Н.Энхболд: Дайчилгаа явуулах нь зэвсэгт хүчнийг өргөтгөхөд чухал үүрэгтэй

2018-05-25
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Дайчилгааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар Батлан хамгаалахын сайд Н.Энхболдтой ярилцлаа.   -Дайчилгааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх гэж байна.  Хуулийн гол өөрчлөлт нь юу байв? -Батлан хамгаалах тухай хуулийг 2020 он  хүртэл боловсронгуй болгох ажлын хүрээнд Дайчилгааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай  хуулийн төслийг боловсрууллаа. 1998 оноос хойш энэ хуульд нийтдээ  таван удаа нэмэлт өөрчлөлт оруулжээ.  Энэ удаагийнх ч өмнөх өөрчлөлттэй ерөнхийдөө төстэй.  Орон нутгийн хамгаалалт, мэр­гэжлийн цэрэгт тулгуур­ласан зэвсэгт хүчин, дайчилгаа гэсэн үндсэн гурван тулгуур бодлоготой байх юм. -Орон нутгийн хамгаа­лалтын талаар ярьж байна. Энэ асуудлаар ямар зохи­цуулалт оруулсан бэ? -Зэвсэгт хүчин тайван цагт бэлэн байдлаа хангаж, асуудал болоход түүндээ суурилсан бэлт­гэл үү­рэгт­нүүдээ татаад, эгнээ­гээ өргө­жүүл­дэг суурь­тай  байх ёстой. Орон нутгийн хам­гаа­лалтын тогтол­цоонд иргэн, төрийн байгууллагын оролцоо чухал байна.  Шаардлага гарахад ямар зохион бай­гуу­лалтад орохоо тайван цагт бэлдсэн байх ёстой. Орон нутгийн тог­тол­цоо дайчилгаа хоёр нэг зоосны хоёр тал.  Асуудал үүсэхэд зэр зэвсгээ хаана байрлуулсан байх вэ, тэнд нь ямар нөөц бэлтгэл үүрэгтэн байх вэ гээд бэлдэх зүйл бий. Хүмүүс анзаардаггүй юм. Цэргийн албанаас халагдагсад орон нутагтаа очиж бүртгүүлээд явдаг. Тухайн орон нутагт байгаа цэргийн үүрэгтнүүдийн сургуулилтууд бололцоо­ны хэрээр байнга явагддаг. Энэ бүхний үндсэн дээр шаардлага гарсан үед бэлэн байдаг. Тухайн орон нутгийнхаа хэмжээнд гэхдээ дээрээсээ нэгдсэн удирдлага, стратеги, тактикийн доор орон даяар эх орноо хамгаалах үндсэн тогтолцоо л доо. -Ер нь энэхүү хуулийн төслийг боловсруулахад  ямар судалгаа шинжил­гээнд тулгуурлав? -Бид Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийг гаргахын тулд манай улстай хүн ам, эдийн засаг нь ижил төстэй 10 гаруй орны хуулийг судалж үзсэн. Үүний үндсэн дээр Орон нутгийн хамгаалалтын тухай хууль анх удаа гарах гэж байна. Энэ чиглэлд мэргэшсэн салбарынхан, судлаачид оролцсон хэлэлцүүлгүүдийг зохион байгуулсан. Тэндээс гар­сан саналуудыг ч тус­гасан. Яамнаас ажлын хэсэг гарч зөвхөн Орон нутгийн хамгаалалтын тухай хууль, Дайчилгааны тухай хуулийн төсөл дээр ажиллаад бүх саналуудыг оруулж байгаа. Цэргийн мэргэжлийн тэр тусмаа орчин үеийн мэдлэг боловсролтой хамрагдах ёстой хүмүүсийг өргөн хүрээнд оролцуулан хуу­лийн төслүүдийг боловс­руулсан. Хоёр хууль батлагдаад гарвал төрийн зүгээс төсөв мөнгөөр дэмжих тал дээр өөрчлөлт гарах болов уу гэж бодож байгаа. -Дайчилгааны  тухай хуулийн төслийн нэмэлт өөрчлөлтийн тухайд? -Улсын болон  цэр­гийн дайчилгааны  ту­хай зохицуулалтыг боловс­ронгуй болгох үүднээс улс орны эдийн засаг нийгмийг дайны байдалд шилжүүлэхийн тулд ул­сын болон санхүүгийн нөө­цийг дахин хуваа­ри­лах замаар улсын  дай­чил­гааг явуулахаар заасан.  Зэвсэгт хүчнийг өргөтгөх замаар дайчил­гаа явуулах бөгөөд ул­сын дайчилгааны  бү­рэл­дэхүүн хэсэг бай­хаар тодорхойлсон.   Энэ хуу­лийн төсөл батлагдсанаар улс орны эдийн засаг, нийгмийг дайны бай­далд шилжүүлэх үед хэрэг­жүүлэх арга хэмжээ илүү боловсронгуй болж, дайчилгааны талаарх субъек­түүдийн чиг үүрэг, үйл ажиллагааны уялдаа холбоо, бүрэн эр­хийг нарийвчлан тодор­хойлж, дайчилгаанд орол­цогчдын эрх зүйн байдлын баталгааг хан­га­хаас гадна хуулийн дав­хардал, хийдэл, зөр­чил арилж, бусад хууль тогтоомжтой нийцнэ гэж үзэж байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин