“Гэгээн Муза”-гийн ШИГТГЭЭ

2018-05-24
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ЗОТОЛ  Сүхбаатар аймгийн  “Жаахан шарга” театрын­хан “Гэгээн Муза” наа­дамд өнгө нэмж, түүний гоёхон чимэг, шигтгээ болон үзэгчдийн сэтгэлд ч орон зайгаа бат эзэл­жээ. Энэ нь театрын үе үеийн уран бүтээлч,  най­руу­лагчдын ур ухааны шим  байв. 14 дэх удаагийн “Гэгээн Муза”-д тэд “Далан худалч” жүжгээр оролцсон.  Шилдэг  дра­мын жүжиг, шилдэг найруулагч,шилдэг туслах дүр, шилдэг тайзны зураач төрөлд нэр дэвшсэн. Муза авах сайхан,  нэр дэвшинэ гэдэг ч түүнээс дутуугүй сайхан. Учир нь 500 гаруй уран бүтээлч драмын бүх төрөлд өрсөлдөхөд түүнээс үлдэж, нэр дэвшинэ гэдэг өөр байлгүй яахав.  Энэ удаа тэд ийм амжилттай, үзэгчдийн сэтгэлд  содон дүрээ шаглан үлдээж, УДЭТ-ын тайз эргэдэг бол тэдний хувьд тайз нь өөрөө эргэлдэн “бүжиглэж”  сонин гоё мэдрэмжийг үлдээгээд буцав. Тэртээ цагийн түүх өгүүлсэн “Далан худалч” жүжгийг энэ цагийн үзэгчдэд хүргэж, шилдэг  найруулагчид нэр дэвшсэн  З.Далайг  Төрийн шагналт, Ардын жүжигчин Н.Сувд “Театрын урлаг маш олон мэргэжлийн хүмүүсийн нуруун дээр тогтож байдаг. Тэр дотор гол багана нь болж, тэр уран бүтээлийг нуруундаа үүрч, театрын нүүр царайг тодорхойлж  байдаг нь найруулагч. Үнэхээр Сүхбаатар аймгийн Жаахан шарга театрын нүүр царайг тодорхойлогч  нь Та яах аргагүй мөн” хэмээн  “Гэгээн Муза”-гийн индэр дээрээс тодорхойлсонтой мэргэжил нэгтнүүд нь ч, үзэгчид ч санал нийлэх биз. Тэрээр 13 дахь “Гэгээн Муза”-д Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн зохиол “Гэгээн тамлан” түүхэн жүжгээр оролцож шилдэг найруулагч болсон байв. Харин энэ жил драмын жүжигт хүч үзэж, өөрийгөө сорьсон нь түүний уран бүтээлийн эрэл хайгуул хийж явааг илтгэж,  наадмын бас нэг өнгө, гэрэл, өвөрмөц шигтгээ болохыг нь батлав. Найруулагч З.Далай  “Далан худалч” драмын жүжиг гэдгээрээ онцлог. Манай театр драмын төрөлд өрсөлдөж байгаагүй. Өмнө нь  музыкл төрөлд  “Муурын байшин” жүжгээр,  хөгжимт драмын төрөлд “Гэгээн тамлан” жүжгээр “Гэгээн Муза”-д оролцож байлаа. Энэ удаа бид өөрсдийгөө сорьж үзэхээр зориуд энэ төрлийг сонгосон” хэмээн онцолсон. Тэгвэл жижигхээн туслах дүр атлаа энд л байхгүй бол “Далан худалч” жүжиг  тэгтэл хүмүүст хүрэхгүй байх  нэгэн содон дүр бол хүрээний дэгжин авгай  Пагма байсан. Түүний дүрийг Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин, туслах найруулагч Д.Болортуяа амилуулсан юм. Тэрээр “Гэгээн Муза-11” наадамд “Муурын байшин” жүжгийн гахайны дүрээр шилдэг эмэгтэй туслах дүрийн шагналыг хүртэж байсан. “Гэгээн Муза-13” наадамд “Гэгээн Талан” жүжгийн их хатан Дэрхэмийн дүрээр шилдэг эмэгтэй туслах дүрд нэр дэвшиж байсан юм.  Үйл явдлын өрнөл дунд  гол  дүртэй эн зэрэгцэхүйц товойсон тун сонирхолтой бас нэг туслах дүр нь жүжигчин Б.Сүхчулууны тоглосон Далай данжаад. Жүжигт хөтлөлцөж гардаг шигээ энэ хоёр дүр, түүнийг амилуулсан жүжигчин Д.Болортуяа, Б.Сүхчулуун нар шилдэг туслах дүрд нэр дэвшсэн билээ.   Б.Сүхчулуун: Найруулагчид би этгээд харагддаг юм болов уу [caption id="attachment_39249" align="alignnone" width="645"] “Далан худалч” жүжгийн Пагма, Далай данжаад нар.