Б.Жамбал: Энэ өдөр буян хурааж, бие биедээ аз жаргал бэлэглээрэй

2013-11-25
Нийтэлсэн: Админ
 1 мин

О.Билэгт 

 Дашчойлин хийдийн Зүүнхүрээ коллежийн багш Б.Жамбалтай уулзаж ярилцлаа.

-Энэ сарын 28-нд Дашчойлин хийдээс зул өргөх ёслолын ажиллагааг зохион байгуулах гэж бай­гаа юм байна. Зулын 25 гэх энэ өдөр яагаад  зул асааж, тэмдэглэдэг болсон юм бэ?

-Бурхны шашинд номт гурван улс хэмээн алдаршсан  Энэтхэг, Түвд, Монгол гэсэн гурван оронд бурхны шашин, тэр тусмаа их хөлгөний ёс хүчтэй дэлгэрч ирсэн түүхтэй. Одоогоос 2900 жилийн өмнө бурхан багш амьтныг зовлонгоос гэтэлгэхийн тулд дээдийн номыг айлдсан байдаг. Тэр нь бидний хийд сүм, гэр орныхоо хойморт залж ирсэн Ганжуур тэргүүтэн  судар  юм. Үүнээс хойш цаг үеийн байдлаасаа шалтгаалан шинэчлэгдэн боловсронгуй болж ирсэн түүхтэй. Үүний тод жишээ нь буддын дөрөв дэхь том урсгал болох шарын шашин буюу гэлэгва ёсыг үндэслэгч Богд Зонхава  юм. Богд Зонхава нь 1357 онд Түвдийн Амду мужийн Зонхава буюу Сонгины ам гэдэг газар төрсөн. Өөрийнхөө төрсөн газрын нэрээр ийнхүү ихэд алдаршжээ. Одоогийн Гүмбүм хийдэд төрж, тэндээсээ төгс гэгээрэлд хүрч, тэндээ таалал барьсан алдартай эрдэмтэн хүн юм. Буддын шашны гол үндсэн хууль,ёс дэг жаяг болох “ Бодьмөрийн зэрэг” бол түүний алдартай бүтээлүүдийн нэг.    Лам хүний  сахих ёс жаяг,  буддын шашинт хүн ямар ёс суртахуунтай байх ёстой юм, хүний мөн чанар, эрдэнэт хүний төрлийг олж авах нь хэчнээн чухал байдаг,  шавь хүний мөрдөх зарчмын талаар  болон бурхан шашны суурь сургаал үйлийн үрийн номлол,   оюун ухаанаа хэрхэн хөгжүүлэх төгс гэгээрэлд хүрэх  арга замыг Богд лам өөрийнхөө номлосон  Бодь мөрийн зэрэг  гэх энэ номондоо дэлгэрэнгүйгээр айлдсан байдаг. Зулын 25 нь Богдын өөрийнх нь жанч халсан буюу нирваан дүрийг үзүүлсэн өдөр. Энэ нь  тэнгэр огторгуйд их гэрэл цацарч, Гүмбүм хийдэд их ерөөл хурж байх үеэр таарсан учир тасралтгүй зул өргөж, хүж асаадаг болсон байна. Энэ үеэс хойш Богд ламын дүйчэн өдрөөр зул өргөдөг ёслол нь дэлхийн буддын шашинт улсуудад  дэлгэрсэн түүхтэй.

-Ингэхэд зул гэдэг нь яг юу гэсэн үг юм бэ?

-Зул гэдэг нь мун­ха­гийн харанхуйг гийгүүлэх, аливаа будангуй  зүйлийг гийгүүлэх гэсэн утгыг агуулж байдаг. Бурханы шашинд авч үзэхдээ ялангуяа хүн гэдэг амьтан доройтох нь түүний оюун ухаан, ухамсар сэтгэхүйтэй холбоотой гэж үздэг. Аливаа юмс үзэгдлийн утга учрыг таньж мэдээгүй, тэрний оршин буй зүй тогтлыг ойлгоогүйгээс болж хүн ертөнц дээр элдэв зүйлийн зовлон амсдаг.  Мэдэхгүй юмаа мэддэг болж ярих, чадахгүй үйлийг  чаддаг мэт хийхээс  ертөнц дээр зовлон хураадаг. Энэ бүхэн нь эс мэдсэн оюун буюу мунхаг сэтгэлтэй холбоотой гэж үздэг л дээ.

-Зулын 25-ныг манай монголчууд эртнээс нааш тэмдэглэж ирсэн гэж та хэллээ. Чухам яаж тэмдэглэдэг байсан юм бэ?

-III Далай лам Содномжамц, Автай сан хаан хоёр уулзаж  III Далай ламыг монголд морилох заллага айлтгаснаар  Монголд бурхан шашны гуравдугаар үеийн дэл­гэрэлт үүссэн гэж үздэг. Өндөр гэгээн Занабазар бээр монголын ёс заншил уламжлалд нийцүүлэн    бурханы шашны  ая дан, хурлын дүрэм журам,  лам нарын өмсгөл  хувцас  тэргүүтнийг бий болгон  монголын сүм хийдийн хурал Монгол гэсэн дүр төрхийг олж авсан гэдэг. Энэ үеэс эхлэн монголчууд зулын 25-ныг тэмдэглэдэг болжээ. Зулын 25-наас  өмнө монголчууд идэш хүнсээ базаасны дараа  хонь ямааны баруун бөөрний  өөх тэргүүтэнг хайлж зул өргөдөг байжээ. Энэ үед  өөрсдийн үйлдсэн нүглийг наминчлахын тулд тэдэнд зориулж тухайн үеийн сүм хийдүүдийн лам хуврагууд сүсэгтэн  түмэнтэйгээ хамтран  маанийн дүнчүүр тоолон уншиж, өөрийн  лам багш нартаа өргөж буян номонд шамддаг байсан гэлцдэг. Буян номонд шамдана гэдэг сайн сайхныг сэтгэлдээ үүсгэн, сайхан ерөөл тавихыг хэлдэг.

-28-ны  өдөр ямар арга хэмжээ болох вэ?

-Манай хийд энэ өдөрт зориулж зул өргөх ёслолын ажиллагааг Соёлын төв өргөөнд 15.00 цагаас зохион байгуулах гэж байна.  Богд ламын өөрийн багшид зохион өргөсөн мэгзэм гэдэг уншлагын ач тусыг тайлбарлаж , түүнийг монголоор уншина. Мөн түүнчлэн аялгуулан унших, маань унших гэх мэт зан үйлийг хийж, ном хураана. Нийт монголчууд эв түнжинтэй сайн сайхан байх, цаашлаад дэлхийн бүх улс хоорондоо эвтэй найртай, бүх хүмүүсийн санасан сэдсэн зүйл нь сэтгэлчлэн бүтэх ерөөлийг дэвшүүлэх ийм ном хурах юм. Мэгзэмийг Богд лам өөрийн багшдаа зориулж өргөснийг, багш нь эргүүлээд түүнд өргөсөн түүхтэй. Өнөөдрийг хүр­тэл Монголчууд бурхан шашныг өөрсдийн түүх, соёл, ёс заншил уламж­лалдаа хадгалж ирсэн. Дэлхийн буддын өв соёлыг  Монголчууд тодорхой хэмжээгээр хадгалж байгаа юм гэдгийн илрэл болгож Дашчойлин хийд нийт сүсэгтэн олонтойгоо хамтран зул өргөх ёслолын ажиллагааг хийх гэж байгаа нь энэ юм.

-Танай хийдээс зохион байгуулж байгаа энэ арга  хэмжээний онцлог нь юу вэ?

-Хамба лам  Ч.Дамба­жав мэгзэмийн лүнг сүсэгтэн түмэнд хүртээнэ. Тэр номыг унших эрхийг сүсэгтэн түмэнд өгч байна гэсэн үг л дээ. Тухайлсан хүнээр номыг хэлүүлээд, тайлбарлуулах нь сүсэгтэн түмэнд илүү хүрч, ойлгомжтой болж байгаа хэрэг юм.

-Зулын 25-ны өдөр сүсэгтэн түмэн ямар үйлийг хийх ёстой вэ?

-Сэтгэл хиргүй бол үйл нь хиргүй гэдэг шүү дээ. Хэлж байгаа үг, хийж байгаа үйлдлээ цэнээд үзээрэй.  Бусдад аз жаргал бэлэглэх, хайр бэлэглэх тийм сайхан  үгийг нэгэндээ хэлж, ерөөл тавих нь хамгийн сайн хэрэг. Болж өгвөл цагаан хоол идэх хэрэгтэй. Нэг өдөр ч гэсэн хүмүүс олон нийтээрээ эвтэй сайхан байвал аз жаргал гэдэг чинь тэр. Сэтгэл зовлонгүй байна гэдэг аз жаргалын үүд юм.

Гудамжинд гарахад хүмүүс их ууртай байна. Хүмүүний ёс зүй алдагдсан учраас хүн аз жаргалыг гаднаас хайдаг болжээ.  Мэргэ төлөгчөөс, аль нэг хийд дээр очиж ном уншуулах, хүнээс үнэгүй юм салгаж авах , өөрийн дотор байгаа зүйлээ үхтлээ нуух гэхчлэн нэрлэж болно. Гэтэл хүний аз жаргал дотроо байдаг юм шүү дээ. Хүний хамгийн туйлын аз жаргал нь сэтгэлийн амар амгалан юм. Нэг өдөр ч гэсэн буяны үйлд шамдаад, зул хүжээ өргөөд сайхан ерөөл тавиад буян хураахыг хичээх хэрэгтэй. Нэг хүний хийсэн буян тэрүүхэн тэндээ л гэдэг. Нийтээрээ хураасан буян хэзээ ч шамшигдан алга болдоггүй гэлцдэг. Тиймээс 28-ны өдөр сүсэгтэн та бүхэн Соёлын төв өргөөнөө ирж, буян хураагаарай.

-Хэдэн цагаас болох вэ?

-15 цагт болно. Урьд нь энэ өдрийг урлагийн тоглолт ихтэй зохион байгуулдаг байсан бол энэ удаа  бид номын үйл ажиллагааг голчилсон. Олон хувраг ном уншиж, түүнийг сүсэгтэн түмэн даган баяссанаар  сэтгэлийн их баяр баяслыг авах болно. Богд ламын зүрхнээс цацарсан тэр тарнийг унших нь тэр сайхан энерги  хуран цугласан  та бүхэнд шингээд, аливаа муу зүйл арилж, ариуслаа хэмээн сэтгэл дотроо бодож чадвал их буян хурааж байгаа нь тэр юм.

Эмэгтэйчүүд хар тамхинд донтох нь ихэсчээ

Эмэгтэйчүүдийн 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн хүмүүжигч Х найзынхаа санал болгосноор анх хар т

1 цаг 43 мин
АНУ-ын Хууль зүйн яам Вашингтонд гэмт хэргийн статистик гуйвуулсан эсэхийг шалгаж байна

The Washington Post-ын мэдээлснээр, АНУ-ын Хууль зүйн яам Колумбын т

21 цаг 4 мин
Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

Трамп АНУ-д шуудангийн санал хураалтыг бүрмөсөн хална гэв

21 цаг 9 мин
Ө.Шижир: 630 тэрбум төгрөгийг шаардлагатай төсөл, хөтөлбөрт зарцуулах ёстой

УИХ-ын гишүүн Ө.Шижир “Гишүүний таван тэрбум” гэх асуудал нь УИХ-ын гишүүдийн саналыг багцлах, Засгийн

Өчигдөр 06 цаг 00 мин
“Тавантолгой түлш” компани 1.5 их наяд төгрөгийн өр “үйлдвэрлэжээ”

Засгийн газар 2018 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр “Сайжруулсан шахмал түлшний үй

Өчигдөр 06 цаг 00 мин
"Малчид бэлчээрээ нөхөн сэргээж, биологийн төрөл зүйлээ хамгаалж байна"

Монгол орны хөдөө аж ахуйн салбарын 80 гаруй хувийг эзэлдэг мал аж ахуй нь о

Уржигдар 06 цаг 00 мин
О.Батнайрамдал: “Онтрэ” тусгай зөвшөөрлүүдээ “Оюу Толгой” ХХК руу шууд шилжүүлбэл УИХ-ын бүрэн эрхэд халдсан хэрэг болно

УИХ-ын гишүүн, Оюутолгойн бүлэг ордын ашиглалтыг Хянан шалгах түр хорооны дарга О.Батнайрамдалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
“Хиймэл дагуул хөгжлийн дараагийн алхам болно”

Техник, технологи хурдацтай хөгжиж  буй  энэ үед   цаг хугацааны эргэлтээр  маш хурдан хугацаанд бүх зүйлс

2025-08-18
Бүлэглэл буцаад сэргэлээ, сайн уу муу юу?

Монгол Улс 1992 оноос хойшх 30-аад жилд зөв замнасан уу, буруу явсан уу. Энэ асуулт тавигдаж, хэн нэгэн хариулах шаардлага үүсэв бололтой.

2025-08-18
Их гүрний удирдагч нарын энхийн төлөө гэсэн уриа хэзээ биеллээ олох вэ?

Дэлхий даяараа өнгөрсөн бямба гаригт АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын дээд хэмжээний уулзалт руу анх

2025-08-18