СБД-ийн Засаг дарга Х.Болормааг АТГ-т шалгуулах хүсэлт гаргажээ

2018-05-21
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ЖАРГАЛАН Чингэлтэй дүүргийн XV хорооны иргэн Д. Лхагвадорж Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормааг АТГ-т шалгуулах хүсэлт гаргасан талаарааа мэдээллээ. Тэрээр өмнө нь Х.Болормааг АТГ-т шалгуулахаар 150 орчим хуудас баримт, материал өгсөн боловч одоог хүртэл тодорхой хариу өгөөгүй байгаа гэнэ. Энэ талаар иргэн Д.Лхагвадорж “АТГ-т өгсөн баримт, мэдээлэл олон нийтэд хүрэхгүй ор сураггүй  болчихдог. Тухайн мэдээлэл шалгуулах гэж гомдол гаргасан хүнд нь оччихсон гэж хардаж байна. Би Х. Болормааг танихгүй, уулзаж байгаагүй хэдий ч олон удаагийн хууль бус үйлдлийг хараад сууж тэсэхгүй байгаа. СБД-ийн XVII хороонд  нэг айлд зориулж 40 гаруй сая төгрөгөөр гүүр барьсан. XVI болон XX хороонд  нэг бүрийг нь 34 сая төгрөгөөр хийсэн худгууд ажиллахгүй үргэлж хаалттай байдаг. Үүнээс болж төсвийн мөнгийг үргүй зарж, иргэдийн төлсөн татварын мөнгөөр тоглож байна” гэлээ. Мөн “Төрийн албыг төрлийн алба болгосон Х. Болормааг шалгаж өгөхийг АТГ-аас дахин хүсч байна. СБД нэг , хоёр хүний тойрон хүрээлэгчдийг цуглуулсан газар боллоо. Тамгын газрын дарга,түүний гэр бүлийн хүн, НИТХ-ын дарга асан Д.Баттулга, эхнэр Ариунтунгалаг, хуулийн хэлтсийн дарга Гомбодорж гээд бүгд хамаатан садангууд. Нийлж  дүүрэгт зарлагдсан тендерийг будлиантуулдаг.  Зах хэсгээрээ хог, тоос, шороондоо дарагдчихаад байхад хэдэн зуун сая төгрөгийг  баяр болгоноор зарлагадаж төсвийн мөнгийг үнэгүйдүүлдэг” гэв. Эх сурвалж: www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин