Б.Батсүх: Хотын дарга “Гэр хороололд хүрч ажиллах боломжгүй” гэсэн хариулт өгсөн

2018-05-21
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ЖАРГАЛАН “Гэр хороолол” хөдөлгөөнийхөн олон нийтэд хандлаа. Тус хөдөлгөөн үүсгэн байгуулагдаад удаагүй ч 1000 гаруй  гишүүнтэй болоод байгаа аж. “Гэр хороолол” хөдөлгөөнийхөн өнгөрсөн гуравдугаар сарын 9-ний өдөр Нийслэлийн Засаг дарга  С. Батболдтой уулзаж гэр хорооллын иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөөд байгаа тухай найман шаардлага бүхий хүсэлт  тавихад “Гэр хороололд хүрч ажиллах боломжгүй” гэсэн хариуг авчээ. Хурлын үеэр  хөдөлгөөний тэргүүн Б. Батсүх “Манай хөдөлгөөн майхантай суултыг тавдугаар сарын 10-нд зохион байгуулсан.  Хоёр дахь жагсаалаа 17-ны өдөр  25 гишүүний хийхэд цагдаагийн албан хаагчид хүчээр тараасан. Нийслэлийн захирагчийн ажлын албанд жагсаал хийх хүсэлтээ журмын дагуу явуулсан боловч 20:00 цагт утсаар боломжгүй гэсэн хариу өгсөн.Гэр хороолын иргэд сайн сайхан амьдрах гэж хүсэж мөрөөдөж, тайван замаар үзэл бодлоо илэрхийлж байсан.  Цагдаагийн албан хаагчид хүч хэрэглэн, зориудаар зам хааж, биднийг баривчлах эрх байхгүй . Бид жагсаал хийх хүсэлтээ НЗДТГ өгсөн. Бидний жагсаалыг хүчээр тараасан  Х. Болормаад гомдолтой байгаа учир шүүхэд хандахаа мэдэгдэж байна. Гэр хорооллын иргэдийн амьдралыг сайжруулах талаар юу ч хийхгүй, дахин төлөвлөхийг ч хүсэхгүй байгаа Хотын дарга С.Батболдыг  огцрохыг  шаардаж байна” гэлээ. Тус хөдөлгөөн нь нийт 40 орчим гэр хорооллын алслагдсан хороодод ажилласан байна. Хөдөлгөөний тэргүүлэгч  Нарангэрэл “Майхантай цуглаан хийгээд суулт хийж байх үед цагдаагийн удирдлагууд хууль сахиулах сургуулийн оюутнууд болон энгийн хувцастай цагдаа нарыг бидний дунд оруулсан. Буудалцая, алаад өгье гэх мэтээр албаар турхирсан,зориуд  эмх замбараагүй байдал үүсгэх гэсэн бусармаг үйл явдал болсон. Уг нь бол цагдаагийн байгууллага иргэдийнхээ үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж байхад аюулгүй байдлыг хамгаалж, дэмжих ёстой байтал эсрэгээрээ байсанд харамсаж байна. Манай хөдөлгөөн тууштай тэмцэнэ. Жагсаалд оролцсон 25 иргэнийг  СБД-н цагдаагийн газарт шөнийн 02:00 цаг хүртэл саатуулсан” гэлээ. Эх сурвалж: www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин