Итали улс Петербургт хоёр чуулга уулзалт зохион байгуулна

2018-05-23
Нийтэлсэн: Админ
 1 мин

-Орос, Италийн соёлын харилцаанд зориулсан тусгай хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна-

Д.ЭНХЭЭ Санкт – Петербургийн олон улсын эдийн засгийн форум (ПМЭФ)-ын хүрээнд “Евроазийг танин мэдье” хэмээх Италийн ассоциаци “Росконгресс” сан болон ОХУ дахь Италийн Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр Италийн бизнес эрхлэгчдийн оролцоотойгоор хоёр чуулга уулзалт зохион байгуулна. Энэ тухай тус ассоциацийн албан ёсны төлөөлөгчид мэдээлжээ. Өнэөөдрийн /тавдугаар сарын 23-ны/ албан ёсны нээлтийн өмнө болох “Амьдралын чанарыг сайжруулах Европын технологиуд” дугуй ширээний уулзалт дээр жижиг, дунд үйлдвэрийн төлөөлөгчид үг хэлнэ. Урьдчилж мэдүүлснээр эм үйлдвэрлэл, аж үйлдвэрийн хог хаягдлын устгал, эрчим хүчний хэмнэлтийн салбарт шинэ технологи хэрэглэж байгаа тухай зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнөх юм байна. Форумын нээлтийн өдөр “Италийн системүүд” танилцуулга, мөн Snam ("Снам"), Pirelli ("Пирелли"), Banca Intesa Russia ("Банк Интеза")  зэрэг италийн томоохон компани, банкуудын удирлага оролцсон “ОХУ-Итали” дугуй ширээний уулзалт, ярилцлага зохион байгуулах ажээ. Орос, Италийн соёлын харилцаанд тусгай хөтөлбөр зориулна. Тухайлбал, ассоциацийн мэдэгдэлд дурдсанаар эдийн засгийн форумын нэг үдэш Мариины театрын симфони оркестр Турины Хааны театрын найрал дууны хамтлагтай хамтран тоглоно. Intesa Sanpaolo ("Интеза Санпаоло") банк өөрийн цуглуулгаас  XV зууны орос бурхны гурван хөрөг зургийг Оросын музейд бэлэглэнэ. Эцэст нь, алдарт тогооч Маттео Баронетто Санкт-Петербургийн форумын зочдыг Италийн хоол, хүнсний соёлтой танилцуулна. Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн форум (ПМЭФ) 2018 оны тавдугаар сарын 24-26-нд болно. Энэ нь  ОХУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулдаг дэлхийн хэмжээний эдийн засгийн яриа хэлцэл өрнүүлдэг гол талбарын нэг юм. Уламжлал ёсоор ажил хэргийн арга хэмжээнүүдэд гадаадын улс орны төр засгийн газрын тэргүүнүүд, олон нийтийн зүтгэлтнүүд, олон улсын байгууллагуудын болон томоохон компаниудын удирдагчид, дэлхийн хэмжээний шинжээч, судлаачид, мэдээллийн томоохон байгууллагуудын төлөөлөгчид оролцдог. Эх сурвалж: www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин