Б.Ганболд: Японоос ирээд улсын баяр наадамд гурван жил зодоглосон доо

2018-05-23
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ГАНТУЛГА Түрүүч нь Б.Ганболд: Ид барилдах насаа японд өнгөрүүлж дээ гэж боддог   “Зууны мэдээ” сонины өмнөх дугаарт аймгийн арслан Б.Ганболдын ярилцлага гарсан. Сүмогийн ертөнцөд хэрхэн хөл тавьсан болон үндэсний бөхтэй хэрхэн холбогдсон тухай ярилцлагын үргэлжлэлийг хүлээн авна уу.   -Сүмогоос зодог тайлаад маргааш нь эх орондоо ирсэн гэдэг. Тэнд үлдсэн нөхөдтэйгөө холбоотой байдаг уу? -Амьдрал, за­луу нас­ны минь нэгээ­хэн үе сүмогийн ер­төн­­цөд өнгөрсөн. Тэн­дээс олсон сайхан нөхөр­лөл­дөө үнэнч явдаг. Японд очи­хоороо М.Даваажаргал аваргатай байнга уулздаг. Очихгүй жаахан удахаар Н.Цэвэгням ахаас эхлээд “Яагаад ирэхгүй удаад байна” гээд залгадаг юм. Энэ нь миний сүмогийн ертөнцөд хэн нэгэнд буруу саналгүй, хоёргүй сэтгэлээр зүтгэсний минь буян гэж боддог. -Тэмцээнтэй өглөө чинь хэрхэн эхэлдэг байв? -15 өдрийн турш өглөө яг нэг цагт босч, нэг цагт бэлтгэлдээ гарч, усанд ордог байсан. Тэмцээний үед өөрийгөө тайван байлгаж, бодлоо цэгцлэхийг хичээнэ. Хол замд явалгүй, тэмцээн дуусаад л гэртээ ирээд амарна. Бэлтгэлээ хангахын хэрээр цаг гарвал унтаж амрахыг чухалчилдаг байлаа. -Сүмогийн бөхчүүдэд ямар хоол өгдөг юм бэ. Монголд бол мах идэх тусам л хүч, бяр сууна гэдэг? -Төрөл бүрийн шөл их өгнө. Хоол нь мах сайтай. Учир нь ивээн тэтгэдэг байгууллагууд хүнсийг нь хангалттай бэлдээд өгчихдөг. Жин нэмэхийн тулд хоол сайн идэх ёстойн зэрэгцээ тамир тэнхээ суулгах аминдэм сайтай бүтээгдэхүүнийг л чухалчилдаг юм. -Танай дэвжээний багшийг их зарчимч, хатуу хүн гэдэг.  Монгол шавьдаа юу гэж зөвлөдөг байв? -Дэвжээний багш маань их өвөрмөц зарчимтай хүн байсан. Нэг сарын тэмцээнд тааруухан барилдчихаар дараа сарын тэмцээнд бүхнийг эхнээс нь эхэл гэдэг байлаа. “Чи хананд тулчихлаа, суурь муутай учир хананд тулаад байна. Маргаашаас эхлээд бэлтгэлээ анх сүмод орж байсан үе шигээ хий. Дахиад эхнээс нь эхэлбэл чи энэ ханыг давж чадна” гэдэг байсан. Анх залуу бөх байхад үүрээр 04:30-д бэлтгэлдээ гараад 11:00 цагт буудаг байлаа. Цолтой болсны дараа өглөө 07:00-08:00 цагийн үед бэлтгэлдээ гардаг болсон. Гэхдээ хүн ахих тусам хариуцлагаа ухамсарлаж, илүү хичээдэг юм билээ. -Бид дээд зиндааны цолтой бөхчүүдээ л таньдаг. Таныг барилдаж байх үед хэчнээн монгол бөх байсан бэ? -2000 оны дундуур 30 гаруй залуу байсан. Тэднээс замынхаа дундаас буцсан, ар гэрийн шаардлагаар дэвжээгээ орхисон нь бий. Нийт 25 гаруй залуу цол авсан байдаг юм билээ. Намайг барилдаж байх үед хамгийн сүүлд Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ маань сүмод анх орж байсан. Түүнээс цаашихыг нь би танихгүй. -Эргэж бодоход сүмогийн ертөнц танд хэрхэн нөлөөлсөн бэ. Энэ талбарт 10 гаруй жил зүтгэсний үр дүн нь юу байв? -Сүмогийн ертөнц хагас цэргийн зохион байгуулалттай. Хүндлэх ёсноос эхлээд цаг нарийн барьдаг. Энэ бүгд миний бие болоод сэтгэхүйд бүрэн суучихаж. Одоо би хэдэн хүүхэдтэй бэлтгэл хийж байна. Тэднийг өөр шигээ сургах гээд байдаг. Хүнтэй мэндэлж бай, ариун цэвэрч бай гээд л. Манай хүүхдүүд надаас их эмээнэ. Б.Ганболд ах ороод ирэх вий гэдэг гэсэн. -Увс нутгийн унаган хүү бөх болох мөрөөдөл магадгүй Баруунтуруунаас  эхлэлтэй байх даа? -Бага нас минь Увс аймгийн Баруунтуруун суманд өнгөрсөн. Монгол хүүхдүүд, хөдөөний багачууд хэрхэн өсдөг билээ. Хурга, ишиг хариулж, адуу малтай ноцолдоод л. Миний үеийн хөвгүүд хоорондоо барилдаж л тоглодог байлаа. Манай аймаг ч олон хүчтэнтэй. Багаасаа нутгийн ах нарын уран барилдааныг харж,  үеийн хүүхдүүдтэйгээ ноцолдож өссөн. Харин Эрдэнэтэд очоод бөх болох  гараагаа эхэлсэн. -Өвөө тань барилддаг байсан гэл үү? -Би аав ээжийн талаас бөхийн удамтай. Өвөө минь сумынхаа наадамд хэд, хэд түрүүлсэн. Харин авга ах нар улсын арслан Хайдав, улсын начин Төрмөнх  гээд бий. Тэд маань багаас “Энэ хүүхэд бөх болно” гэдэг байсан учир өөрийгөө бөх болох л ёстой гэж боддог байлаа. Надад урам өгч, хурцалсан ах нарынхаа барилдааныг харж, хорхойсч, энэ спортод анх татагдсан даа. -Нутгийн бөхчүүд амжилттай барилдаад байдаг. Залуу хүний хувьд цагаахан хор шар хөдөлсөн биз? -Нутгийн ах нараа хараад хурдан ийм мундаг бөх болохсон гэж боддог байсан. Ялангуяа, Б.Ганбат арсланг. Бид нэг сумынх. Багаасаа барилдахыг нь харж, хамт бэлтгэл хийдэг байлаа. Ямар сайндаа л 18 настайдаа сонинд ярилцлага өгөхдөө Б.Ганбат ах шиг бөх болно гэж ярьж байхав. -Баянаа аварга ямар бэлтгэл хийлгэж, юу гэж захиж байсан бэ? -Хичээл тарсны дараа бэлтгэлдээ гарна. Хүчний бэлтгэл их хийсэн. Харин сар гаруй хөдөө бэлтгэл хийхдээ тэвчээрийн бэлтгэл хийлгэдэг байсан. Багш “Хар мах суулгана” гээд өглөө эрт босгоно. Хяруу уначихсан, газар нойтон байхад хөл нүцгэн гүйлгэнэ. Энэ нь бөхийн спортын анхан шатны л бэлтгэлүүд. Тэнд л жинхэнэ тамирчин, эр хүн болно шүү дээ. -Та Японоос ирээд улсын баяр наадамд барилдсан санагдаж байна? -Японоос ирээд улсын баяр наадамд гурван жил зодоглосон доо. Эхний жилээ нэгийн даваанд уначихсан. 2013 онд хоёр, 2014 онд гурав даваад дөрвийн даваанд Г.Эрхэмбаяр аваргатай оноолт таарч унасан. Түүнээс хойш олигтой барилдаагүй ээ. -Наадам ч ойртож байна. Энэ жил барилдана биз дээ? -Одоо ч барилдах хүсэл бага болчихож. Спортын гал цогтой нас гэж хүнд байдаг бололтой. Одоо шавь хэдэн хүүхдийнхээ захыг л мушгина даа. -Шавь нар хэр бэлтгэл хангаж байна? -Энэ жил л бэлтгэлийнхээ үр дүнг харна даа. Цолгүй нь аймгийн цол авч, аймгийн цолтон нь улсын цолтон болох байх. 2000 оны эхээр намайг барилдаж байх үед цолтой ахынхаа хажууд суумаар санагдаад л, хэлж байгаа үгийг нь сонсмоор болдог байж билээ. Одооны хүүхдүүд цаг үеэ дагаад өөрчлөгджээ. Бидний үед ах нарын хормойноос зүүгдэж байгаад ч болов мэх заалгахсан гэдэг байлаа. Одоо бол бүхнийг өөрөө шийдвэрлэнэ гэдэг болж. Арга ч үгүй биз. Нийгэм өөрчлөгдөхөөр хүн дагаад өөрчлөгддөг юм байх аа. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Банкны өмчлөлд авах 207 тэрбум төгрөгийн 17 объект байна

Банкны өмчлөлд авах 207 тэрбум төгрөгийн 17 объект байна

7 цаг 47 мин
Шүүхээс Ц.Санжаачойпэлийг үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргажээ

Ц.Санжаачойпэлийг үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргажээ

8 цаг 11 мин
Төгрөг нуурын бүлэг ордыг төрд буцаан авах шийдвэр гаргалаа

Төгрөг нуурын бүлэг ордыг төрд буцаан авах шийдвэр гаргалаа

8 цаг 23 мин
Хөх нүүрс утааг бууруулж, өр дарж чадах уу

Хөх нүүрс утааг бууруулж, өр дарж чадах уу

14 цаг 47 мин
Оффтейк гэрээгээр тэрбум доллар босгож төлбөрийн тэнцлийг “баланслуулна” гэв үү?

Оффтейк гэрээгээр тэрбум доллар босгож төлбөрийн тэнцлийг “баланслуулна” гэв үү?

15 цаг 3 мин
Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли гэж хэн бэ?

Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли

Өчигдөр 11 цаг 26 мин
С.Бямбацогт: Оюу толгой ордын өгөөжийг нэмэгдүүлэхэд Засгийн газар онцгой анхаарна

С.Бямбацогт: Оюу толгой ордоос Монгол Улсад оногдох өгөөжийг нэмэгдүүлэхэд Засгийн газар онцгой анхаарна

Өчигдөр 11 цаг 17 мин
Ирэх сард цаг агаар ямар байх вэ?

Ирэх сард цаг агаар ямар байх вэ?

Өчигдөр 11 цаг 08 мин
О.Алтангэрэл: Авлигын эсрэг хуулийг дэмжсэн нэр дэвшигч АН-ын дарга болох ёстой

УИХ-ын гишүүн О.Алтангэрэл өчигдөр намын даргын сунгаатай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Түүний байр суурийг хүргэe.

Өчигдөр 06 цаг 00 мин
Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүд чуулж байна

Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүд чуулж байна

Уржигдар 16 цаг 33 мин