Архангайд шилдэг 10 шатарчныг шалгаруулна

2018-05-21
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Монголын шатрын холбоо, Архангай аймгийн ИТХ, ЗДТГ хамтран зохион байгуулж буй Улсын аварга шалгаруулах шатрын тэмцээн Архангай аймгийн Цэцэрлэг хотод эхэллээ. Нээлтэд Архангай аймгийн ИТХ-ын дарга Б.Өсөхбаяр, Засаг даргын орлогч Б.Болормаа, МШХ-ны ерөнхийлөгч Ц.Сайн­баяр, гүйцэтгэх захирал Ц.Цогбаяр, дэд ерөн­хийлөгч, хошууч гене­рал Б.Баярмагнай, “Алдар” спорт хорооны дарга, гавьяат тамирчин, дархан аварга Г.Өсөхбаяр, МШХ-ны дэд ерөнхийлөгч Ч.Түмэнбаяр, УЗГ Г.Баатар, ЕНБД Б.Наран­баатар тэргүүтэй оюуны спортыг дэмжигчид бо­лон нутгийн ир­гэдийн төлөөлөл оролц­сон юм. Мөн шатрын холбооны ерөнхийлөгч Ц.Сайнбаяр тэмцээнийг зо­хион байгуулахад хамт­ран оролцож байгаа бай­гуул­лагууд болон ивээн тэтгэсэн УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн  нарт талархаж байгаагаа илэр­хийллээ. Тэрээр энэ тэмцээний онцлог нь Гүрж улсын Батуми хо­тод есдүгээр сард бо­лох дэлхийн аварга шал­га­руулах шатрын 43 дахь олим­пиа­дад Монгол Улсаа төлөөлөн оролцох  шил­дэг 10 тамирчныг шалга­руу­лах зорилготой аж. Үүнээс гадна Дэлхийн шатрын холбооны зөв­лөлийн гишүүн Жэйми Кэнмури дэлхийн шатрын холбооны ерөнхийлөгчийн мэндчилгээг дамжуулсан юм. Мөн энэ тэмцээнээс ирээ­дүйн дэлхийн аварга төрнө гэдэгт ит­гэж байгаагаа тэрээр онц­лоод бүх тамирчинд ам­­­­жилт хүслээ. Энэ үеэр биеийн тамир, спор­­т­ыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан Архангай аймгаас төрсөн спортын  зүтгэлтнүүд, шилдэг тамирчдад шагнал гардуулсан юм. Тэднийг Биеийн тамир, спортын газрын хүндэт тэмдэг, спортын Алдар одон, Монгол Улсын спортын мастер болон дэд мастер цол тэмдгээр шагнав. Та­мирчдыг төлөөлж олон улсын мастер Т.Батчимэг үг хэллээ. Монгол Улсад явагддаг бусад тэмцээнээс ялгагдах онцлог нь цахим орчинд шууд дамжуулан үзүүлснээр олон улсад цацагдаж байгаагаараа онцлог байв. Нээлтийн ажил­лагааны эхний нүү­длийг тэмцээнд орол­цогч эмэгтэй тамирч­даас хамгийн ахмад нь болох Б.Анхчимэг, хам­гийн залуу тамирчин Г.Халиунаа, эрэгтэй­чүү­­дээс Б.Баярмандах, Г.Амар­түвшин МШХ-ны ерөнхий­лөгч Ц.Сайнбаяр, Г.Өсөхбаяр аварга, Олон улсын шүүгч, Дэлхийн шатрын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Жэйми Кэнмури нартай нүүснээр тэмцээн эхэллээ. Энэ үеэр Монгол Улсын шатрын холбооны ерөнхийлөгч Ц.Сайнбаяр, Архангай аймгийн Засаг даргын ор­логч Б.Болормаа нар тэм­цээний талаар сэт­гэгдлээ хуваалцсан юм. Монголын шатрын хол­бооноос ач холбогдол өгч мэргэжлийн багш нараар ерөнхий боловс­ролын бо­лон цэцэрлэгийн багш нарт шатар  хэрхэн тог­лох, шүүх талаар хичээл орно. Энэ  нь аймгийн Засаг дарга ажлын мөрийн хөтөл­­бөртөө оруулсан шатрын спортыг аймагтаа хөг­­жүүлнэ гэсэн зорилтыг бие­­лүү­­лэхэд нэмэр болно хэ­мээн онцолсон юм. Зургаа дахь жилдээ тэм­­цээнд оролцож бай­гаа спортын мастер Б.Гал­мандах “Тэмцээнд их бэлд­сэн. Оролцож байгаа бу­сад тамирчин гур­ван шатны сонгон шалга­руу­­лалтаас гарч ирсэн хүчтэй залуус гэж харж байна” гэв. Мөн Дэлхийн шатрын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Жэйми Кэнмури  улсын аварга шал­гаруулах тэмцээн хөдөө орон нутагт болж байгаа ч  олон улсын төв­шинд ойртсон, зохион бай­гуу­лалт сайтай байна. Эрэгтэй та­мир­чид маш хүчтэй байна. Эмэгтэйчүүдийн хувьд ч чансаа өндөртэй, чад­вартай тамирчин олон байгаа бо­лохоор тэм­цээний дүнгийн талаар урьд­чилан хэлэхэд хэцүү байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин