Ж.Батзандан: МАН-д Ц.Нямдоржоос өөр хүний эрхийн асуудлаар дуугардаг хүн алга

2018-05-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН УИХ-ын чуулганы өнөөдрийн /05.18/ нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулж, гишүүд байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Ж.БАТЗАНДАН:-Хүний эрхийн асуудлыг ярих цаг ирсэн. Монгол Улсад хүний эрхийн асуудал хүнд байна. Энэ засгийн газар хүний эрхийн асуудалд мэдрэмжгүй ажиллаж байна. Гаальд ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн 60-70 хувь нөхөргүй байна. Тэд хөдөлмөрийн мөлжлөгт орсон. Алсын боомтод эмэгтэйчүүдээ цөлдөг байдал хэрээс хэтэрлээ.  Хүний эрхийн дэд хорооны даргаа яаралтай томилмоор байна. МАН-д Ц.Нямдоржоос өөр хүний эрхийн асуудлаар дуугардаг хүн алга. Хүний эрхийн төлөө зогсох цаг МАН-ын өмнө ирсэн. Шаардаж байна гэлээ.  Гишүүдийг санал хэлсний дараа Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Д.ЛҮНДЭЭЖАНЦАН:- Жижиг дунд үйлдвэрийн дэд хороо сайн ажиллаж байгаа. Хамгийн их анхаарал татсан асуудлыг өргөн барьсанд талархаж байна. Энэ хууль олон хүнд хүлээлт тавьсан хууль болсон. Төслийг сонгон шалгаруулахдаа  хэрхэн шалгаруулах  талаар төсөлд тодорхой тусгасан уу. Энэ асуудал их чухал. Мөн дотоодын  үйлдвэрлэлээ дэмжих талаар хэр тусгав гэсэн асуултад тус  хуулийг  санаачилсан Ж. Ганбаатар гишүүн хариулт өгөв. Тэрбээр “Дотоодод үйлдвэрлэдэг хүнсний бүтээгдэхүүн бага байгаа нь үнэн. Гэхдээ жилээс жилд  шингэн бүтээгдэхүүнийг монголдоо үйлдвэрлэж чадаж байгаа. Төсөл сонгон шалгаруулах талаар  Засгийн газрын гишүүн  журам гаргаж сонгон шалгаруулалт хийнэ гэж хуульд тусгасан. Иргэдийг хөдөлмөрийг дэмжихэд хөшүүрэг болох  хууль болно гэж найдаж байна. УИХ-ын гишүүн Н.ОЮУНДАРЬ:-ЖДҮ эрхлэгчид том бизнес эрхлэгчдээ бодвол амьдралд илүү ойр байдаг. Улсын төсвөөс зээлийн хүүг татаас хэлбэрээр оруулна гэж хуулийн төсөлд тусгасан байна. Энэ талаар мэдээлэл өгөхийг хууль санаачлагчаас хүсэж байна. Мөн зээлийг арилжааны банкаар олгох нь өрсөлдөөний орчныг бий болгоно. Тийм зээлийг сангаар биш арилжааны банкуудаар олгох боломжтой юу. УИХ-ын гишүүн Ж.ГАНБААТАР:- Банкаар зээлийг олгох нь бас сул талтай. Тайлан баланс, барьцаа хөрөнгө нэхдэг нь дөнгөж бизнес эрхлэгчдэд хүнд тусдаг. Сангаас олгох нь мөн улс төрийн нөлөө ордог гэж хардаг.  500 сая хүртэлх зээлийг сангаас үүнээс дээш  бол банкаар олгоё гэж хуульд тусгасан. Ахуйн үйлчилгээний салбар дэмжсэн заалт нарийвчлан тусгаагүй. Ажлын хэсгийн явцад нэмж оруулж болно. Хуулийн төслийг боловсруулахгүй аль болох дотор нь ялгахгүй байх чиглэлийг баримталсан. УИХ-ын гишүүн Ч.УЛААН:-Хүнсний аюулгүй байдалтай шууд холбогддог нийтийн хоолны үйлчилгээ эрхлэгчид ЖДҮ эрхлэгчид мөн үү. Нийтийн хоолны салбар их орхигдсон. Тэд төрөөс дэмжлэг авдаггүй,  бор зүрхээрээ яваа салбар. Мөн хамгийн их ажлын байрыг бий болгодог онцлогтой салбар. Үйлдвэрлэл, борлуулалт хоёр нь хамт явдаг. Хүмүүсийн хэрэглээнд шууд очдог. Нийтийн хоолны салбар авч үзэхгүйгээр хүнсний аюулгүй байдал ярих нь ойлгомжгүй. Төрийн анхаарал, дэмжлэг зайлшгүй хэрэгтэй. Тайлан, татвараас эхлээд ЖДҮ-тэй адилтгах нь зөв. УИХ-ын гишүүн Ж.ГАНБААТАР:- Маш тодорхой хариулъя. Нийтийн хоолны салбар бүрэн хамаарна. Харин 2.5 тэрбум төгрөгийн орлого давсан тохиолдолд хуулийн төсөлд хамаарагдахгүй.  Аюулгүй байдлын тухайд холбогдох хуульд нь анхаарал хандуулж ажиллана УИХ-ын гишүүн Б.БАТЗОРИГ: - Ч.Улаан гишүүнтэй санал нийлж байна. Яамны бодлогод энэ талаар ч тодорхой тусгасан. Бичил бизнес эрхлэгчдээ дэмжсэнээр үйлчилгээний салбар сэргэнэ гэж харж байгаа гэлээ.  Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Эх сурвалж:www.polit.mn  
Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүд чуулж байна

Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүд чуулж байна

2 цаг 21 мин
“СССР” гэсэн  бичигтэй цамц бол залуу насны дурсамжийн илэрхийлэл гэв

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров АНУ-ын NBC телевизэд яр

3 цаг 42 мин
Германы загвар өмсөгч Клаудиа Шиффер

Дэлхийн загварын тайзнаа 1990-ээд онд гялалзан гарч ирсэн оддын нэг бол Германы загвар өмсөгч

3 цаг 43 мин
Л.Оюун-Эрдэнийн олон нийтийн дэмжлэг нэмэгджээ

МЭК судалгааны байгууллагаас Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхий сайд Г.Занданшатар нарын 2018 оны

12 цаг 54 мин
Д.Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх асаны  Жон Болтоны гэрт шалгалт хийв

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Жон Бол

Өчигдөр 17 цаг 21 мин
“Латин Америкийн Кафка” буюу Аргентины зохиолч, яруу найрагч Хорхе Луис Борхес

Аргентины зохиолч, яруу найрагч Хорхе Луис Борхес бол  латин америкийн төдийгүй дэлхийн утга зохиолд гүн мөрөө үлдээсэн уран бүтээлч. Polit.mn сайт “Төрсөн өдөр”  буландаа Латин Америкийн Кафка гэж алдаршсан аргентин яруу найрагч, зохиолчийг онцоллоо.

Өчигдөр 15 цаг 10 мин
Атомын мөс зүсэгч "Ямал"-ыг Марина Старовойтова удирдана

Оросын атомын мөс зүсэгч флотын түүхэнд шинэ хуудас нээгдлээ. Марина Старовойтова "Ямал" хөлгийн ахмадаар томилогдож,

2025-08-22
ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад 20 гаруй орны удирдагчид оролцоно

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын дээд хэмжээний уулзалтад 20 гаруй орны удирдагчид цуглана

2025-08-22
Зөвлөхийн сонгон шалгаруулалт

ЗӨВЛӨХИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

2025-08-22
Б.Бат-Эрдэнэ: Зүү эмчилгээний үр дүн гам сайн барьснаар гардаг

Уламжлалт анагаах ухааны зүү эмчилгээний үед хэрхэн гам барих талаар Монгол Хьюндай эмнэлгийн Уламжлалт анагаах ухааны эмч Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

2025-08-22