Тойм: Хоёр сайдын асуудал сөхөгдөж, Цэцийн гишүүд ногоон гэрлээр томилогдсон долоо хоног

2018-05-27
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Улс төрийн хүрээнд нэлээд олон  онцлох үйл явдалтай долоо хоног болж өнгөрлөө. Эдийн засгийн форумыг “Хүчээ нэгтгэе” уриан дор найм дахь жилдээ зохион байгуулав.   МАХН ээлжит бус их чуулганаа хийхээр зарлав.  Энэ мэт өнгөрс өн долоо хоногт болж өнгөрсөн  үйл явдлуудыг тоймлон хүргэж байна. Хоёр сайдын асуудлаар ҮХЦ-д хандана АН-ын бүлэг долоо хоногийн эхээр хуралдаж, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, Сангийн сайд Х.Хүрэлбаатар нарыг огцруулах шаардлагын хариу авах хугацаа дууссан тухай асуудлыг хэлэлцсэн. Энэ талаар АН-ын дарга С.Эрдэнэ  “Манай нам дээр хоёр сайдын асуудлаар хуульчдын баг ажиллаж байна. Бид цөөнх тул сайд нарыг огцруулах боломжгүй. Гэхдээ бид ингээд зогсчихгүй. Бид Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар нарын асуудлаар ҮХЦ-д хандана. Бидэнд хуулийн хугацаанд Засгийн газраас ямар ч хариу ирүүлээгүй. Дан ганц энэ хоёр сайдын асуудал биш. Цаашдаа бусад эрх ашгийн зөрчил гаргаж байгаа сайд нарын асуудлыг ч бид сөхөж ярина” гэсэн юм. "Эдийн засгийн чуулган-2018"  “Эдийн засгийн чуулган 2018” төрийн ордонд хоёр өдөр үргэлжиллээ. Форумын төгсгөлд төрийн болон бизнес эрхлэгчид хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ, санамж бичигт гарын үсэг зураг зурлаа. Тухайлбал,
  • Оюу Толгой ХХК-тай байгуулах Харилцан ойлголцлын Санамж бичиг
  • Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын төслийн талаар
  • Олон улсын Санхүүгийн корпораци /IFC/-тай байгуулах Харилцан ойлголцлын санамж бичиг
  • Үндэсний хөгжлийн газар болон Нортерн рейлвейс ХХК хоорондын “Эрдэнэт хотоос Овоотын уурхайн чиглэлийн төмөр зам төсөл”-ийн концессын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ.
Үүний дараа чуулганыг хааж, Ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэлсэн юм. Тэрээр “Улс орны олон асуудлыг ярилцаж, зөвшилцлөө. Төр, хувийн хэвшлийн бодит шийдэл бол иргэдээ сонсох. Бид хүчээ нэгтгэж, хамтарч ажиллаж чадлаа. Төрийн ордонд улс орноо цаашид яаж тогтвортой, эрчимтэй хөгжүүлэх вэ гэдэг үр дүнтэй хэлэлцүүлэг өрнүүллээ. Чуулганы салбар хуралдаан тус бүрээр Монгол Улсын хөгжлийн загвар, санхүүгийн зах зээл, томоохон төслүүдээс эхлээд, бодлогын тогтвортой байдал зэрэг олон асуудлаар нухацтай хэлэлцэж, үр дүнтэй чуулган болж өндөрлөлөө. Эдийн засгийн форум зорьсон үр дүндээ хүрсэн гэж бодож байна” гэлээ. Цэцийн гишүүдийг томиллоо Үндсэн хуулийн цэцийн дөрвөн гишүүний бүрэн хугацаа дуусгавар болж орны дөрвөн гишүүнийг томилсон долоо хоног байв. Тодруулбал, ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Ш.Солонго, ШШГЕГ-ын дэд дарга Г.Туулхүү, Ардын их хурлын депутат асан Б.Буяндэлгэр, Төрийн өмчийн хорооны дарга асан Ц.Нанзаддорж нарыг МАН бүлэг хэлэлцэж дэмжсэн бол, чуулганаар бүрэн эрхийг нь баталгаажуулан томиллоо. Ерөнхийлөгчийн зүгээс дээрх хүмүүсийг томилох хүсэлтийг оруулж ирсэн. Тэгвэл энэхүү томилгоонд хуульчид их шүүмжлэлтэй хандаад байсан Цэцийн гишүүд ногоон гэрлээр томилогдов. МАХН-ын ээлжит бус их чуулганыг зарлалаа     МАХН Дээд шүүхийн шийдвэрт нийцүүлэн ээлжит бус их чуулган зарлаж байгаа талаараа намын удирдлагууд мэдэгдлээ. Дүрэм ёсоор ээлжит бус их чуулганыг намын дарга зарлан хуралдуулах эрхтэй бөгөөд долдугаар сарын 7-нд товложээ.   АХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч  Н.Энхбаяр Монгол Улсын Дээд  Шүүхийн 2018 оны гуравдугаар сарын 12-ны өдрийн 07 тоот Тогтоолд заасныг харгалзан үзэж, МАХН-ын Дүрмийн арванхоёрдугаар зүйлийн 12.2-т заасан бүрэн эрхийнхээ дагуу МАХН-ын Ээлжит бус Их  чуулганыг 2018 оны долдугаар сарын 07 ны өдөр хуралдуулах, Ээлжит бус Их чуулган зарлагдсантай холбогдуулан МАХН-ын Бага  чуулганы 20 дугаар хуралдааныг  тавдугаар сарын  27- ны өдөр хуралдуулахаар шийдвэрлэснийг хэвлэлийн бага хурлын үеэр онцолсон юм. Ерөнхий сайд асан С.Баярыг II эмнэлэгт хүргэжээ Ерөнхий сайд асан С.Баяр хорих эмнэлгээс улсын эмнэлэгт хүргэгдсэн долоо хоног байлаа. Тэрбээр цагдан хорих ангийн дэргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан бөгөөд хууч өвчин нь сэдэрч явж чадахгүй болсон тул яаралтай арга хэмжээ авах ёстой гэсэн үүднээс улсын эмнэлэг рүү шилжүүлсэн юм. Түүний хувьд Улсын хоёрдугаар эмнэлгийн гурван давхарт өмнө нь Н.Энхбаярын хэвтэж байсан тасагт тусгай хамгаалалттай байгаа юм. Түүнд шаардлагатай гэсэн эмчилгээг цаг алдалгүй хийсэн болохоор биеийн байдал нь дээрдэж, хөл дээрээ  муухан явж байгаа талаар эх сурвалж хэлсэн юм. АТГ: Ерөнхий сайд асан С.Баяраас хуулийн дагуу байцаалт авсан Авлигатай тэмцэх газраас цаг үеийн асуудлаар /05.25/ мэдээлэл хийлээ.   Мэдээллийн эхэнд энэ тавдугаар сард хийсэн ажил, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн талаар танилцуулсан.  Энэ үеэр Мөрдөн шалгах хэлтсийн дарга, комиссар Э.Идэрцог “Оюутолгойн гэрээний асуудлаар шалгагдаж байгаа нэр бүхий хүмүүс шүүгчийн захирамжаар цагдан хоригдож шалгагдаж байгаа. Хорих үндэслэлийн тухайд прокурор санал гаргаж, шүүх саналыг хүлээн авч үндэслэлтэй гэж үзэн, шүүгчийн захирамж гарснаар цагдан хоригдож байгаа. Хорих үндэслэлийн асуудал дээр шүүхийн шийдвэрээр явагдаж байгаа учир хэн нэгэн хөндлөнгийн тайлбар хэлэх боломжгүй. Хоригдож буй сэжигтэн яллагдагч нарыг Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар мөрдөн шалгах ажиллагаа, байцаалт гэх мэт тодорхой үйл ажиллагааг прокурорын хяналт дор явуулдаг. Энэ ажиллагааны хүрээнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Ийм ажиллагаа нэр бүхий хүмүүс дээр 1-2 удаа явагдсан. Энэ ажиллагааны хүрээнд /2018.05.03/-ны өдөр Ерөнхий сайд асан С.Баярыг цагдан хорих 461-р ангиас авчирч өмгөөлөгчийг оролцуулж байцаалт авсан. АТГ-ын даргын тухайд Авлигын эсрэг тухай хуулийн 23.1.7-т заасны дагуу гүйцэтгэх хэргийг мөрдөн байцаах, танилцах эрхтэй. Энэ эрхийн хүрээнд шалгагдаж байгаа хэрэгтэй танилцах, үүрэг чиглэл өгөх эрх нь нээлттэй. Энэ эрхийн хүрээнд тухайн яллагдагч хүсэлт гаргасан тохиолдолд хүлээж авч уулзах энэ ажиллагаа ямар нэгэн хууль зөрчсөн ажиллагаа болоогүй. ОНЗ-өөс мэдээлсэн шиг С.Баярыг дарамталсан, айлган сүрдүүлсэн тийм арга хэмжээ болоогүй. Прокурорын зөвшөөрөлтэй хийгдсэн ажиллагаа байгаа” гэсэн юм.  Эх сурвалж:www.polit.mn    
Шинээр томилогдсон Шадар сайд Н.Номтойбаяр үүрэгт ажлаа хүлээн авлаа

Шинээр томилогдсон Шадар сайд Н.Номтойбаяр үүрэгт ажлаа хүлээн авлаа

10 цаг 28 мин
Т.Аубакир: Н.Учрал дарга өөрөө нээлттэй хүн учраас ЗГ ч нээлттэй ажиллана

Т.Аубакир: УИХ дээрх талцал хуваагдлыг нэг талдаа гаргасан тул ЗГ-ын ажил гацахгүй байх

10 цаг 36 мин
"УИХ-ын дарга намаасаа түдгэлздэг байх“ хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг пүрэв гарагт шийднэ

УИХ-ын дарга намаасаа түдгэлздэг байх“ хуулийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг пүрэв гарагт шийднэ

10 цаг 42 мин
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат: Нэг кг нь 35 мянга хүрсэн мах олоогүй

ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат: Нэг кг нь 35 мянга хүрсэн мах олоогүй

10 цаг 48 мин
С.Амарсайхан: Шаардлагатай томилгоонуудыг хийхээс өөр аргагүй

С.Амарсайхан: Шаардлагатай томилгоонуудыг хийхээс өөр аргагүй

10 цаг 53 мин
"Бодь”-ийн 110 сая долларыг тараасан дөрөв гадаадад гарч, гэрч нь үлдсэн үү?

“Бодь интернэшнл”-ийн оффтейк гэрээнүүд 2022 онд нууцаас гарсан. Гэсэн хэр нь, “нууц” хэвээр байсаар ирсэн.

17 цаг 3 мин
Н.Учралын Засгийн газар: Найман сайд улирч, 11 сайдыг шинээр томиллоо

Улс төрд хүлээлт үүсгээд байсан томилгоотой холбоотой асуудлууд нэлээд маргаан дагуулсны эцэст өнгөрсөн баасан гарагт шийдэгдэв. Үдээс өмнө  УИХ-ын даргаар С.Бямбацогтыг томилж, үдээс хойших чуулганд  Ерөнхий сайд Н.Учрал танхимын сайд нараа танилцуулан, тангараг өргөж, шинэ Засгийн газар ажилдаа орлоо. 

17 цаг 3 мин
Элчин сайдууд итгэмжлэх жуух бичгээ барилаа

Элчин сайдууд итгэмжлэх жуух бичгээ барилаа

2026-04-03
Элчин сайдуудтай, жагсаалтай өдөр

Элчин сайдуудтай, жагсаалтай өдөр

2026-04-03
Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

2026-04-03