ИНЕГ-ын дарга С.Буяндалайгийн суудал ганхав уу

2013-12-04
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ДАМДИН

Сүүлийн хэдэн сар Иргэний нисэхийн салбарыг тойрсон “аймаар” мэдээлэл тасрахаа болив. ИНЕГ-ын дарга С.Буяндалай энэ ажлыг авснаасаа хойш 70 хүнийг ажлаас халж, 100 гаруй хүнийг ажилд авсан гэнэ. Авсан, халсан хүмүүс нь нэр устайгаа сонинуудын нүүр дүүрэн жагссан байх юм. Түүнчлэн онгоц буух гэж байхад нисэх зурвас дээгүүр нь цэвэрлэгээний машин “гүйж” явсан. Дараахан нь Станбул-Бишкек-Улаанбаатар чиглэлийн онгоц буух гэтэл үйлчилгээний фургон зурвас дээгүүр нь давхиж явсан. Сар шахмын өмнө дөө, Канадын амбан захирагчийн хөлөглөж ирсэн Боинг-767 онгоцыг “Чингис хаан” нисэх буудлын хоолойд холбогдоод байтал ИНЕГ-ын Газрын үйлчилгээний албаны онгоц халаагч “МП” маркийн машины банкнаас их хэмжээний бензин асгарч гал гарах шахсан гэж байгаа. ИНЕГ-ын ажилтнаас өгсөн гэх иймэрхүү 10 хол давсан мэдээлэл цахим хуудсууд хийгээд цаасан сонинуудаар дүүрэн байна.

Харин тус газрын дарга үүнийг огт тоохгүй байна гэсэн яриаг зарим хэвлэлээр өгчээ. “Хов живтэй зууралдах зав алга” гэж тайлбарласан байх юм.

Иргэний нисэх бол улсын онцгой салбар. Иргэний нисэхэд алдаа гарах учиргүй. Алдаа бүр нь хүний амь нас, аюулгүй байдалд заналхийлж байдаг маш хариуцлагатай салбар. Энэ утгаараа иргэний нисэхийн ажил танд ч, надад ч хамаатай. Гэтэл барим тавим баримт бүхий ноцтой олон явдлыг “Хов жив” гэж нэрлээд сууж буй дарга гэж байх уу.

Мөн саяхан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ИНЕГ-ын дансыг хаасан байна. Учир нь 2010 оноос хойш баригдаж буй “Нисэхийн хөдөлгөөний төв”-ийн барилгын ажлыг гүйцэтгэгчид төсөвлөсөн мөнгийг олгоогүй ажээ. Тиймээс гүйцэтгэгч компани нь шүүхэд хандсан байна. Өдийд түлхүүрийг нь гардчих байсан ажил С.Буяндалайг ажил авснаас хойш нам зогссон гэнэ. Түүнчлэн энэ салбарт жилд 40 гаруй тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажлыг  хийхээр төлөвлөгдсөн байдаг аж. Гэтэл энэ жилийн хувьд дээрх барилгын асуудал зэргээс шалтгаалан С.Буяндалайгийн салбарын сайдтайгаа байгуулсан Үр дүнгийн гэрээ хангалтгүй гэсэн үнэлгээ авах нь тодорхой болоод байгаа ажээ.

С.Буяндалайгийн талаар өдий төдий мэдээ, мэдээлэл өөрийнх нь хариулт сэлттэй хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр удаа дараа нийтлэгдэж байгаа ч өнөөдрийг хүртэл хариу, тайлбар өгсөн дарга алга. Бас арга хэмжээ авна, шалгана гэх хүн ч гарч ирсэнгүй. Тэгэхээр улс төрийн томилгоо, савлагааны дүрэм ёсоор ИНЕГ-ын дарга С.Буяндалайгийн суудал ганхав уу гэж ойлгогдохоор байна.

 

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

4 цаг 12 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

4 цаг 30 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

8 цаг 21 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

8 цаг 33 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

8 цаг 39 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин