Ундны усны стандартыг хэн гацаав?

2018-05-24
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.СОЛОНГО Баталгаатай усыг ундандаа хэрэглэж байгаа эсэхээ бид гаднаас нь хараад шууд дүгнэж чадахгүй. Гагцхүү хяналт, шинжилгээний байгууллагын дүгнэлт, лабораторийн шинжилгээ л үнэн зөв үнэлгээ өгөх учиртай. Тэгвэл монголчуудын ууж байгаа ундны усны чанарын хяналт өнөөдөр ямар нөхцөлд байгааг энэ удаагийн нийтлэлээр хөндлөө. Мэргэжлийн хяналтын байгууллага, ундны усны эрүүл ахуйн хяналтыг хийхдээ Монгол Улсад өнөөдрийн байдлаар мөрдөгдөж байгаа стандартуудыг баримталдаг. Тэгвэл хүний эрүүл мэндэд нөлөөлөх нянгийн бохирдол, химийн бодисын үзүүлэлтийг ямар төвшинд байхыг, шинжилгээ хяналтыг ямар давтамжтай хийх ёстойг тодорхойлдог хамгийн чухал стандарт нь одоогоос 13 жилийн тэртээ батлагдсан байх юм. Өөрөөр хэлбэл,  монголчууд 2005 онд батлагдсан стандарттай ундны ус хэрэглэж байна гэсэн үг.   ШИНЭЧИЛСЭН ТӨСЛИЙГ ЖИЛ ГАРУЙ ХҮЛЭЭЖ БАЙНА Монгол Улсад өнөөдрийн байдлаар усны чанарт хамаарах 132 стандартыг мөрдөж байна. Ундны усанд хамааралтай гурван стандарт бий. Үүнээс дээр хэлсэнчлэн төвлөрсөн ба төвлөрсөн бус ус хангамжийн эх үүсвэрээс хэрэглэгч хүртэлх шат дамжлаганд хүн амын унд, ахуйн зориулалтаар   ашиглах усны эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын хяналт, үнэлгээг хэрэгжүүлэх үйл ажиллагааны бүх хүрээг хамарсан гол стандарт нь MNS 0900-2005 буюу  “Хүрээлэн буй орчин. Эрүүл мэндийг хамгаалах. Аюулгүй байдал. Ундны ус. Эрүүл ахуйн шаардлага, чанар, аюулгүй байдлын үнэлгээ” юм. Энэ стандартыг шинэчлэн боловсруулаад 2017 оны гуравдугаар сард Стандарт хэмжилзүйн албанд өгсөн боловч өнөөдрийг хүртэл хүлээлтийн байдалтай байна. Эхний шатны хурал болох Байгаль орчны техникийн хорооны хурлаар ч ороогүй байгаа гэв. Уг нь хуучин стандартыг илүү ойлгомжтой болгож, шалгуур үзүүлэлтүүдийг тодорхой, нарийвчлан задалж өгсөн юм байна. Харин ямар шалтгааны улмаас жил гарангийн хугацаанд хойшлоод байгаа нь тодорхойгүй байна. Албан бус эх сурвалжаас авсан мэдээллээр шинээр боловсруулсан стандартын төсөлд зөрүүтэй саналууд байгаа учраас хурлаар оруулахгүй байгаа гэнэ. Хүн амын ундны ус, эрүүл мэндтэй холбоотой ийм чухал стандартыг уяж, гацаах ямар ашиг сонирхол хэнд байна вэ.   УСНЫ ЧАНАРТ ЭРГЭЛЗЭХГҮЙ БАЙЖ БОЛОХ УУ?   Ус сувгийн удирдах газар дотоодын лабораторидаа усаа байнга шинжилдэг. Тус байгууллагын түгээж байгаа усыг мэргэжлийн хяналтынхан давхар хянадаг. Аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллагаас ундны усны хяналт, шинжилгээг жил бүр төлөвлөгөөний дагуу гүйцэтгэдэг. Ингэхдээ Улаанбаатар хот болон аймаг, сумын хэмжээнд жилд нэг удаа шинжилгээ хийж байна. Өнөөдрийн байдлаар 5-6 аймаг дотооддоо усны лабораторитай. Бусдад нь байхгүй.  “Химийн үзүүлэлтийг жилдээ нэг удаа шинжлээд байж болно. Харин сумдад зургаан сардаа нэг удаа бохирдлын буюу нянгийн үзүүлэлтийг заавал үзэж баймаар байна. Мэргэжлийн хяналтын байгууллага жилд хоёр удаа сумдад хүрч ажиллахад хэцүү. Ундны усны эх үүсвэрээс гадна хадгалаад нийтэд түгээж байгаа түгээх машинууд, нөөцийн савнуудын угаалга, ариутгал, халдваргүйжүүлэлт ялангуяа орон нутагт хангалтгүй байгаа. Тиймээс орон нутгийн удирдлагууд энэ чиглэлээр санаачлагатай ажиллах зайлшгүй шаардлага байна” гэж МХЕГ-ын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч Б.Баясгалан хэлсэн юм. 2017 онд мэргэжлийн хяналтын байгууллага улс даяар 1711 сорьц авч шинжилсэн байна. Өргөн уудам нутаг дэвсгэрт, хүн ам нь тархай бутархай суурьшсан манай улсын нөхцөлд ийм тооны сорьцоор ундны усны аюулгүй байдлыг хянах нь учир дутагдалтайг олон улсын экспертүүд шүүмжлээд байна. Тэгэхээр ундны усны аюулгүй байдлын хяналт, шинжилгээний дээрх бүх асуудлыг зохицуулдаг үндсэн стандартаа яаралтай шинэчлэх цаг нь хэдийнэ болжээ. Лео Хеллер: УНДНЫ УСНЫ СТАНДАРТЫГ НЭН ДАРУЙ ШИНЭЧЛЭХ ШААРДЛАГАТАЙ  /НҮБ-ын хүний эрх, ундны усны аюулгүй байдал, ариун цэврийн байгууламжийн асуудал хариуцсан тусгай илтгэгч/ -Монгол Улс усны чанарын хяналтын асуудалд анхаарлаа хандуулмаар байна. Усны хяналтын дээжийн тоо миний анхаарлыг ихэд татлаа. МХЕГ нь жилд 1000 гаруй дээж цуглуулж хяналт, шинжилгээ хийдэг юм байна. Жилд үүнээс илүү тооны дээж авч байж л ундны усны аюулгүй байдлыг цогц байдлаар хянах боломж бүрдэх ба ингэснээр олон улсын зөвлөмжийг хэрэгжүүлэхэд тустай болох юм. Ундны усны чанарыг хянах явцад хамгийн орчин үеийн стандартыг хэрэглэх нь нэн чухал. Одоогийн хэрэглэж буй 2005 онд нэвтрүүлсэн стандартыг ДЭМБ-аас ундны усны чанарын талаар гаргасан зөвлөмжид нийцүүлэн нэн даруй шинэчлэх шаардлага байна. Олон улсын шилдэг стандарт, шинжлэх ухааны ололтыг тусгасан стандартыг нэвтрүүлэхийг зөвлөж байна. Мөн баталгаатай ундны ус хэрэглэх хүний эрхийг хууль эрхзүйн хүрээнд хүлээн зөвшөөрч, төрийн нэгдсэн бодлого хэрэгжүүлэх шаардлагатай.   Ц.Сэнгээ: УСНЫ ЛАБОРАТОРИУДЫН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ХОЦРОГДЧИХСОН /Ус хөгжлийн түлхүүр гидрогеологийн холбоо/   - Мэргэжлийн хяналтын лабораториудын тоног төхөөрөмж нь хоцрогдчихоод байгаа юм биш үү. Ус сувгийн удирдах газар сүүлийн үеийн шинэлэг лабораторитай болсон гэсэн. Өөрсдийн түгээж байгаа усаа байнга шинжлүүлж байгаа байх. Харин хөдөө орон нутагт бол ундны ус үнэхээр чанарын шаардлага хангахгүй байна. Шинжилгээнд бага хамрагдаж байна. Хуучин нийгмийн үед байнга хамруулдаг байсан. Аймаг, орон нутагт горимын судалгааны анги гэж байлаа. Одоо байхгүй. Үүнээс гадна ундны усны стандартаа өөрчлөх, шинэчлэх хэрэгтэй. Бид хамгийн түрүүнд хүн амынхаа эрүүл мэндийг бодох хэрэгтэй шүү дээ. Хүн ам нь эрүүл байж нийгэм хөгжинө биз дээ.   Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Б.Дэлгэрсайхан: “Чайна энержи” компанид давуу эрх олгосон зүйл байхгүй

Б.Дэлгэрсайхан: “Чайна энержи” компанид давуу эрх олгосон зүйл байхгүй

12 цаг 53 мин
ТҮЦ эрхлэгчид МАН-ын бага хурлын гадаа эсэргүүцлээ илэрхийлэв

МАН-ын бага хурал хуралдаж байгаа Тусгаар тогтнолын ордны гадаа /2025.06.09-нд

15 цаг 13 мин
Удирдах зөвлөлөөс Г.Занданшатарыг дэмжсэн бол заалнаас УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нэр дэвшээд байна

Удирдах зөвлөлөөс Г.Занданшатарыг дэмжсэн бол заалнаас УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нэр дэвшээд байна

15 цаг 22 мин
Г.Занданшатарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ

Г.Занданшатарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ

15 цаг 25 мин
МАН-ын удирдах зөвлөл хуралдаж эхэллээ

МАН-ын удирдах зөвлөл хуралдаж эхэллээ

17 цаг 51 мин
Дараагийн Ерөнхий сайд Д.Амарбаясгалан уу, Г.Занданшатар уу?

МАН-ын Бага хурал өнөөдөр товлогдсон. Энэ хурлаас Л.Оюун-Эрдэнийн дараагийн Ерөнхий сайдыг тодруулна.

23 цаг 49 мин
Гашуунсухайтын төмөр замын оффтейк гэрээгээр “гагнагдсан” гурвалыг илчлэх цаг иржээ

Томоохон төсөл хөтөлбөрүүдийг төрийн нууцад оруулж байгаад том хулгай хийдэг. Төрийн нууцаар халхавчилдаг том хул

23 цаг 49 мин
Н.Энхбаяр: Дангаараа Засгийн газраа байгуулах нь Үндсэн хуулийн зарчимд нийцнэ

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр цаг үеийн асуудлаар өнгөрсөн баасан гарагт хэвлэлд ярилцлага өглөө.  Түүний байр суурийг хүргэе.

23 цаг 49 мин
Хамтран ажиллах гэрээ байгууллаа

Төрийн тусгай хамгаалалтын газар Монгол Улсын Их сургуультай Хамтран ажиллах гэрээг 2024 оны 11 дүгээр сары

Уржигдар 18 цаг 48 мин
Голомт банкны “Apple Pay Deal” урамшуулал үргэлжилсээр...

Голомт банк хамгийн хялбар, найдвартай төлбөрийн хэрэгсэл болох Apple Pay үйлч

Уржигдар 13 цаг 58 мин