The Telegraph Крымд хүрэх гүүрний нээлтийн талаар

2018-05-22
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ЭНХЭЭ Оросыг Крымтэй холбосон цорын ганц зам болох гүүрийг Владимир Путин нээв. Ийнхүү тэрээр хүчээр нэгтгэсэн хойгт Москвагийн эрх мэдлийг илтгэн харуулж, крымчүүдийн тусгаарлагдсан ганцаардмал байдлыг багасгав. Гүүрийн нийт урт 19 км, дөрөв орчим км усан дээгүүр явна. Энэ бол Орос дахь хамгийн урт гүүр бөгөөд хамгийн нарийн түвэгтэй инженерийн төсөл юм. Лхагва гарагаас автомашин зорчих дөрвөн эгнээ зам нээгдэх бөгөөд ирэх жил төмөр замыг ашиглалтад оруулна. Төслийн нийт өртөг нь 2,7 тэрбум фунт стерлинг. 2014 онд Украины мэдэлд байсан Крымыг Орос улс эзэлснээс хойш нэр хүндийн чансаа нь 80 хувиас илүү төвшинд хадгалагдсаар байгаа Путин өөрөө биечлэн уг төслийн хэрэгжилтийг хянаж байсан. Энэ гүүр түүний хувьд ялалтын бэлгэ тэмдэг болсон. Оршин суугчид нь үндсэндээ хүчээр нэгтгэхийг дэмжсэн Крымд энэхүү төсөл ихээхэн талархал хүлээдэг. Гэхдээ тэд Украинтай хийх худалдаа наймаа зогссоноос хойш хүнс, бараа бүтээгдэхүүний өндөр үнийн хүндрэл бэрхшээлтэй тулгарч байгаа. Үндэсний нэр хүндийн асуудал болсон гүүрийг бүтээн байгуулах зорилтыг хүүхэд ахуйдаа Путинтэй хамт жүдогоор хичээллэдэг байсан Аркадий Ротенбергийн компаниудад оногдуулсан. Хүчтэй салхи, шуургаараа алдартай Керчийн хоолойг дамнуулан гүүр тавина гэдэг бол зөвхөн геополитикийн ялалт төдийгүй, инженерийн ухаан бодлын жинхэнэ ололт амжилт болсон юм. Гүүр 595 тулгууртай, зарим шонг 100 орчим метрийн гүнд суулгасан. 1945 онд хоолойг дамнуулан гүүр барьсан боловч цөн түрэх үед нурж урссан. Асар том хоёр нуман хаалгыг эрэг дээр эхэлж угсраад дараа нь чиргүүл онгоцоор босгох газарт аваачсан. Үүнээс өмнө Оростой холбох гол зам бол давалгаа ихтэй Керчийн хоолойн гатлага онгоцоор туулдаг байв. Тэр үед гатлага онгоцонд дугаар хүлээж хэдэн цаг, заримдаа хэдэн өдөр, хоног болдог байсан бол одоо эх газрын хэсгээс Крым хүрэхэд ачааны машинаар 20 минут л явна. Эх сурвалж: www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин