Монгол Улс ОУХБ-д элссэний 50 жилийн ой тохиож байна

2018-05-24
Нийтэлсэн: Админ
 1 мин
Монгол Улс хагас зуун жилийн өмнөх яг энэ өдөр Олон улсын хөдөлмөрийн байгууллагад гишүүнээр элсч байжээ. Түүхт энэ ойд зориулсан хэвлэлийн бага хурлыг өнөөдөр /2018-05-24/ Төрийн ордонд зохион байгуулж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, ОУХБ-ын Монгол Улс, БНХАУ-ыг хариуцсан товчооны дарга Клейр Куртье-Мюлдер, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, МҮЭ-ийн холбоодын ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нар Монгол Улс, ОУХБ-ын хамтын ажиллагааны талаар мэдээлэл өглөө. С.Чинзориг сайд Монгол Улс ОУХБ-ын бүрэн эрхт гишүүнээр элссэний 50 жилийн ойн мэндийг хүргээд олон улсын хөдөлмөрийн стандартыг тогтоох, хяналт тавих үүрэгтэй НҮБ-ын төрөлжсөн дөрвөн том байгууллагын нэг ОУХБ-ын гишүүний хувьд Монгол Улс нийт 20 конвенцид нэгдсэний дотор суурь найман конвенцид нэгдсэн Азийн анхны улс болсон гэдгийг онцлоод хамтын ажиллагааны талаарх мэдээллийг өгсөн юм. Монгол Улс нэгдэн орсон конвенцийн хэрэгжилтийн тайланг тогтмол гарган, ОУХБ-тай идэвхтэй хамтран ажиллаж ирсэн бөгөөд жил бүр болдог Олон улсын хөдөлмөрийн чуулганд нийгмийн түншлэгч талуудынхаа хамтаар тогтмол оролцож,  байр сууриа илэрхийлэн, санал бодлоо хуваалцаж ирсэн. Монгол Улсын Их Хурлаас 2016 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 2015 оны 71 дүгээр чуулганы үеэр баталсан ирэх 15 жилийн хугацаанд дэлхий нийтийн баримтлах хөгжлийн тулгуур зорилго, зорилтуудыг тодорхойлсон “Тогтвортой хөгжил-2030” хөтөлбөртэй уялдуулсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” хөгжлийн бодлогын баримт бичгийг баталсан. Энэхүү урт хугацааны хөгжлийн бодлогын Нийгмийн тогтвортой хөгжлийн зорилгод зохистой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилтыг дэвшүүлж, 2016 онд Засгийн газраас “Төрөөс хөдөлмөр эрхлэлтийн талаар баримтлах бодлого”-ыг баталсан. Түүнчлэн   Монгол Улсын Засгийн газраас зохистой хөдөлмөрийн талаарх ойлголт хандлагыг дээшлүүлэх, хөдөлмөрийн зах зээлийн судалгаанд үндэслэн зохистой хөдөлмөр, хөгжлийн уялдааг хангасан бодлого боловсруулж хэрэгжүүлэх, алслагдсан болон эдийн засгийн сул хөгжилтэй бүс, орон нутагт зохистой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн зах зээл дэх тэгш оролцоог хангаж зохистой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх үйл ажиллагаануудыг зохион байгуулж байгаа талаар ярьсан юм.   Мөн ОУХБ-аас Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахад   идэвхитэй хамтран ажиллаж, техник болон арга зүйн  тусламж дэмжлэг үзүүлж ирснийг тэмдэглэсэн. Хатагтай Клейр Куртье-Мюлдер 50 жилийн ойн хүрээнд болон ирэх жил тохиох ОУХБ-ын 100 жилийн ойг угтан Монгол Улсын хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талтай хамтран олон ажил зохион байгуулахаар төлөвлөж буйгаа дуулгаад ажил хөдөлмөрийн ирээдүй ямар байх вэ гэдгийг илүүтэй анхаарч ажиллах болно гэсэн юм. Х.Амгаланбаатар ерөнхийлөгч Монгол Улс, БНХАУ-ыг хариуцсан товчооны даргаар томилогдоод хоёр сарын дараа Монголд ирж энэхүү арга хэмжээнд оролцож буй хатагтай  Клейр Куртье-Мюлдерт онцойлон талархал илэрхийлээд өнгөрсөн 50 жилийн хугацаанд Монгол Улсын Засгийн газар нийгмийн түншүүдтэйгээ хамтран хөдөлмөрлөх эрхийг хангах олон конвенцид нэгдэн амжилттай ажиллаж ирснийг дурдаад зохистой хөдөлмөрийг бэхжүүлэх, ажлын байрыг хадгалах чиглэлээр хүлээсэн үүргээ биелүүлж ажиллахыг хаа хаанаа анхаарах ёстойг хэлсэн. Х.Ганбаатар захирал ч мөн ОУХБ-тай Монгол Улс идэвхтэй хамтран ажиллахад ажил олгогчийн үүрэг их байсныг онцгойлоод цаашид хийх ажлынхаа талаар товч танилцуулсан юм. Олон улсын хөдөлмөрийн байгууллага нь НҮБ-ын анхны мэргэжлийн агентлаг бөгөөд эрэгтэй, эмэгтэй хүмүүст эрх чөлөөтэй, тэгш, аюулгүй байдал болон нэр хүндтэйгээр зохистой, үр бүтээлтэй ажил олж авахад нь туслалцаа үзүүлэх зорилготой байгуулагдсан юм. Дэлхийн 187 улсыг эгнээндээ нэгтгэсэн ОУХБ дэлхийн 45 товчоо, бүс нутгийн 5 товчоотой үйл ажиллагаа явуулдаг бөгөөд  олон улсын хөдөлмөрийн стандартыг тогтоох, хяналт тавих үүрэгтэй. НҮБ-ын цор ганц гурван талт агентлаг гэдгээрээ улс орнуудын Засгийн газар, ажил олгогч, ажилтны эрх ашгийг хамгаалдаг байгууллагын эрх тэгш төлөөллийн хамтдаа хөдөлмөрийн харилцаа, хэм хэмжээтэй холбогдсон журам болон хөтөлбөрүүдийг баталдаг. Эх сурвалж: www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин