ОХУ, Японы боловсролыг Москва, Хоккайдогийн их сургууль зохицуулна

2018-05-23
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ЭНХЭЭ ОХУ, Японы боловсролын асуудал эрхэлсэн хороодын зохицуулагч нь Ломоносовын нэрэмжит Москвагийн улсын их сургууль болох ажээ. Хоёр орны их, дээд сургуулийн Ассоциацийн дэргэд холбогдох хороод байгуулагдсан тухай ТАСС мэдээлжээ. Энэ жил Японд болж өнгөрсөн долоо дахь удаагийн форумд хоёр орны 50 их, дээд сургуулийн захирал оролцжээ. Үүнээс гадна Саппород Япон, Оросын их, дээд сургуулиудын Ассоциацийн уулзалтыг зохион байгуулжээ. Хамтарсан судалгаа шинжилгээ, багш, оюутны зайн сургалт, оюутан солилцооны шинэ хөтөлбөрүүд нь шинэ байгууллагын гол зорилтууд юм байна. Уулзалтаар бодитой ажил үйлд шилжих шийдвэр гаргасан хэмээн зохион байгуулагчдын нэг хэлсэн байна. Тухайлбал, ойрын үед сургалтын хамтарсан лаборатори байгуулж, эрдэм шинжилгээний үндсэн суурь бааз бүрдүүлэх юм байна. Ассоциацийн дэргэдэх боловсролын асуудал эрхэлсэн хороодын зохицуулагчаар Москвагийн болон Хоккайдогийн их сургуулиуд ажиллах шийдвэр гаргажээ. Энэ арга хэмжээ Орос, Японы оюутан солилцооны хөтөлбөрийн эхлэл болно гэдэгт уулзалтад оролцогчид итгэж байгаагаа ч дурдсан байна. Орос болон Японы их, дээд сургуулийн удирдлагын дараагийн уулзалтыг 2019 онд зохион байгуулахаар төлөвлөжээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Дэлхийн адууны өдрийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачид

Дэлхийн адууны өдрийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачид

52 мин
Монгол судлалыг хөгжүүлж байгаа эрхмүүдийг шагналаа

Монгол судлалыг хөгжүүлж байгаа эрхмүүдийг шагналаа

59 мин
Орхон аймгийн “Будда вилла”-гийн захиалагчид ордероо авч чадахгүйд хүрэх вий!

Сүүлийн жилүүдэд орон сууцны захиалга, худалдаа тойрсон гэмт хэрэг хавтгайрсан. Уг нь хэдэн ж

9 цаг 10 мин
Хөнгөн цагааны үйлдвэрийг төлөөлж Х.Бүрэн-Эрдэнэ, М.Чингүн, Б.Батнягт нар Эрдэнэцагаан сумынхантай учраа олно

“Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд Хөнгөн цагааны үйлдвэр барина” гэсэн нь нутг

9 цаг 10 мин
Зуны нууц уулзалтууд Сутай хайрханы бэл, Хэрлэнгийн хөвөөнд үргэлжлэв

Намрын улс төр халуурах, шатах, аль эсвэл намдуу байхыг зуны нууц уулзалтууд тодорхойлдог. Энэ нь албан ё

9 цаг 10 мин
БНХАУ-аас 6000 тонн АИ-92 автобензинийг манай улсад нийлүүлнэ

БНХАУ-аас 6000 тонн АИ-92 автобензинийг манай улсад нийлүүлнэ

Өчигдөр 11 цаг 57 мин
COP17: Бэлчээр, ус, цөлжилт гэсэн гурван асуудалд тал хээрийн төлөвлөгөө төвлөрч байна

"Тал хээрийн төлөвлөгөө" буюу (Steppe Action Agenda)-ийн гол үзэл санаа нь тал хээрийн экосистеми

2026-08-07
“Д.Нацагдорж бол дэлхийн хүн”

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан

2026-08-07
Хүннү гүрний голомт нутгаас хүчит бөхчүүдийн домог үргэлжилнэ

Архангай аймаг бол Хүннү гүрний голомт нутаг.  Тэнд Хүннүгийн хаад, язгууртны хамгий

2026-08-07
Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар форум 9 дүгээр сард болно

МСНЭ-ийн Удирдах зөвлөл өнөөдөр /2026.08.05/ хуралдаж Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар фо

2026-08-06