Хууль зөрчсөн өргөтгөлүүдэд худалдаа эрхлэх зөвшөөрөл олгожээ

2013-12-04
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЭНХЗАЯА

Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо буюу 21 дүгээр хорооллын нутаг дэвсгэрт хуучны хэдэн байр бий. 1-58, 2-58 дугаартай таван давхар барилгуудыг 1978 онд орон сууцны зориулалтаар барьж ашиглалтад оруулсан гэдэг. Ашиглалтын хугацаа нь “өвгөрсөн” энэ барилгуудын хана таацыг нурааж, өргөтгөл барьсан хууль бус үйлдэл гарч эхэлжээ. Барилгын үндсэн тулгуурт нөлөөлөх эл үйлдлийг хэсэг оршин суугчид ашиг хонжооны зориулалтаар өргөтгөл барьж, холбогдох хууль тогтоомжид захирагдахаа больж, үйлдлийг нь төрийн байгууллагынхан ч өөгшүүлсээр байгааг хэлж байна.

58 дугаар байрны оршин суугчид болох С.Болдбаатар, С.Баярбаатар, П.Галиндий, Б.Баярцогт, Б.Содномцог, П.Магсаржав нар 2011 оноос барилгын суурийг 1.8-2.0 метр орчим гүн ухаж өргөтгөл барьж эхэлжээ. Уг орон сууц нь 21 дүгээр хорооллын төв зам дагуу байрладаг. Энэ замын дагуу үйлчилгээний барилга барьж ашиг олохын тулд дур мэдэн байраа өргөтгөжээ. Одоо байрны зүүн талд хүнс барааны дэлгүүр, зоогийн газар, интернет кафе, авто сургууль бүр шөнийн цэнгээний газрууд дараалан босчээ. Зарим нь хэдэн жилийн  өмнө боссон байхад шинээр үйл ажиллагаагаа эхлэх гэж буй баарууд ч байна. Эдгээр өргөтгөлүүд орон сууцны нүүрэн хэсгийг тэр чигт нь бүрхчихэж. Зөвхөн нэг давхар биш, подвальтайгаа хоёр давхар барилга олонхи нь юм. Тэдний балгаар зарим айл нар салхи үзэж чадахгүйд хүрч СӨХ-доо гомдол гаргах болжээ. “Од” СӨХ-ноос Нийслэлийн газрын алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, дулааны шугам сүлжээний инженерийн төв, “Таван шар” орон сууцны конторт олон тооны албан бичиг хүргүүлсэн ч эдүгээ нэг нь ч дорвитой хариу ирүүлээгүйг тус СӨХ-ны дарга А.Дармаа дуулгалаа.

Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Орон сууцны байшингийн үндсэн хийц, бүтээцийг анхны зураг төслөөс өөрчлөх, нэмэлт ачаалал өгч давхарлах, өргөтгөл хийхийг хориглоно” гэсэн заалт бий. Энэ нь барилгын хана, таазыг нураах нь үндсэн хийцэд нөлөөлж нэмэлт ачаалал өгдгийг тодорхойлсон заалт. Оршин суугчдын нар салхийг хаасныг тоохгүй орхиё гэхэд таван давхар барилгын үндсэн хийцийг өөрчилж, хана, суурийг нь хөндөх нь хамгийн аюултай, ноцтой үйлдэл. Орон сууцны барилгын нэг хананд тэр чигт нь өргөтгөл барьсан нь олон арван айл өрхийн амьдрах нөхцөлд аюул учруулж болзошгүй юм. Байрны СӨХ-ноос энэ тухай Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар болон Газрын албанд хандсан ч арга хэмжээ авч чадахгүйгээр өдий хүрээд байгаа аж. Алга дарам газар олддоггүй нийслэлд маань илт давуу эрхээр олон түмний орон сууцыг орлогын эх үүсвэр болгосон хүмүүст хууль нь үйлчилдэггүй ажээ. Гэтэл хууль зөрчин барьсан өргөтгөлд нь үйлчилгээ явуулах эрхийг төрийн байгууллагынхан өгчихдөг байна. Дүүргийн үйлдвэр үйлчилгээний хэлтсийнхэн 58 дугаар байрны өргөтгөлийн барилгуудад баар, ресторан, дэлгүүр, интернет кафе, жолооны курс ажиллуулах эрхийг олгочихдог сонин тогтолцоо тэнд байна. Даварсан иргэдийг ингээд толгойг нь илээд зогсохгүй “Таван шар” орон сууцны конторынхон зөвшөөрөлгүй барилгуудыг цахилгаан, дулаан, усаар хангаад өгчихдөг гэнэ. Тэдний энэ үйлдлийн цаана танил тал, мөнгөний асуудал байдаг болохоор арга хэмжээ авч чаддаггүй гэх хүмүүс байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Сонгинохайрхан дүүргийг хариуцсан байцаагч Ж.Цээлэйгээс энэ тухай тодруулахад “Бид энэ барилгад шалгалт хийж, зөрчлийн ту­хайд холбогдох алба­ныханд удаа дараа шаард­лага хүргүүлдэг. Гэвч одоо хүртэл дорвитой шийдвэр гаргаж өгөхгүй байна. Иргэд хуулиа мэдэхгүй барилга барьчихлаа гэхэд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгочихдог дүүргийн Үйлдвэр үйлчилгээний хэлтсийнхэнд хамаг учир байна. Энэ зөрчлийг Нийслэлийн өмчийн харилцааны газар, газрын албад хяналт тавьж гээд олон байгууллага бий. Тэд одоог хүртэл арга хэмжээ авахгүй байгаа нь цаана ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой” гэх тайлбарыг өгч байна. Зөвшөөрөлгүй барилгыг нураана хэмээн хотын дарга Э.Бат-Үүл тогтоолдож байсан. Арав ч бай, нэг ч бай давхар барилга зөвшөөрөлгүй л бол албадан буулгах эрх нийслэлийнхэнд бий. Гэтэл бүхэл бүтэн байрыг хийц, даацад нөлөөлөн байж тэр чигт нь өргөтгөл барьчихаад хувийн ашиг олж байгаа хүмүүсийн хаагуур нь өнгөрдөг байна аа. Нурааж чадахгүй бол айл өрх бүр оршин суугаа газраа өөрийн дураар ашигладаг болохыг зөвшөөрсөн тогтоол, журам гаргачихвал яасан юм.

