Монголын самбочид ганзага дүүрэн буцлаа

2013-11-27
Нийтэлсэн: Админ
 1 мин

Санкт-Петербург дэх тусгай сурвалжлагч Э.МӨНХЦЭЦЭГ

 

ОХУ-ын Санкт-Петербург хотын ‘’Юбилейный’’ спорт цогцолборт энэ сарын 22-24-ний өдөр Самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Олон улсын самбо бөхийн холбооноос самбо бөх үүсч хөгжсөний 75 жилийн ой, хамгийн анхны дэлхийн аваргын тэмцээн болсны 40 жилийн ойг хамтад нь тэмдэглэсэн. Энэхүү бөхийн төрлийг олимпийн төрөлд багтаасай гэж хүсдэг ОХУ-ын ерөнхийлөгч В.И. Путин тамирчдаа дэмжихээр ирсэн байв. Тэмцээнд 75 орны 500 гаруй тамирчин оролцов.  Энэ үеэр Монголын самбо бөхийн холбооны ерөнхийлөгч Э.Мөнх-Очиртой ярилцлаа.

 

-Манай тамирчид бөхийн аль ч төрөлд өндөр амжилт гаргадаг. Энэ тэмцээн үүнийг баталж байна. Та ямар бодолтой байна вэ?

-Тэмцээн сайхан болж байна. Тамирчид маань жигд барилдлаа. Сэтгэгдэл өндөр байна.

-Манай улсаас хэдэн тамирчин оролцож байна. Ямар амжилт үзүүлэв?

-Самбо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 32 хүний бүрэлдэхүүнтэй ирлээ. Эрэгтэй, эмэгтэй, байлдааны самбо гэсэн гурван төрөлд хүч үзсэн. ОУХМ  Д.Сумъяа 56 кг-ийн жинд барилдаж, алтан медаль хүртэн дэлхийн хошой аварга боллоо. Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар  74 кг-д мөнгө, 82 кг-д О.Ууганбаатар,  эмэгтэйчүүдээс  ОУХМ, дэлхийн аварга Т.Баттөгс  64 кг-д хүрэл медаль, байлдааны самбын 52 кг-д Б.Мөнхбат мөнгө,  62 кг-д хүч үзсэн дэлхийн хошой аварга Б.Дамланпүрэв мөн хүрэл медаль хүртэв. Энэ жилийн дэлхийн аваргаас манай тамирчид нэг алт, хоёр мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн сайхан амжилттай буцаж байна.

-Тэмцээний үеэр Самбо бөхийн спортод домог болсон  гавьяатнуудыг одонгоор  шагналаа. Манай улсаас Х.Баттулга, Б.Бат-Эрдэнэ нар шагнууллаа?

-75 жилийн ойг тохиолдуулан мастерууд буюу ветерануудыг шагнасан. Тэр дотор Олон улсын самбо бөхийн холбооны хүндэт ерөнхийлөгч М.И.Тихомиров, 10 удаагийн аварга Ирина Родина  шагнал хүртлээ. Энэ хүмүүстэй хамт Монголын хоёр хүний нэр гарч байна гэдэг Олон улсын самбо бөхийн хөгжилд Монголын самбочид ямар байр суурийг эзэлж байгаа, хэрхэн хувь нэмэр оруулсныг  харуулж байна.

-Олимпийн төрөлд самбо бөхийн  спортыг оруулах гэж Олон улсын самбо бөхийн холбооноос хүчин зүтгэл гаргаж байгаа. Энэ цаг удахгүй ирэх байх. Харин Монголын зүгээс самбо бөхийг хөгжүүлэхэд ямар дэмжлэг үзүүлж байгаа вэ?

- Энэ спорт таван тивийн 90 гаруй улсыг хамардаг. Манай төр засгаас дэмжих нь тааруу байна. Олимпийн бус спорт гээд жаахан тиймэрхүү хандах тал бий. Шагналаас хасах, улсаас авах дэмжлэгүүдийг нь байхгүй болгох зэрэг олон зүйл хэлж болно. Ер нь энэ  ганцхан  самбо бөх ч биш олимпод ордог олон төрлийн спортыг төдийлөн дэмждэггүй. Энэ талаар манай Засгийн газар авч үзэх нь зөв байх.

- Төрөөс  ямар ч дэмжлэг авч чадахгүй байгаа тамирчид  маань одоо ямар нөхцөлд  бэлтгэл сургуулилтаа хийж байна вэ?

- Манайх техникийн бааз их сул байсан.  Сүүлийн хоёр сарын хугацаанд өөрсдийн гэсэн заалтай боллоо. Ямар ч байсан самбо бөхийнхөн байнга хичээллэх бололцоотой боллоо. Түүнээс  хойш бэлтгэл хангагдаад сайн явж байна. Одоо хувцас, хэрэгслийн хангамжаа сайжруулчихвал болчих гээд байна. Олон улсын самбо бөхийн холбооноос  батлагдсан  хоёр компани хувцас оёдог болсон. Тэгэхээр гаднаас хувцас авах  жишээтэй. Ингэхээр санхүүгийн дэмжлэг л хэрэгтэй болно. 2000 оноос хойш улс самбо бөхийг орхигдуулж явсан тэр үеийн шуурганд манай дасгалжуулагчид тэвчээртэй, өдий хүртэл өөрсдөөсөө бүх юмаа гаргаж ирсэн нь сайшаалтай. Гэхдээ цаашдаа мэдээж хэрэг өөрсдөө зохих бодлогоороо дэмжлэг үзүүлж, санхүүгийн хувьд бэхжиж  ажиллана.

- Манай орон самбо бөхийн хөгжлөөр хаана яваа бол?

- Самбо бөхийн барилдааныг анх зохион байгуулсан уламжлалаараа, самбо бөхөд эзэлж байгаа байр сууриараа ч өндөрт ордог. Эхний аравт багтаж байгаа гэдэгт итгэлтэй байна. 

- Самбо бөхөөр хичээллэхийн ач холбогдол юу вэ. Өнөөдөр олон хүн энэ спортыг сонирхож байна?

- Бие бялдар, оюун санааны хувьд тогтвортой, өөртөө итгэлтэй байлгах гэ­сэн олон зан чанаруудыг залуу хүнд гаргаж өгөхөөс гадна биеэ хамгаалах, бэртлээс хүртэл  өөрийгөө хамгаалах бололцоог энэ спорт олгодог.

Мөн манай үндэсний бөхийн олон мэх самбо бөхөд хэрэглэгддэг. Хөл мэх, өмсгөл гээд төстэй зүйлүүдийг нэрлэж болно. Тэгэхээр үндэсний бөхөө сайн мэддэг хүмүүс барилдахад чөлөөтэй, бололцоотой. Бас эрэгтэй, эмэгтэй гэж ялгахгүйгээр эмэгтэйчүүд ч гэсэн барилдахад их сайхан. Хамгаалалтын хувьд гэвэл манай хүчний байгууллагуудад нэн шаардлагатай төрөл байгаа юм. Цаашид Цаг­даагийн ерөнхий газрын сургалтын алба, харуул хамгаалалтын байгууллагуудтай хамтарч ажиллах төлөвлөгөөтэй байна.

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

4 цаг 12 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

4 цаг 30 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

8 цаг 21 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

8 цаг 33 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

8 цаг 39 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин