Армийнханд барьсан дарга нарынх нь молиго

2013-12-11
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЭНХЗАЯА

Орон сууцтай болно гэсэн армийнхан нүдээ ширгэтэл хүлээж буй нэгэн барилгыг энэ удаагийн дугаартаа сурвалжиллаа. Монгол цэргийн музейн хажууд сүндэрлэж буй 10 давхар барилгуудын шавыг гурван жилийн өмнө тавьсан юм. Батлан хамгаалахын сайд асан Л.Болдын санаачлагаар 2011 онд 300 айлын орон сууц барих ажлыг эх­лүүлж, улсын төсвөөс 10.3 тэрбум төгрөг гаргуулж байсан. Гэвч гурван жил өнгөрөхөд барилгын ажил дуусаагүй байна.

Армийнханд хаягласан тус орон сууцыг барих тендерт “Спейшл” гэх компани шалгарсан ч эрхийг нь өгөөгүй гэдэг. Сураг дуулахад уг компани УИХ-ын гишүүн асан “молекул” Б.Батбаярын хүүгийн компани гэх. Өмнөх ажлууд нь урагшгүй байсан уг компанид Сангийн яамнаас санхүүжилт өгөхөөс татгалзсан юм билээ. Гэвч төд удалгүй уг барилгыг барих эзнээр“Хөх монголын тэнгэр” буюу “ХөМоТэ” гэх компани тодорчээ. Гэтэл уг компани нь өмнөх тендерт шалгарсан “Спейшл” компани байж таарч. Үүнийг тухайн үед Батлан хамгаалах яамны зарим нэг нь мэдэж байсан ч санхүүжилтээ шилжүүлсэн байна. 2011 оны есдүгээр сард байгуулсан гэрээ ёсоор дараа оныхоо дөрөвдүгээр сард 230 айлынхыг, хоёрдугаар улиралд нь 70 айлын орон сууцыг ашиглалтад оруулахаар заасан байжээ. Харин одоо жил гаруйн хугацаа өнгөрлөө. Чухам яагаад ашиглалтад орохгүй байгаагийн шалтгаан гүйцэтгэгч компанитай холбоотой болохыг албаны хүмүүс учирлаж байна. Ажлаа эхлэхээсээ өмнө санхүүжилтээ авчихсан “ХөМоТэ” буюу “Спейшл” компани хөрөнгө байхгүй гээд гэдийж байгаа сурагтай. Нэгэнт л мөнгөө авчихсан хойно сурсан зангаараа ийн аяглах нь гарцаагүй. Зэвсэгт хүчний удирдлагууд тухайн үед толгойг нь илээгүй бол өдийд бидний татварын мөнгө үр дүнтэй өөр ажилд зарцуулагдах байсан ч байж мэдэх. Ямартаа ч энэ зун барилгын ажил үргэлжилсэн аж. Яамны барилга захиалагчийн албаны инженерүүдийн хэлж буйгаар ирэх оны долдугаар сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй гэнэ. Гэхдээ хөрөнгө мөнгө байхгүй учир барилгын ажил олигтой ахиагүй бололтой. Басхүү барилгыг дулаан, цахилгаанаар хангахгүй болсноо нийслэлээс мэдэгдсэн байна. Барилга доорхи шугам сүлжээ хүрэлцэхгүй хэмээн тайлбарлажээ.  Учир нь тус компани анхнаасаа техникийн нөхцлөө аваагүй учир өөр сувгаар цахилгаан, дулаанаа авах тухай ярилцаж байгаа гэнэ.

Нар салхинд гундан байж ажил үүргээ гүйцэтгэж яваа олон зуун энгийн албан хаагчид нэг насны амьдралыг нь төвхнүүлэх орон сууцны сургаас атгаад алдсанд битүүхэндээ бухимдаж сууна. Яамных нь удирдлагууд бүтэлгүй нөхөдтэй “санаа нийлж” хөрөнгө мөнгө, цаг хугацаагаар тоглосоор байна.

“Спейшл” компани Батлан хамгаалах яамтай зөвхөн барилгын ажлаар холбоотой бус гэх мэдээлэл ч бий. Хятадын Засгийн газраас үзүүлсэн тусламжийн бараа, түүхий эдийг уг компаниар дамжуулан борлуулдаг тухай албан бус эх сурвалж мэдээлсэн юм. Гэхдээ эл үйлдэлдээ бас л дахин өөр нэрээр оролцсон гэдэг.

АНУ-ын Хууль зүйн яам Вашингтонд гэмт хэргийн статистик гуйвуулсан эсэхийг шалгаж байна

The Washington Post-ын мэдээлснээр, АНУ-ын Хууль зүйн яам Колумбын т

17 цаг 42 мин
Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

17 цаг 47 мин
Ө.Шижир: 630 тэрбум төгрөгийг шаардлагатай төсөл, хөтөлбөрт зарцуулах ёстой

УИХ-ын гишүүн Ө.Шижир “Гишүүний таван тэрбум” гэх асуудал нь УИХ-ын гишүүдийн саналыг багцлах, Засгийн

22 цаг 22 мин
“Тавантолгой түлш” компани 1.5 их наяд төгрөгийн өр “үйлдвэрлэжээ”

Засгийн газар 2018 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр “Сайжруулсан шахмал түлшний үй

22 цаг 22 мин
"Малчид бэлчээрээ нөхөн сэргээж, биологийн төрөл зүйлээ хамгаалж байна"

Монгол орны хөдөө аж ахуйн салбарын 80 гаруй хувийг эзэлдэг мал аж ахуй нь о

Уржигдар 06 цаг 00 мин
О.Батнайрамдал: “Онтрэ” тусгай зөвшөөрлүүдээ “Оюу Толгой” ХХК руу шууд шилжүүлбэл УИХ-ын бүрэн эрхэд халдсан хэрэг болно

УИХ-ын гишүүн, Оюутолгойн бүлэг ордын ашиглалтыг Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
“Хиймэл дагуул хөгжлийн дараагийн алхам болно”

Техник, технологи хурдацтай хөгжиж  буй  энэ үед   цаг хугацааны эргэлтээр  маш хурдан хугацаанд бүх зүйлс

2025-08-18
Бүлэглэл буцаад сэргэлээ, сайн уу муу юу?

Монгол Улс 1992 оноос хойшх 30-аад жилд зөв замнасан уу, буруу явсан уу. Энэ асуулт тавигдаж, хэн нэгэн хариулах шаардлага үүсэв бололтой.

2025-08-18
Их гүрний удирдагч нарын энхийн төлөө гэсэн уриа хэзээ биеллээ олох вэ?

Дэлхий даяараа өнгөрсөн бямба гаригт АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын дээд хэмжээний уулзалт руу анх

2025-08-18
АНУ-ын тэргүүн хатагтай ОХУ-ын Ерөнхийлөгчөөс юу хүссэн бэ?

АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд илгээсэн захидалдаа хүүхдүүдийг хамгаалахыг хүссэн гэж Fox News Digital өчигдөр мэдээлсэн байна.

2025-08-17