[/caption] -Далай данжаадын дүр тун сонирхолтой байлаа. Өөрөө ер нь өвөрмөц, донжтой дүрд тоглох юм аа даа? -Найруулагчийн нүдэнд би этгээд дүрд таарахаар   харагддаг юм болов уу даа. Намайг “Чи Далай данжаадын дүрд  яг болох юм байна” гэсэн. Зааж зөвлөснийг нь бодож, өөрөө бас дүрээ судалж, данжаадын дүрийг гаргахыг зорьсон. Намайг сорьсон дүр байлаа. Мөн шилдэг эрэгтэй туслах дүрд нэр дэвшсэндээ баяртай байгаа. -“Гэгээн Муза 13” наадамд “Гэгээн тамлан” жүжгийн  Эршүү тайганы дүрээр шилдэг эрэгтэй туслах дүрд нэр дэвшиж байсан санагдана. Тэр бас л өвөрмөц дүр байсан? -Жүжигт тайган хүний авир байдал, донж, намбыг гаргахыг хичээсэн минь жүжгийн нэг шигтгээ болсон гэж үзэгчид, шүүгчдээс урмын үг сонсч өөртөө их урамшсан. Далай данжаадын дүрийг ч бас түүнээс дутуугүй байдлаар бүтээж, үзэгчдэд хүргэхийг хичээсэн.   Д.Болортуяа: Пагмын дүрийг одоогийн залуус яаж хүлээж авах бол гэж их бодсон   -Таны бүтээсэн Пагмын дүр “Гэгээн Муза”-гийн  сонирхолтой дүрийн нэг  байсан. Дүр бүтсэн түүхээс сонирхуулаач? -Пагма өөрөө их алдартай дүр л дээ. Үе үеийн мундаг уран бүтээлчид бүтээсэн байдаг. Тиймээс түүнийг бүтээхэд надад хэцүү санагдаж байсан. Шүүгчид ч харьцуулалт хийж, яах гэж байна вэ, юугаараа онцлог байх нь вэ гэж харна. Ардын жүжигчин Д.Сарантуяа шүүгч “Чиний дүр 1970-1980-аад тохирох байх. Одоо цагт яаж бух нь вэ” гээд шүүмжлэл хэлсэн. Тэрийг бодож хэрдээ хичээсэн, гэхдээ санасандаа хүртэл бүтээж чадаагүй. -Монгол Улсын гавьяат жүжигчин Ж.Оюундарь “Гэгээг Муза”-гийн тайзнаас  “Өрсөлдөгчиддөө баярлалаа. Бүгд хүчтэй өрсөлдөгч байсан шүү” гэж онцолсон. Та өрсөлдөгчдийнх нь нэг шүү дээ? -Тэр өөрөө  гайхамшигтай жүжигчин, тоглосон дүр бүхнээ  үзэгчдийн зүрх  сэтгэлд хүргэж хоногшуулж чаддаг. Түүний амнаас тийм үг сонсох бидэнд ч бас том урам байлаа. -Та туслах дүр бүтээгээд зогсохгүй жүжгийн туслах найруулагчаар ажилласан. УДЭТ-ын тайз өөрөө эргэдэг атал танайхан тайзыг амьд байлгаж, “бүжиглүүлсэн” нь сонирхолтой шийдэл санагдсан? -Жүжгийн гол баатар Далан худалч одоогийн нийгэмд ч байгаа нийтлэг дүр. Үнэнээр явсан хүн хавчигдмал байдалд байна гэдгийг харуулахаар олон хашлага, хашааг бий болгон түүнийгээ хөдөлгөөнтэй байхаар тайзны зураач маань зурсан. Бид тайзаа гоё боллоо гэж бодож байсан ч бусад театрын тоглолтыг үзээд бас л  бодох юм байна гэж дүгнэсэн. Ер нь театрууд тайзаа хөдөлгөөнтэй болгосон, манайх юугаараа онцлог вэ гэвэл хөнгөн хялбар байдлаар шийдэж, өөрөө тайзаа хөдөлгөж, тоглуулснаараа өөр байсан болов уу.   Наадам дууссаны дараа хэсэгтээ л “Хойтон жилийн наадам хол атлаа ойрхон байна даа” гэх үг ёс юм шиг амнаас салдаггүй. Түүн шиг  “Гэгээн Муза”-гийн сонин сайхан хуучраагүй, 15 дахь удаагийн наадамд хаанаас, хэн ямар жүжгээр оролцох бол, хэн ямар дүр бүтээх бол гэсэн хүлээлттэй хамт үзэгчдийн сэтгэл зүрхэнд гэрэлтсээр байх ажээ.   Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Трампын цагаачлалын бодлогыг эсэргүүцсэн жагсаал бослого болон өргөжсөн үү?

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп Лос Анжелес хотноо үүсээд байгаа эмх замбараагүй байдлыг зогсоохоор үндэ

28 мин
Ж.Золжаргал: Үр дагавар болсон утаанд биш дулаалгад мөнгөө зарцуулъя

УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргалтай цаг үеийн зарим асуудлаар  ярилцлаа.  

28 мин
Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар Засгийн газраа дангаараа байгуулна гэжээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх эсэх асуудлыг парламент хэлэлцэж, олонхын саналаар огцруулсан билээ. 

28 мин
Б.Дэлгэрсайхан: “Чайна энержи” компанид давуу эрх олгосон зүйл байхгүй

Б.Дэлгэрсайхан: “Чайна энержи” компанид давуу эрх олгосон зүйл байхгүй

13 цаг 32 мин
ТҮЦ эрхлэгчид МАН-ын бага хурлын гадаа эсэргүүцлээ илэрхийлэв

МАН-ын бага хурал хуралдаж байгаа Тусгаар тогтнолын ордны гадаа /2025.06.09-нд

15 цаг 52 мин
Удирдах зөвлөлөөс Г.Занданшатарыг дэмжсэн бол заалнаас УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нэр дэвшээд байна

Удирдах зөвлөлөөс Г.Занданшатарыг дэмжсэн бол заалнаас УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нэр дэвшээд байна

16 цаг 1 мин
Г.Занданшатарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ

Г.Занданшатарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ

16 цаг 4 мин
МАН-ын удирдах зөвлөл хуралдаж эхэллээ

МАН-ын удирдах зөвлөл хуралдаж эхэллээ

18 цаг 30 мин
Дараагийн Ерөнхий сайд Д.Амарбаясгалан уу, Г.Занданшатар уу?

МАН-ын Бага хурал өнөөдөр товлогдсон. Энэ хурлаас Л.Оюун-Эрдэнийн дараагийн Ерөнхий сайдыг тодруулна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Гашуунсухайтын төмөр замын оффтейк гэрээгээр “гагнагдсан” гурвалыг илчлэх цаг иржээ

Томоохон төсөл хөтөлбөрүүдийг төрийн нууцад оруулж байгаад том хулгай хийдэг. Төрийн нууцаар халхавчилдаг том хул

Өчигдөр 06 цаг 00 мин