Ч.Даваабаяр: Зөрчилтэй хурган дарга нарыг АТГ-т шалгуулна

2013-11-21
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ЗАЯА

Монголын үндэсний олон нийтийн телевизийн хэсэг уран бүтээлчид захирал Ч.Даваабаярыг олон нийтийн телевизээр овоглох эрхгүй хэмээн мэдэгдэж, албан тушаалаас нь огцруулах санал гаргасан. Уран бүтээлчдийн тавьж буй үндэслэл нь Ч.Даваабаярыг ETV телевизийг сурталчилсан, албан тушаалаа ашиглаж хувийн компаниудтай гэрээ байгуулсан гэсэн асуудлуудыг хөнджээ. Тиймээс ажлын таван өдөрт багтаж албан тушаалаас нь татгалзуулах саналыг МҮОНРТВ-ийн захирал М.Наранбаатар болон Үндэсний зөвлөлийнхөндөө гаргаснаа дуулгасан юм. Телевизийн тогоонд бодит байдал хэрхэн өрнөж буй талаар захирал Ч.Даваабаяр өчигдөр мэдээлэл өглөө. Тэрээр ийнхүү ярилаа. 

-Таныг олон нийтийн телевизийн удирдлагын албан тушаалд тохирохгүй хэмээн уран бүтээлчид үзэж байгаагаа дуулгасан. Үнэхээр албан тушаалдаа тэнцэхгүй хэмжээнд хүрчихэв үү?

-МҮОНТВ-ийг гаднаас нь харахад олон нийтийн статустай, хуультай, олон нийтэд үйлчилдэг сайхан байгууллага мэт харагддаг ч дотор нь ороход хувьцаат компани хэлбэрээр ажлаа явуулж байгаа нь ажиглагдсан. Дунд шатны нэгдэл, албадын дарга нар төсөл хөтөлбөртэй хамтран нэвтрүүлэг бэлтгэхдээ жирийн уран бүтээлчдийн нэр дээр хувийн компанийн нэрээр гэрээ байгуулж төсөв, мөнгийг нь авдаг. Тухайн уран бүтээлчдэд жаахан хувь хүртээж ихэнхийг нь өөрсдөө авдаг дотоод сүлжээ байсан. Ийм асуудлыг л хөндөж, хууль дүрмээ барьж ажиллахыг шаардсан юм. Гэвч энэ нь тодорхой хэсэг хурган дарга нарын ашиг сонирхлын асуудал болсон.

-Хувьцаат компани болсон тухайг тодруулахгүй юу. Уран бүтээлчид хувьдаа мөнгө завшдаг гэсэн үг үү?

-Тухайлбал, “Нэг минут-нэг сая” нэвтрүүлгийн хөтлөгч Г.Ханхүү хоёр жил да­раалан зөрчил гаргасан нь дотоод аудитын шалгалтаар тогтоогдсон. Энэ жил ч гадны компанитай гэрээ байгуулж олон нийтийн телевизийн нэвтрүүлгээ цацаж их хэмжээний мөнгийг хувьдаа авсан нь шалгалтаар илэрсэн. Мөн Л.Цагаандалай сэтгүүлч саяхан “Адуучин” тэмцээнийг Ерөнхий сайдын ивээл дор бэлтгэхдээ 200 гаруй сая төгрөгийг хувьдаа авсан байсан. Хэвлэл мэдээллийн зардал тодорхой хэмжээгээр тусгагдсан. Үндэсний телевиз “Адуучин” гэсэн брэнд нэвтрүүлгийг бэлтгэсэн бол телевизтэй гэрээ байгуулж тэнд ажилласан уран бүтээлчдэд урамшуулал, шагнал олгох ёстой. Л.Цагаандалай одоог хүртэл гэрээгээ үзүүлэхгүй, тайлан өгөхгүй яваад байсан учир захирлын дэргэдэх салбар зөвлөлөөр асуудлыг авч хэлэлцэхийг хүссэн юм. Хоёрдугаар нэгдлийн н.Наранцэцэг “Miss Mongolia” гэх нэвтрүүлгийг бүтэн сарын турш нэвтрүүлсэн ч бас л гэрээ байхгүй, төлбөр мөнгө нь яаж зарцуулагдсан нь тодорхойгүй хэвээр байгаа. Тиймээс дотоод аудитын шалгалт оруулсан. Телевиз ганцхан данстай. Энэ дансаар мөнгөө авч, орж байх ёстой. Би энэ байгууллагад ажиллах хугацаандаа хууль, эрх мэдлийн хүрээнд ажлаа явуулж ирсэн. Дарамталж, араас нь мөрдөж мөшгидөг, хөөж туусан үйлдэл гаргаагүй. Ном дүрмээрээ ажилла гэсэн шаардлага тавьсан.

-Таныг ETV телевизийг сурталчилсан гэсэн?

-Ирэх жил болох Дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг ETV  орон даяар дамжуулах эрх авсан. Дэлхийн хэмжээний тэмцээнийг дамжуулах контентийг худалдаж авсан телевиз хэвлэлийн хурал зарласан. Хэвлэлийнхэн очоод сурвалжлага авсан. Түүнээс биш очиж мэдээлэл ав гээгүй. Би ETV телевизэд хоёр жил ажилласан туршлагаараа үндэсний телевизийг HD пормат руу шилжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Үүнээс гадна ажилласан хугацаандаа 100 орчим бүтээлийг оюуны өмчийн хамгаалалтад авсан.

-Тэгвэл энэ бүхэн ажлаас халагдах хэмжээнд яригдах асуудал мөн үү?

-Би үндэсний олон нийтийн телевизэд шинэчлэл хийхээр ирсэн. Орчин үеийн телевизийн зах зээл рүү хурдан шилжүүлэх хүсэл эрмэлзлэлтэй. Өөрийнхөө боломжоор ажилчдаа дайлах, хувийн техникээ ашиглуулах тохиолдол байсан. Тухайн үед өөрийнх гэж харамлаагүй. Ажилчдын энэ үйлдлээс ажиглахад хувийн юмаа улсад битгий ашиглуул, аль болох улсын юмыг ашигла гэж хэлээд байгаа юм гэдгийг ойлгож байна. Энэ асуудлаар маргааш /өнөөдөр/ Үндэсний зөвлөлийнхөн хуралдана.  Ямартаа ч зөрчилтэй байгаа хурган дарга нарыг АТГ-т шалгуулна. Энэ ажлаасаа буцахгүй, няцахгүй. Үе үеийн телевизийн дарга нарыг үдлээд буудаг, ирээд буцдаг, улс төрийн тодорхой хэмжээний албан тушаал болгож хувиргасан юм билээ. Үндэсний олон нийтийн телевиз орчин үеийн телевизийн зах зээл рүү шилжихэд сайн менежментээр ажиллах ёстой.

 

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

4 цаг 25 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

4 цаг 42 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

8 цаг 33 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

8 цаг 45 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

8 цаг 51 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин