Зохион байгуулагчид эдийн засгийн форумыг  ингэж дүгнэв

2018-05-21
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ "Монголын эдийн засгийн чуулган-2018"-ын эхний өдрийн үр дүнгийн талаар чуулганыг зохион байгуулагч Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Бат-Эрдэнэ, “Хас” группийн захирал Ч.Ганхуяг болон эдийн засагч  В.Ганхуяг нар мэдээлэл хийлээ. Өнөөдөр “Санхүү ба хөрөнгийн зах зээлийн өнөөдөр ба ирээдүй”, “Хариуцлагатай уул уурхай ба хүртээмжтэй өсөлт”, “Аялал жуулчлал ба агаарын тээвэр”, “Мега төслүүд ба төрийн өмчит компаниуд: Сайн засаглал ба хувьчлалын бодлого”, “Бидний үнэт зүйлс, ёс зүй ба нийгмийн зөвшилцөл”, “Улаанбаатар хотын эдийн засаг ба хөрөнгө оруулалт” зэрэг сэдвүүдээр салбар хуралдаан болж, хэлэлцүүлэг өрнөсөн юм. Зохион байгуулагчдын зүгээс энэ удаагийн чуулганд төрийн гурван өндөрлөгийг өөрийн биеэр оролцохыг уриалсны дагуу өнөөдөр УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар оролцож, байр сууриа илэрхийлснийг онцоллоо. Мөн дараагийн чуулган хүртэл буюу 2019 оны тавдугаар сар хүртэл төр хувийн хэвшлийн түншлэлийг бодитоор бий болгож ажиллуулахыг зорино гэв. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Бат-Эрдэнэ “Монгол Улсын эдийн засаг өсөлттэй байгаа, том төслүүдээ хөдөлгөж чадвал өсөлтийг бид хоёр оронтой тоо руу оруулж чадах юм. Төрийн гурван өндөрлөгийн зүгээс хүсч байгаа нэг зүйл бол эдийн засгийн өсөлтийг бодитоор ард түмэнд хүргэхийг хүсч байгаа юм. Өнөөдрийн хуралдаанаас хоёр хоногийн чуулган битгий байгаасай гэж төрийн зүгээс хүсч байгаа. 2019 оны тавдугаар сарын 21-н хүртэл төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудлыг бодитойгоор хийж, алдааг залруулах, иргэдийн ажлын байраар хангах үүргээ төр биелүүлэх албан даалгавар авлаа” гэлээ. Мөн “Өнөөдрийн зарим хуралдааны үеэр төрийнхөн тооны хувьд давамгайлсан нөхцөл байдал үүссэн. Цаашдаа энэ асуудалд анхаарлаа хандуулж, аль болох тэнцвэрийг хангаж ажиллана" хэмээн CEO клубийн ерөнхийлөгч, “Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг хэллээ. Мэдээллийн дараа зохион байгуулагчид сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө. -Хувийн хэвшлийнхний зүгээс үдээс хойших хуралдаануудад төр бидний сонсоно гэсэн боловч хуралдаанд оролцохгүй байна гэсэн шүүмжлэл зарим аж ахуй нэгжийн төлөөллүүд хэлж байсан? -Жил болгон зохион байгуулагддаг хэдий ч тодорхой үр дүн гарахгүй байна гэх шүүмжлэл гарч байгаа. Хувийн хэвшлүүдийн хувьд дандаа л хүсдэг зүйлээ хүсч буй нь ч үнэн. Төрийн тогтвортой байдлаа хангах ёстой. Тиймээс төрийг соён гэгээрүүлэх зорилгоор жил бүр тасралтгүй зохион байгуулах шаардлагатай. Байнга зохион байгуулж байж л үр дүнд хүрнэ -Жил бүр эдийн засгийн чуулган болдог ч өмнөх жилүүдийн хурлаа дүгнэдэггүй, хэлэлцэхгүй байна. Жил бүр хоосон яриад өнгөрч байна гэсэн шүүмжлэл байсан? -Ерөнхийдөө хувийн хэвшлийн хүсч байгаа зүйлүүд жил бүрийн чуулганаар өөрчлөгдөөгүй байдаг. Засаг төр тогтворгүй байгаатай холбоотой гэдгийг онцолж байсан. Яагаад гэвэл өмнө нь ирээд ярьж байхад өөр хүн байсан, дараагийн хурал дээр бас нэг өөр хүн байхад бүх зүйлийг эхнээс нь ярьдаг. Тогтворгүй байдлаас болж залгамж чанар бодитойгоор хэрэгжихэд ач холбогдолгүй байдаг гэдгийг гадны төлөөлөгчид болон оролцогчдын зүгээс илэрхийлдэг. -Төр өнөөдөр хувийн хэвшлийнхний үгийг сонсох гэж байгаа бол зохион байгуулалтыг яаж хийж байгаа вэ. Мөн энэ чуулганд хувийн хэвшлээс хэдэн аж ахуй нэгж, хувь хүмүүс оролцож байгаа вэ? -Маргааш бид эцсийн дүнгээ танилцуулна. Нийт 1400 орчим төлөөлөл оролцож байгаа. Үүнээс 167 хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөлөл, төрөөс 260 хүн оролцож, бусад нь хувийн хэвшил болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож байгаа. Эх сурвалж: www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин