Л.Гантөмөр: Монгол хэл заая гэхээр дарга нар нь дургүйцдэг

2013-12-16
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.БОЛОР

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр өнгөрсөн баасан гаригийн нэгдсэн чуулганы үеэр салбартаа өрнөж буй бүтээн байгуулалт болон шүүмжлэл дагуулсан сэдвүүдэд хариулт өглөө. УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар түүнээс зарим асуудлаар мэдээлэл өгөхийг хүссэний сацуу анги дүүргэлт, нэг багшид оногдох сурагчдын тооны стандарт, түүний мөрдөлт ямар төвшинд байгаа талаар асуулга тавьсан учраас тэр.  Л.Гантөмөр сайдын мэдээллээр нийслэлийн хэмжээнд бүх хүүхдийг цэцэрлэгт авах бололцоотой хэмжээ нь хязгаарлагдмал 80 хувь гэнэ. Үлдсэн 20 хувийн асуудлыг хүүхэд харах үйлчилгээгээр  шийдвэрлэнэ. Сургуулиуд гурван ээлжээр хичээллэж байгааг ирэх жил хоёр ээлж болгоно гэсэн юм.  Ирэх онд улсын хэмжээнд төсвийн хөрөнгөөр, концесс, буцалтгүй тусламжаар нийт 162 цэцэрлэг, сургууль, дотуур байр, спорт заал ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Дүрэмт хувцсаар сурагчдыг  жигдрүүлдэг байхаар сонголт хийж, захиалга хийсэн.  Сургуулиудад  дүрэмт хувцасны борлуулалт нийслэлд 1-3 дугаар ангид 98 хувь, 4-5 дугаар ангид 40 орчим хувьтай байгаа бол өнгөрсөн аравдугаар сарын 14-ний өдрөөс бүх аймагт сурагчдын дүрэмт хувцсыг хүргэх, борлуулах ажил эхэлжээ. Ингэхдээ энэ  сарын 25-нд багтаан улсын хэмжээнд дүрэмт хувцасны борлуулалтыг дуусгах гэнэ. Асуулгатай холбогдуулан УИХ-ын зарим гишүүн дүрэмт хувцасны чанаргүйг шүүмжилсний зэрэгцээ  Баян-Өлгий аймагт монгол хэл яагаад заахгүй байгаа тухай асуудал дэгдээв.

 

Д.Лүндээжанцан:

-Баян-Өлгий аймагт ажиллаж байхад залуучууд нь монгол хэлээр ярихаар ойлгодоггүй, орчуулга хийлгүүлж байсан. Салбарын хэмээнд анхаарал хандуулж байна уу?

 Л.Гантөмөр:

-Баян-Өлгий аймагт монгол хэлний сургалт маш муу. Сургалтын программд нь монгол хэл заах тухай оруулъя гэхээр аймгийн удирдлагууд нь их дургүй байдаг. Монгол хэлийг их сургуульд сурна гэсэн ойлголттой байдаг юм билээ. Асуудлыг УИХ-ын чуулганы, байнгын хороон дээр ярих хэрэгтэй. Яамнаас нэлээд хэдэн оролдлого хийсэн ч амжилтгүй байгаа” гэлээ. Мөн энэ өдрийн хуралдаанаар Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь баталлаа. Хуулийн үзэл санаа нь Ерөнхийлөгчийн дэргэдэх статустай Агаарын бо­хирдлыг бууруулах үндэс­ний хороог Засгийн газрын мэдэлд шилжүүлэх аж.

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

3 цаг 58 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

4 цаг 16 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

8 цаг 7 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

8 цаг 19 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

8 цаг 25 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин