“Төрийн захиргааны манлайлал” сэдэвт сургалт зохион байгууллаа

2018-05-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
Монгол Улсын Төрийн албаны зөвлөл Япон Улсын Газар, дэд бүтэц, зам тээвэр, аялал жуулчлалын яамтай хамтран “Төрийн захиргааны манлайлал” сэдвийн хүрээнд удирдах албан тушаалтнуудын сургалтыг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа. Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Баатарзориг сургалтыг нээж хэлсэн үгэндээ “Монгол, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 46 жилийн ой тохиож буй өдрүүдэд энэхүү сургалтыг зохион байгуулж байна. Манай хоёр орон олон салбарт хамтран ажиллаж байгаа бөгөөд Япон Улсын тусламжаар Хөшигийн хөндийд олон улсын нисэх онгоцны буудал баригдаж байна. Мөн буцалтгүй тусламж, төсөл хөтөлбөрийн хүрээнд ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг гээд нийгэм, соёлын олон чухал барилга байгууламжуудыг Япон улс бидэнд барьж өгч байна. Олон улсын JICA, JDS зэрэг байгууллагын шугамаар болон Засгийн газрын тэтгэлгээр олон монголчууд сургалтад хамрагдаж байгаагийн дотор төрийн албан хаагчид ч цөөнгүй бий” хэмээн тэмдэглэв. Тэрбээр Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдаж, төрийн албанд шатлан дэвших, төрийн алба, алба хаагчид улс төрөөс хараат бус байх зэрэг зарчмын чухал өөрчлөлтүүд тусгагдсаныг онцлоод, Төрийн албаны зөвлөлөөс “Орчин үеийн төрийн захиргаа, удирдлага, манлайлал” сэдэвт сургалтыг яамдын Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга нар, яамдын удирдах албан тушаалтны түвшинд зохион байгуулсны зэрэгцээ Энэтхэгийн Төрийн албаны комисстой хамтран Төрийн нарийн бичгийн дарга нарын сургалтыг Энэтхэгт хэрэгжүүлсэн талаар мэдээллээ. Энэ удаагийн сургалтыг Япон Улсын Мэйжигийн их сургуулийн доктор, RBA олон улсын байгууллагын тэргүүн Нобүхиро Күмэ, Япон улсын Газар, дэд бүтэц, зам тээвэр, аялал жуулчлалын яамны газрын дарга Тошиаки Андо, тус яамны хэлтсийн дарга Томояасү Шимакава нарын дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа юм. Сургалтад Монгол Улсын Барилга хот байгуулалтын яам, Зам тээврийн яам болон бусад төрийн байгууллагуудын албан хаагчид оролцож байна. 
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин