Шууд хөрөнгө оруулалтын Оросын сан Санкт-Петербургт хөрөнгө оруулалтын төслүүдээ зарлана

2018-05-24
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ЭНХЭЭ Шууд хөрөнгө оруулалтын Оросын сан (РФПИ) Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн форум дээр дэд бүтэц, өндөр технологи, хөдөө аж ахуй, химийн аж үйлдвэр зэрэг төрөл бүрийн секторт хэрэгжүүлэх 10 гаруй хөрөнгө оруулалтын төслийг нийтэд зарлах болно  гэж тус сангийн тэргүүн Кирилл Дмитриев сэтгүүлчдэд мэдээлэв. "Үүнээс гадна биотехнологи, эрчим хүч, логистик, спортын салбарт хэрэгжүүлэх төслийн талаар ярилцах болно” хэмээн тэрээр онцлоод Ерөнхийлөгч Эммануэль Макроны айлчлалын үеэр 6-7 хэлцэл хийнэ гэжээ. Мөн Орос-Японы төслүүдийг зарлахаар төлөвлөж байгаа гэдгийг тодруулсан байна. Дмитриевийн хэлснээр Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн форум (ПМЭФ) дээр Шууд хөрөнгө оруулалтын Оросын сангийн асарт тус сан, түншүүдийнхээ хамт урьд өмнө нь огт мэдээлж байгаагүй 50 гаруй төслийг танилцуулах ажээ. Орос-Францын түншлэлийн хүрээнд устөрөгч суурьтай органик бүтээгдэхүүний үйлдвэрлэл, Францын компанид зориулсан логистикийн төвийн барилга байгууламж, Орост байгуулах хувийн нөхөн сэргээлтийн төвүүдийн барилга байгууламж, үржлийн малын генетик селекцийн сан байгуулах зэрэг төслийн хөрөнгө оруулалтын талаар ярилцахаар төлөвлөжээ. Танилцуулах төслүүдийн хувьд технологийн асуудлыг голлож анхаарахаар төлөвлөж байна хэмээн Дмитриев онцлов. “Тухайлбал, Орос-Эмиратын технологийн платформын хүрээнд ачааны машины тээврийн агрегаторт хөрөнгө оруулах анхны хэлцлийг зарлана. Мөн Хятад, Ойрхи дорнод, Японы хөрөнгө оруулагч нартай хамтран мэс заслын роботууд бүтээх хөрөнгө оруулалтыг ч бас зарлана” гэв. Мөн хорт хавдрыг эмчлэх төвийн хөгжлийн төслөө өргөжүүлж “холбооны том төсөл” болгохыг зарлахаар төлөвлөж байгаа юм байна.   Орост оруулах хөрөнгө оруулалт   Шууд хөрөнгө оруулалтын Оросын сан түншүүдийнхээ хамт Орост 1,2 их наяд рублийн хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд ойрын хоёр жилд энэ дүнг хоёр дахин нэмэхээр болгохоор төлөвлөж байна хэмээн Дмитриев мэдээлэв. "Бид ойролцоогоор 1,2 их наяд рублийн хөрөнгө оруулалт хийж, сайн үр дүнд хүрч чадсан. Ойрын хоёр жилд багтаж энэ дүнг хоёр дахин их болгож, 1,5 их наяд рублийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна” гэж хэлээд тэр Шууд хөрөнгө оруулалтын Оросын сан  Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн форум  дээр өдөр бүр тав таван төсөл танилцуулна хэмээн нэмж өгүүлэв. “Саудын хөрөнгө оруулагчид Шууд хөрөнгө оруулалтын Оросын сантай хамтарч ОХУ-ын эдийн засагт 1,6 тэрбум ам. долларын хөрөнгө оруулалт хийсэн” гэж Дмитриев тодруулав.   Усть – Луга дахь хий – химийн цогцолборт оруулах хөрөнгө оруулалт   Шууд хөрөнгө оруулалтын Оросын сан (РФПИ )Санкт – Петербургийн олон улсын эдийн засгийн форум (ПМЭФ) дээряпоны хөрөнгө оруулагчидтай хамтарч Усть – Луга дахь хий химийн цогцолборт оруулах хөрөнгө оруулахаа зарлана. "Шууд хөрөнгө оруулалтын Оросын сан (РФПИ) японы хөрөнгө оруулагчидтай хамтарч Усть – Лугагийн боомтын бүсэд болон Волгоградад метанол үйлдвэрлэх хий – химийн цогцолбор барьж байгуулах тухай зарлана. Мөн манай орнуудын эдийн засгийг нэгтгэн холбох гурван гүүр буюу япон – оросын асар том төслүүдийг хэлэлцэнэ. Эдгээр гүүрийг төмөр замын, тоон, эрчим хүчний хэмээн нэрлэе” гэж Дмитриев хэлэв.   Eurasia Drilling – д оруулах хөрөнгө оруулалт   Шууд хөрөнгө оруулалтын Оросын сан (РФПИ) болон олон улсын нефтийн үйлчилгээний Schlumberger компани оросын өрөмдлөгийн Eurasia Drilling компанид хөрөнгө оруулах асуудлаар зөвлөлдөж байна хэмээн сангийн тэргүүн мэдээлэв. Эх сурвалж: www.polit.mn
Дэлхийн адууны өдрийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачид

Дэлхийн адууны өдрийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачид

54 мин
Монгол судлалыг хөгжүүлж байгаа эрхмүүдийг шагналаа

Монгол судлалыг хөгжүүлж байгаа эрхмүүдийг шагналаа

1 цаг 1 мин
Орхон аймгийн “Будда вилла”-гийн захиалагчид ордероо авч чадахгүйд хүрэх вий!

Сүүлийн жилүүдэд орон сууцны захиалга, худалдаа тойрсон гэмт хэрэг хавтгайрсан. Уг нь хэдэн ж

9 цаг 12 мин
Хөнгөн цагааны үйлдвэрийг төлөөлж Х.Бүрэн-Эрдэнэ, М.Чингүн, Б.Батнягт нар Эрдэнэцагаан сумынхантай учраа олно

“Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд Хөнгөн цагааны үйлдвэр барина” гэсэн нь нутг

9 цаг 12 мин
Зуны нууц уулзалтууд Сутай хайрханы бэл, Хэрлэнгийн хөвөөнд үргэлжлэв

Намрын улс төр халуурах, шатах, аль эсвэл намдуу байхыг зуны нууц уулзалтууд тодорхойлдог. Энэ нь албан ё

9 цаг 12 мин
БНХАУ-аас 6000 тонн АИ-92 автобензинийг манай улсад нийлүүлнэ

БНХАУ-аас 6000 тонн АИ-92 автобензинийг манай улсад нийлүүлнэ

Өчигдөр 11 цаг 57 мин
COP17: Бэлчээр, ус, цөлжилт гэсэн гурван асуудалд тал хээрийн төлөвлөгөө төвлөрч байна

"Тал хээрийн төлөвлөгөө" буюу (Steppe Action Agenda)-ийн гол үзэл санаа нь тал хээрийн экосистеми

2026-08-07
“Д.Нацагдорж бол дэлхийн хүн”

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан

2026-08-07
Хүннү гүрний голомт нутгаас хүчит бөхчүүдийн домог үргэлжилнэ

Архангай аймаг бол Хүннү гүрний голомт нутаг.  Тэнд Хүннүгийн хаад, язгууртны хамгий

2026-08-07
Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар форум 9 дүгээр сард болно

МСНЭ-ийн Удирдах зөвлөл өнөөдөр /2026.08.05/ хуралдаж Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар фо

2026-08-06