Барилгын зөвшөөрлийг дөрөвхөн гарын үсгээр олгоно

2013-12-03
Нийтэлсэн: Админ
 1 мин

Э.СОЛОНГО

“Барилгын зөвшөөрөл 2014 онд” хэлэлцүүлэг өчигдөр болов. Энэ үеэр сайд, дарга нараас авдаг зөвшөөрөл, гарын үсэг ирэх онд хэрхэн цөөрөх, барилгын зөвшөөрлийг хэр хүнд суртал, чирэгдэлгүй олгох талаар нийслэлийн удирдлага барилгын компаниудын төлөөллүүд хэлэлцлээ. Мөн хотын удирдлагууд өнгөрсөн жил хотод байшин, орон сууц сүндэрлэхэд саад болж буй төрийн хүнд суртал, хувийн хэвшлийнхний цаг зав, мөнгийг үрсэн хэрэггүй хэдэн арван тусгай зөвшөөрөлтэй хэрхэн тэмцсэнээ тайлагнав. Ирэх онд барилгын салбарын хөгжилд тээг болох бусад тусгай зөвшөөрөл, гарын үсгийг хэрхэн халах тухайгаа танилцууллаа.

 

БАРИЛГА БАРИХ ӨРСӨЛДӨӨН 25 ХУВИАР НЭМЭГДЖЭЭ

 

Барилгын тусгай зөвшөөрөлтэй “тэмцэх” ажил өнгөрсөн оноос газар, агентлаг, яамдаар дамжиж энд, тэндхийн дарга нарын гарын үсэг цуглуулдаг байсныг нэг цэгт төвлөрүүлж, ганц газраар олгодог болсноор эхэлжээ. Үүнийг барилгын ажил эхлүүлэхэд өмнө шаардагддаг байсан 107 хоногийг 17, 61 гарын үсгийг дөрөв болгох хотын даргын шийдвэрээр үргэлжлүүлсэн байна. Мөн шинээр барилга барих хүсэлтэд 23 хоногт багтааж хариу өгдөг болжээ. Үүний үр дүнд Монголын барилгын салбарын өрсөлдөх чадвар нэг жилийн хугацаанд 25 хувиар урагшилсан судалгааг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийнхан энэ үеэр танилцуулсан юм. Өнгөрсөн онд барилгын ажил эхлүүлсэн компаниудын дунд барилга барих зөвшөөрөлгүй хоёр компани байсан нь “Авзага трейд”, “Тэмүүлэнбаатар”. Мөн барилгын есөн компанийн тусгай зөвшөөрөлд зөрчил илэрсэн байна. Эдгээр алдааг ирэх онд давтахгүйн тулд холбогдох арга хэмжээг авсныг нийслэлийн удирдлагууд онцоллоо.

 

ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ИНТЕРНЭТЭЭР ОЛГОНО

 

Хэлэлцүүлэгт ирсэн компаниудын төлөөлөл ирэх онд тусгай зөвшөөрлийг яаж олговол илүү олон орон сууц, сургууль, цэцэрлэг богино хугацаанд босох талаар байр сууриа илэрхийллээ. Тэд барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох, барьсан барилгыг ашиглалтад өгөх, хүсэлтийг шийдвэрлэх үйл явц чирэгдэлтэй, хугацаа шаардаж байна. Иймээс ирэх онд эдгээр үйлчилгээг дахин хөнгөвчлөх, хялбаршуулах, шардлагатай. Тусгай зөвшөөрөлтэй холбоотой хууль, дүрэм журамд өөрчлөлт оруулах хэрэгтэйг онцолсон юм.

Харин нийслэлийн удирдлагууд ирэх онд ашиглалтад орох барилгын дулаан, усны зөвшөөрлийг салбарын яам, газрын дарга, сайд нар бус тухайн барилгыг барьж байгаа компанийн орон сууцны контор олгодог болгохоор ярилцаж байна.

 Барилгын тусгай зөвшөөрлийг цөөлөх, хөнгөлөхөд ойрын жилүүдэд хийх ажлын төлөвлөгөөнд цахимаар тусгай зөвшөөрөл олгох санаа багтжээ. Өмнө нь барилгын зөвшөөрөл авах гэж хэдэн арван хоног, сараар дарга нарын гарын үсэг цуглуулдаг байсныг интернэтээр захиалж авдаг болгох юм байна.

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

4 цаг 12 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

4 цаг 30 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

8 цаг 21 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

8 цаг 33 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

8 цаг 39 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин