“Глоб кредит”-ийн хохирогчдын хохирлыг барагдуулах нөхцөл бүрдсэн

2018-05-17
Нийтэлсэн: Админ
 1 мин
Г.УНДРАМ “Глоб кредит” хадгаламж зээлийн хоршооны дарга асан Ж.Мэндбаяр 1226 хохирогчдын хохирлыг барагдуулах нөхцөл бүрдсэн талаар  “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ. Тэрээр ““Глоб кредит”-ийн  хэрэг үүсээд 12 жил болжээ. Одоогоос гурван жилийн өмнө би хорих ял эдэлж дуусаад суллагдсан гээд  хэвлэлийн бага хурал хийж байсан. Тэр үед энэ хэргээс болж нэг ч хүнийг хохироохгүй гэдгээ мэдэгдэж балаа. Мөн ял эдэлж байх хооронд зүй бусаар захиран зарцуулж, хууль бусаар  дуудлага худалдаа болон өөр хэлбэрээр үнэгүйдүүлсэн хөрөнгийн учрыг олж, хохирлыг 100 хувь барагдуулна гэдгээ ч мэдэгдсэн. Суллагдсанаас хойш би нэг хором ч зүгээр суугаагүй.  “Глоб хамтын бат итгэл” хохирол барагдуулах нийгэмлэгтэй хамтран ажилласны дүнд багагүй зүйлийг амжууллаа” гэв. Mөн 2006 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар хөрөнгө үнэлэх комисс томилогдож, “Глоб кредит”-д үнэлгээ хийхдээ хөрөнгийг нь хоёр дахин бууруулж үнэлсэн байсан. Хөрөнгийг мөрдөн байцаах шатанд 9.6 тэрбумаар үнэлсэн байдаг бол тус комиссын үнэлгээгээр 4.3 тэрбум болтолоо бууруулсан. Улмаар гомдол гарган Захиргааны хэргийн шүүхэд хандаж захирамжийг хүчингүй болгуулжээ. Үүний дараа  дахин хөрөнгийг үнэлэхэд 21 тэрбум төгрөг болсон байсан гэлээ. Тэрээр “Бидэнд 21 тэрбум төгрөгийг гэм хорын нөхөн төлбөр болгон нэхэмжлэх боломж байгаа. Өөрөөр хэлбэл, Глобын хохирогчдын хохирлыг барагдуулахад бэлэн болсон гэсэн үг. Дээрх шийдвэрт төр буруутай учраас бид хохирлоо төрөөс нэхэмжлэх ёстой болсон. Тэгэхээр “Глобкредит”-ийн 1226 хохирогчдын хохирлыг 100 хувь барагдуулахад нэг алхам дутлаа” гэлээ.   Үргэлжлүүлэн “Уг 21 тэрбум төгрөг нэхэмжлэхийн тулд  600 сая төгрөгийн өмгөөллийн хөлс төлөх ёстой. Үүний урьдчилгаа 200 сая төгрөг болон шүүхийн тэмдэгтийн хураамж болгон 100 сая төгрөг бүрдүүлэх хэрэгтэй байгаа.  Би энэ мөнгийг хохирогчдоосоо авахгүй.  Өөрөө л энэ мөнгийг бүрдүүлэхээр ажиллаж байна” гэсэн юм. “Глоб кредит” хадгаламж зээлийн хоршоонд  хохирсон иргэдийг шинэчлэн бүртгэх гэнэ. Энэсарын 19-нд “UB палас”-д 12:00 цагт хохирогчдыг шинээр бүртгэж, мэдээлэл өгөх юм байна. Эх сурвалж: www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин