Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр яригдаж буй Ш.Солонго гэж хэн бэ?

2018-05-21
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын бүрэн эрхийн хугацаа  дуусч, түүний оронд томилогдох хүний талаар ярьж эхэллээ.   Энэхүү асуудлыг өнөөдөр /05.21/ МАН-ын бүлгийн хуралдаанаар ярьж, Ш.Солонгын томилох талаар хэлэлцэж байна. Ш.Солонго нь  1979-1984 онд Москва хотын Улсын Их сургуульд суралцаж төгссөн, хуульч мэргэжилтэй. 1994-2000 онд Япон, Тайвань, Нидерланд, Англи, Итали, Австри зэрэг улсад худалдааны хууль тогтоомж, иргэний хуулийн загвар, олон улсын банк болон санхүүгийн байгууллагын эрх зүйн зохицуулалт, төрийн албаны хууль, эрх зүйн зохицуулалтын асуудлаар сургалт, семинарт оролцож дүүргэсэн. 1984-1992 онд Сайд нарын Зөвлөлийн Хэрэг эрхлэх газарт мэргэжилтэн,1992-1996 Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт дэс түшмэл, түшмэл, тасгийн даргын үүрэг гvйцэтгэгч, 1996-2000 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Засгийн газрын референт, ахлах референт, 2000-2008 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хуулийн хэлтсийн дарга, 2008 оноос Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргаар ажиллаж байна. Засгийн газарт хорь гаруй жил ажилласан Ш.Солонго мэргэжилтнээс нь эхлээд ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга болтлоо дэвшсэн. Түүнчлэн МАН, АН-ын сүүлийн бүх Ерөнхий сайдуудтай хамтран ажилласан нэгэн  юм.  Мөн төрийн өмчийн нилээд олон аж ахуйн нэгжийн ТУЗ-д багтдаг байж. Ямартаа л Төрийн банкны ТУЗ-д байхдаа их хэмжээний мөнгө хувьдаа завшсан төрийн албан хаагчдын нэг хэмээн нэрлэгдэж байв.   Энэхүү  үйлдэл нь банкны тухай хуулийн 31, төсвийн санхүүжилтийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийг зөрчсөн гэж үзэн Эрүүгийн хуулийн 157,150 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэмээн шалгаж эхэлсэн байдаг.  Мөн  “Монгол кино” нэгтгэлийн захирал Ж.Солонгын гэргий билээ. Ж.Солонгын хууль бус үйлдлийг түүний эхнэр, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Ш.Солонго нуун дарагдуулдаг гэж ахмад уран бүтээлчид мэдээлэл хийж байсан удаатай. Эх сурвалж:www.polit.mn  
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин