Д.Сугарыг шалгуулах цаг ойртож байна

2018-05-22
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН ҮХЦ-ийн гишүүний бүрэн эрх нь дууссан Д.Сугарын оронд УИХ-аас Ш.Солонгын нэрийг дэвшүүлээд байна.  Өнгөрсөн хавар УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн "Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугарын бүрэн эрхийн хугацаа ирэх тавдугаар сард дуусах бөгөөд хугацаа нь дуусмагц АТГ-т өгч шалгуулна" хэмээн мэдэгдсэн байдаг.  УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн " 2014 оноос МИАТ-ийн хэргээр ЦЕГ-аар шалгагдаж байгаад АТГ руу шилжээд, АТГ-аас Цэц, УИХ-д энэ хүний бүрэн эрхийн асуудлыг шийдэж өгөөч гэсэн хүсэлт тавьж байсан. Гэтэл ийм хүн Үндсэн хуулийн Цэцэд суугаад байж болохгүй шүү дээ. Яагаад энэ хүн ийм олон хэрэгт холбогдон, шалгагдаж байсан хэрнээ санаа зовохгүй байгааг гайхаж байна. Санаа зовохгүй байна гэдэг нь энэ хүний мөн чанарыг харуулж байна. Д.Сугар шиг хүмүүс төрийн чухал албан тушаал дээр очиж байгаа нь төрийн нэр хүндийг унагаж байна. Ирэх тавдугаар сард энэ хүний бүрэн эрхийн хугацаа дуусна. Бүрэн эрхийн хугацаа нь дуусахаар АТГ-т хандаж шалгуулна. Прокурор энэ хүний хэргийг хаасан юм юм билээ. Тиймээс энэ асуудлаар Ерөнхийлөгчид хандана" гэж мэдэгдсэн билээ. Тэгэхээр Ш.Солонго УИХ-аас ҮХЦ-ийн гишүүнээр сонгогдмогц Д.Сугарын бүрэн эрх дуусгавар болж тэрээр Ц.Даваасүрэн сайдын өргөдлийн дагуу АТГ-т шалгагдаж эхэлнэ гэсэн үг. Д.Сугар нь ТӨХ-ны дарга байх үед олон ч асуудалд холбогдож байсан. "Жаст"-ын Ш.Батхүүгийн “Эрдэнэт”-ийг Стандарт банкинд тавьсан хэргээс эхлээд түүний холбогдсон гэх хэргүүд цөөнгүй. Мөн Өмнөд Солонгос, Японд үл хөдлөх хөрөнгө буюу орон сууцтай гэх асуудал ч яригддаг. Тэр бүхнийг АТГ шалгах байх. Эх сурвалж:www.polit.mn      
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин