С.Чинзориг: Хувилбараа ирүүлэхийг үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудад мэдэгдсэн

2018-05-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригийн байр суурийг хүргэе.   -Цалин нэмэхийг шаард­сан жагсаал төв талбай дээр хэд хоног үргэлжилж байна. Засгийн газар ямар байр суурьтай байна вэ? -Засгийн газар бай­гуу­лагд­сан цагаасаа хөдөл­мөр нийгмийн зөвшлийн түн­шүүдтэй хамтарч ажиллаж, хүндэтгэлтэй хандаж ирсэн. Засгийн газар байгуулагдсаны маргааш Үйлдвэрчний эвлэл, Ажил олгогч эз­дийн холбоодын саналыг хүлээн авч 2017-2018 оны гурван талт улсын нэмэлт хэлэлцээр байгуулж бай­сан. Энэ хүрээнд Засгийн газар хоёр үүрэг хүлээсэн байдаг. Нэгдүгээрт, амьжиргааны түвшний өөрчлөлттэй уялдуулж 2018 онд цалин нэмэх асуудлаар Олон улсын валютын сантай хэлэлцээ хийх. Хоёрдугаарт, энэ оны II улиралд багтаан төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх асууд­лаар нэмэлт хэлэлцээ байгуулах талаар тусгасан байдаг. Засгийн газар энэ үүргээ биелүүлж байгаа. 2018 оны хоёрдугаар са­рын эхээр Монгол Улсад ирж ажилласан Олон улсын валютын сангийн Ажлын хэсэгтэй уулзаж, зөвшилцсөний эцэст 2017-2018 онд төрийн албан хаагчдын цалинг нэмэхгүй, царцаана гэсэн заалтаас татгалзсан. Энэ дагуу 2018 оны IV  улиралд төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх талаар зөвшилцөлд хүрч чадсан. Энэ бол Засгийн газар хэлэлцээрээр хүлээ­сэн үүргийнхээ нэгийг биелүүлсэн гэж хэлж болно.  Хоёр дахь асуудал нь энэ оны II улиралд багтаан нэмэлт хэлэлцээр байгуулна гэсний дагуу яриа үргэлжилж байна. -Үйлдвэрчний эвлэл, Зас­гийн газар яагаад зөв­шил­цөж чадахгүй байна вэ? -Гурван талт хэлэлцээ байгуулна гэдэг бол аль нэг талынхаа шахалт шаардлага, дарамтан дор юмуу  олонхиороо, нэг тал нь хэт хүч түрснээр асуудлыг шийддэггүй гэдгийг хэлэх ёстой. Харин гурван тал ха­рил­цан ойлголцол зөв­шил­цөлд хүрч асуудлаа шийдэх ёстой. Тиймээс үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудын одоо­гийн явуулж байгаа үйл ажиллагаанд харамсч бай­гаа. Засгийн газар аль болох хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлж, ОУВС-тай цалин нэ­мэх­гүй гэж тохирсон хөтөл­бөрөөсөө буцаж, инфля­цитай уялдуулж нэмэх зөвшилцөлд хүрэх зэргээр багагүй хүчин чармайлт гаргаж байна. Тодорхой хэмжээгээр нэмэлт хэ­лэл­цээ байгуулаад явж байна. Энэ шатанд ца­линг 50-аас доошгүй ху­виар нэм гэж олон нийтийг турхирч,суулт зохион байгуулж байгаа нь зохисгүй. Эндээс харахад үнэхээр цалин нэмэх асуудлаар хэлэлцээ байгуулах сонирхол байна уу, аль эсвэл өөр зорилго өвөрлөж байгааг хардах нөхцөл рүү ч орж магадгүй.  Тиймээс үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудыг талбай дээр гарч тэмцэх биш Засгийн газрын саналын дагуу хэлэлцээрийн ши­рээ­ний ард сууж асуудлаа шийдье гэсэн саналтай байна. -Засгийн газар яг одоо­гийн нөхцөлд ямар алхам хийж байна вэ? -Үйлдвэрчний эвлэ­лийн байгууллагууд ца­линг 50-иас доошгүй ху­виар нэм гэсэн шаардлага тавиад байгаа болохоос ямар хөрөнгөөр, хэдүй хэрийн үе шаттай нэмэх үү гэсэн гарц гаргалгаа, шийдэл хэлсэн юм алга. Өнөөдөр /өчигдөр/ үйлд­вэрч­ний эвлэлийн байгууллагуудад цалин нэмэх тооцоо судалгаа, хувилбар ирүүлэх ал­бан бичиг явуулж бай­на. Тэдний гаргасан хувил­барууд дээр тал бүрээс нь ярилцая гэж бодож байна. -Нөгөө талаас жагсаал цуглаан хийхээсээ өмнө хэлэлцээний ширээний ард сууя гэсэн саналыг үйлд­вэрчний эвлэлийн бай­гуул­лагуудаас ирүүлсэн үү? -Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд ца­линг 50-аас доошгүй ху­виар нэм гэсэн ганцхан шаардлагыг л ирүүлж бай­гаа. Нэгэнт 50 хувиар нэмэх боломжгүй юм чинь өөр хувилбар эрэлхийлэх боломж хайх хэрэгтэй. -Жагсаал цуглаан хий­хээс гадна тэмцлийн хурц хэлбэрт шилжих зэрэг нь валютын сантай хийж буй цалин нэмэх хэлэлцээнд нөлөөлөх үү? -Нэмэлт хэлэлцээ хийж байгаа учраас ажил хаях хуульзүйн үндэс­лэлгүй. Санал бодлоо илэр­хий­лэх эрх нь нээлт­тэй. Нөгөө талаас олон улсын валютын сантай ойлголцож асуудлыг шийд­вэрлэж явахгүй бол эдийн засаг хүнд үед дэмж­лэгийг нь ав­чи­хаад тохирсноосоо бу­цах хэцүү. Тиймээс үйлд­вэрчний эвлэлийн байгууллагууд валютын сантай хийсэн эдийн засгийг тогтворжуулах хэлэлцээрийг богино хугацаанд зогсоочихгүй байх хэрэгтэй. -Ер нь яг хэзээнээс цалин нэмэх боломжтой вэ? -Инфляцийн түвшин­тэй уялдуулан 2018 оны IV ули­ралд цалин нэмнэ гэж байгаа. Харин яг хэзээнээс хэдэн хувиар нэмэх үү гэдгийг хэлэлцээрийн явцад шийднэ. Гэтэл үйлдвэрчний эвлэлийн байгууллагууд заавал 50 хувь нэм гэж хэт өндөр шаардлага тавьж байгаа нь хүндрэл үүсгэж байна. -Багш нарын цалинг нэмж, урамшуулал олгоно гэж өнгөрсөн намар үйлд­вэр­ч­ний эвлэлийн байгуул­лагуудтай тохирсон. Хэрэг­жилт ямар байгаа вэ? -Хэвээр хадгалагдаж байгаа. Энэ дагуу тө­рийн байгууллагуудын өө­рийн үйл ажиллагааны орлогыг  Сангийн яам хурааж авдгийг больж бай­на. Үйл ажиллагаа явуулаад олсон орлогоор нийг­мийн хамгааллын  асууд­лаа шийдвэрлэх эр­хийг нь нээж өгсөн. Багш нарын улирлын урам­шууллын хэмжээг нэмэг­дүүлсэн зэргээр хэлэлцээрээр байгуулсан амлалтаа Засгийн газар аль болох хэрэгжүүлэхээр зорьж ажиллаж байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
О.Цогтгэрэл: 110 сая доллар, 20 сая доллар, Бортээгийн нүүрсний хулгайн хэрэг хаачсан бэ, эрх баригчид аа

О.Цогтгэрэл: 110 сая доллар, 20 сая доллар, Бортээгийн нүүрсний хулгайн хэрэг хаачсан бэ, эрх баригчид аа

1 цаг 31 мин
Н.Учрал: Баталгаат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өө

8 цаг 46 мин
З.Мэндсайхан: Тогтолцооны шинэчлэлт хийснээр төсвийн төлөвлөлт, хөрөнгө оруулалтын чанарт том өөрчлөлт гарна

Татварын багц хуулийн шинэчлэл УИХ-аар хэлэлцэгдэж буй энэ үед төсвийн бодлого, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, томоохон төслүүдийн хэрэгжилт, тэтгэврийн шинэчлэл зэрэг асуудлаар Сангийн сайд З.Мэндсайхантай ярилцлаа.

8 цаг 46 мин
Зам дээрх хариуцлагагүй үйлдэл хүний амь насанд заналхийлсээр байна

Зам дээрх хариуцлагагүй үйлдэл хүний амь насанд заналхийлсээр байна

21 цаг 28 мин
Хууль цаазын судалгаа хөгжлийнхөө шатанд явж байна гэв

Хууль цаазын судалгаа хөгжлийнхөө шатанд явж байна гэв

22 цаг 21 мин
Хувийн сургуулиудын урьдчилгаа төлбөрийн хэмжээг сургалтын төлбөрийн 10 хувиас хэтрүүлэхгүй байхыг Боловсролын яамнаас тушаав

Хувийн сургуулиудын урьдчилгаа төлбөрийн хэмжээг сургалтын төлбөрийн 10 хувиас хэтрүүлэхгүй байхыг Боловсролын яамнаас тушаав

Өчигдөр 13 цаг 16 мин
Том төслүүдийн худалдан авалтыг “нууцаар” хийхийг хуулиар хориглоно

Аюулгүй байдлын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Төрийн нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцжээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Г.Лувсанжамц: Хууль гарснаар асуудал шууд шийдэгдэхгүй, олон нийтийн хандлага чухал байна

“Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хууль болон цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцтай ярилцлаа.

Өчигдөр 06 цаг 00 мин
”Эрх чөлөөний алтан үзэг”-ийг Газын зурваст ажиллаж байгаа мэргэжлийн гэрэл зураг, видео сэтгүүлчдэд олгов

Дэлхийн мэдээ нийтлэгчдийн нийгэмлэгийн (WAN-IFRA) жил бүр олгодог "Эрх чөлөөний

Уржигдар 16 цаг 57 мин
Хятад, Хойд Солонгосын удирдагчид долоон жилийн дараа Пхеньянд уулзлаа

БНХАУ-ын дарга Ши Жиньпин долоон жилийн дараа 2026 оны зургадугаар сарын 8, 9-нд БНАСАУ-д анх удаа төрийн а

Уржигдар 15 цаг 59 мин