АНУ-ын Хууль зүйн яам Вашингтонд гэмт хэргийн статистик гуйвуулсан эсэхийг шалгаж байна

The Washington Post-ын мэдээлснээр, АНУ-ын Хууль зүйн яам Колумбын т

17 цаг 43 мин
Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

17 цаг 47 мин
Ө.Шижир: 630 тэрбум төгрөгийг шаардлагатай төсөл, хөтөлбөрт зарцуулах ёстой

УИХ-ын гишүүн Ө.Шижир “Гишүүний таван тэрбум” гэх асуудал нь УИХ-ын гишүүдийн саналыг багцлах, Засгийн

22 цаг 22 мин
“Тавантолгой түлш” компани 1.5 их наяд төгрөгийн өр “үйлдвэрлэжээ”

Засгийн газар 2018 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр “Сайжруулсан шахмал түлшний үй

22 цаг 22 мин
"Малчид бэлчээрээ нөхөн сэргээж, биологийн төрөл зүйлээ хамгаалж байна"

Монгол орны хөдөө аж ахуйн салбарын 80 гаруй хувийг эзэлдэг мал аж ахуй нь о

Уржигдар 06 цаг 00 мин
О.Батнайрамдал: “Онтрэ” тусгай зөвшөөрлүүдээ “Оюу Толгой” ХХК руу шууд шилжүүлбэл УИХ-ын бүрэн эрхэд халдсан хэрэг болно

УИХ-ын гишүүн, Оюутолгойн бүлэг ордын ашиглалтыг Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
“Хиймэл дагуул хөгжлийн дараагийн алхам болно”

Техник, технологи хурдацтай хөгжиж  буй  энэ үед   цаг хугацааны эргэлтээр  маш хурдан хугацаанд бүх зүйлс

2025-08-18
Бүлэглэл буцаад сэргэлээ, сайн уу муу юу?

Монгол Улс 1992 оноос хойшх 30-аад жилд зөв замнасан уу, буруу явсан уу. Энэ асуулт тавигдаж, хэн нэгэн хариулах шаардлага үүсэв бололтой.

2025-08-18
Их гүрний удирдагч нарын энхийн төлөө гэсэн уриа хэзээ биеллээ олох вэ?

Дэлхий даяараа өнгөрсөн бямба гаригт АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын дээд хэмжээний уулзалт руу анх

2025-08-18
АНУ-ын тэргүүн хатагтай ОХУ-ын Ерөнхийлөгчөөс юу хүссэн бэ?

АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд илгээсэн захидалдаа хүүхдүүдийг хамгаалахыг хүссэн гэж Fox News Digital өчигдөр мэдээлсэн байна.

2025-08-17