"Хурд"-ын галзуу үдэш

2013-12-02
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ч.ГАНТУЛГА

“UB Palace”-ийн концертийн их танхимд 20 жилийн турш зөвхөн тэднийг сонссон үнэнч фэнүүд нь цугласан байлаа. Тэд догдолсон, уухайлсан, хашгирсан нэгэн үдшийг өнгөрөөсөн юм. Энэ бол 20 жилийн түүхтэй “Хурд” хамтлагийн хүндэтгэлийн тоглолтын эхлэл. Үзэгчид хайртай хамтлагаа халуун алга ташилт, уухайн дуугаар дуудах үед тайзны гэрэл бүдгэрч, түүх өгүүлсэн гэрэл зураг, бичлэгүүд  хөврөв. “Хурд” хамтлагийн анхны клип, анхны дуу, анхны дүр төрх үзэгчдийг 20 жилийн өмнөх тэр л агшинаар аялуулсан юм. Төмөр замын жижигхэн өртөөнөөс эхэлсэн “Хурд”-ын түүх энэ үед хүн бүхний сэтгэлд тодоос тод зурайсан байх.

“Хурд” хамтлагийн хүндэтгэлтийн тоглолт үе үеийн хит болсон рок дуунуудаар нь эхэллээ. Тэд энэ үдшийн тоглолтоо анхны “Хар салхи” тоглолтоо санагдуулам зохион байгуулсан байв. Тайз засалт, хамтлагийнхны хувцас яг л 20 жилийн өмнөх шиг. Гитарчин Д.Отгонбаяр гандсан хүрэмтэйгээ. Тэрээр энэ хүрмээ найзаасаа хямдхан үнээр худалдаж авснаа хуучилсан. 20 жилийн турш хамт явсан хүрэм нь одоо зарим газраараа халцраад хуучирсан харагдаж байв. Харин дуучин маань энэ л хүрэмдээ хамгаас хайртай гэсэн юм. Учир нь амьдралынх нь, уран бүтээлийнх нь бүх цаг үе гандсан хүрэмтэй нь холбоотой ажээ. Харин гитарчин Нааяа нөгөө л бариу хар цамц, нарийхан өмдтэйгөө. Сэтгэл догдлуулж, дурсамж амилуулсан хуучраагүй хит дуунуудаа дуулсаар үзэгчидтэйгээ мэндэлсэн. Энэ үед танхимд цугласан үзэгчид халуун алга ташилтаар хариу талархал илэрхийлэв. Тоглолтын эхний хэсгийн оргил үе нь хамтлагийн ахлагч Д.Ганбаяр бөмбөр тоглосон явдал. Хамтлагийнхаа анхны суурийг тавьж, “Хурд”, “Чоно” хамтлагийн ноён нуруу болсон эрхэм ахдаа дүү нар нь хүндэтгэл үзүүлэв. Ах дүүсийн хүйн холбоогоор холбогдож, амьдрал уран бүтээлээрээ хамтдаа яваа ахын хайр, ахлагчийн үүргийг тэрээр онц дүнтэй биелүүлжээ. Тиймээс “Хурд” 20 жил ганхалгүй, оршин тогтносон юм гэж дүү нар нь онцолсон. “Хурд” хэдий рок хамтлаг ч уянгын дуунууд нь тэднийг илүү алдартай болгосон гэдэг. Энэ үед гэгээн хайр, гэнэн амьдралын тухай өгүүлэх “Чамайг зорино” дуу эгшиглэсэн юм. Энэ дууны үгийг Д.Цогоо бичжээ. Харин аялгууг нь хамтлагийн гитарчин Д.Отгонбаяр зохиосон юм. Танхимд цугласан үзэгчид дууг нь даган дуулж, алга ташиж байв. “Хурд” хамтлагийнхан олон сайхан хайрын дууг амилуулсан. Тэдний хайрын дуунд уярч, шимтэн сонсч, хамтын амьдралаа эхлүүлсэн хосууд одоо өнөр өтгөн айл болчихсон тэдний тоглолтыг үзээд сууж байгаа гэж “Хурд”хамтлагийнхан онцолсон. Үнэхээр танхимд цугласан үзэгчдийн ихэнх нь тэдний дууг сонсч өссөн, дунд насныхан байсан юм. Тэд хүүхдүүдээ дагуулчихсан, хайртай хамтлагийнхаа тоглолтыг жаргалтай гэгч нь үзэж харагдсан. Үүний дараа 10 жилийн жаахан охины захианаас гарсан “Чимээгүй дурлал” дуу эгшиглэсэн. Гитарчин Д.Отгонбаярт нэгэн сурагчаас захиа ирсэн нь энэ дууны үг байжээ.

Ийнхүү “Хурд” уянгын, хайрын дуунуудаа дууллаа. Энэ үед үзэгчид гар гараасаа барин бүжиглэж, “Зураг шиг бүсгүй чамд л би дурласан” гэж аялцгаав.

“Ор сураггүй болсныг чинь бодохоор

Осолдохгүй зураг л юм даа чи” гэж түрэв.

“Ээждээ”, “Аавдаа би хайртай” зэрэг хитдүүд нь эгшиглэсэн. Энэ үед үзэгчид хамтлагийнхнаас илүү, чанга дуулж байв. Тэнд цугласан үзэгчид үнэхээр сэтгэл нь хөөрсөн, догдолсон байсан юм. Суудлаасаа босон, гар гараасаа хөтлөн дуртай дуунуудаа даган дуулж байлаа.

“Хурд” хамтлагийнхан Монголдоо хамгийн анхны алтан пянзны эзэн болсон билээ. Тэгвэл энэ үдшийн оргил хэсгийн нэг нь алтан пянзны дуудлага худалдаа байлаа.  Анхны үнэ 99 мянгаас эхэлсэн. Тэрхүү пянзыг “Хурд” хамтлагийн дуучин Цогоогийн найз Б.Ганбаяр таван сая төгрөгөөр худалдаж авсан юм. Харин энэ мөнгийг Эх нялхас болон Хавдар судлалд эмчлүүлж буй хүүхдүүдэд зориулна гэдгээ “Хурд”-ынхан амласан. Тэдний уран бүтээлийг үргэлж дэмжиж ирсэн эрхэм анд “МCS” группийн захирал Одод хамтлагийнхан алтан пянзаа бэлэглэсэн. Од ноёнтон хариуд нь өвчтэй хүүхдүүдэд туслаарай гэж таван сая төгрөг хандивласан юм.

“Хурд”-ын тоглолт “Цэргийн бодол”, “Нулимсаа тэвчье” дуугаар үргэлжлэв. Рок хөгжмийн хэмнэлд бүжиглэж, уянгын дууны эгшигт уярсан “Хурд” ын 20 жилийн ойн тоглолт уярсан, догдолсон, хөөрсөн сэтгэлээр дүүрэн болж өнгөрөв. Хөшиг хаагдах мөчид хамтлагийнхан 30 жилийн ойн тоглолтынхоо урилгыг өглөө. 

 

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

4 цаг 12 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

4 цаг 30 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

8 цаг 21 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

8 цаг 33 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

8 цаг 39 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин