“Их цааз, Их эргэлт” уулзалт зохион байгуулна

2018-05-17
Нийтэлсэн: Админ
 1 мин
Г.УНДРАМ “Гал үндэстэн холбоо”-ноос “Эх орны төлөө-Их эргэлт” уулзалт зохион байгуулах гэж байгаа талаар “Үндэсний мэдээллийн төв”-д хэвлэлийн бага хурал зарлалаа. “Гал үндэстэн” холбоо, “Босоо Хөх Монгол”, “Шинэ Аравт”, “Март8” эмэгтэйчүүдийн хөдөлгөөн зэрэг 12 хөдөлгөөн нэгдэж “Их Цааз” төсөл боловсруулсан. Тэд нэг жилийн хугацаанд эрдэмтэн мэргэд, төрийн өндөр алба хашиж байсан хүмүүстэй уулзжээ. Энэ төслөө 21 аймаг, есөн дүүрэгт эхлээд нэвтрүүлж ирэх таван жилийн дотор УИХ-д өргөн барина гэдгээ онцлов. Хурлын үеэр “Гал үндэстэн холбоо”-ны тэргүүн Ц.Мөнхбаяр “Нийгэм биднийг сураглаж байх шиг байна. Бид тодорхой зорилготой үйл ажиллагаа явуулж байгаа. Удахгүй бид эх орныхоо төлөө их эргэлт хийнэ” гэлээ. “Гал үндэстэн холбоо”-ны удирдах зөвлөлийн дарга Г.Болдбаатар “Ял эдэлж гараад олон хүнтэй уулзаж, олон ч газраар явлаа. Биднээс “Айсан уу, мөнгө аваад дуугүй болж байна уу” гэж хүмүүс асууж байна. Бид эх орон газар шорооныхоо төлөө өлсгөлөн зарлахаас эхлээд буу барьж хүртэл жагсаж байлаа. Үүнийхээ төлөө 21 жил зургаан сарын ял авсан. Гэхдээ бид шантраагүй. Ял эдлэх хооронд хоёр хүн маань нас барсан. Бидний тэмцэл тодорхой үр дүнд хүрсэн ч төгс болж чадаагүй. Тиймээс одоо төрийг үндсээр нь өөрчлөхөөр зориглож байна.  Үүний төлөө төрийн бус байгууллага, хөдөлгөөнийхөнтэй хамтдаа “Эвлэн мандуулах хүч” нэгдсэн холбоонд нэгдэж тайван замаар тэмцэхээр болсон. Мөн “Их цааз, Их эргэлт” уулзалтыг  тавдугаар сарын 24-нд 12:00 цагт МҮЭСТО-нд зохион байгуулж үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл өгнө” гэв. Мөн тэд Оюутолгойн баялгийг үнэлээгүй хөрөнгө оруулалт, гэрээг эсэргүүцэж байгаагаа ч илэрхийлсэн юм. Эх сурвалж: www.polit.mn
Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

2 цаг 26 мин
KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа

Дижитал арт болон электрон хөгжмийг хослуулан хүргэдгээрээ танигд

2 цаг 53 мин
“Шунхлай”-гийн 50000-ын шатахуунд хонон өнжин дугаарлаж байгаа монголчууддаа “Шунхлай”-гийн босс 4 тэрбумын “BRABUS BODO” гайхуулав

Монголчууд Үндэсний их баяр наадмаас хойш шатахуунд дугаарласан. Өнгөрсөн долоо хоногт “Оло

8 цаг 49 мин
Даварсан шатахуун импортлогчид Г.Дамдинням сайдаас дахин юу шаардаад шатахуунаа “дарсан” бэ?

Олон жил яригдаж байгаа нэг үнэн байдаг. “Монголын төр шатахуун дээр тогтдог” гэдэг. Тэгсэн

8 цаг 49 мин
“Нийслэлийн МАН-ын дарга хэн бэ” гэдэг тандалт намрын улс төрийн хатгалт уу?

Энэ намрын улс төр ширүүсэж магадгүй тухай яриа гараад удлаа. “Зунжин энд тэнд, х

8 цаг 49 мин
Шонхорын отогтой холбоотой асуудал: Хууль зөрчсөн бол хариуцлага, хууль ёсны бол хамгаал

Монгол Улс өнөөдөр  100 гаруй орны 6000 гаруй зочныг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17

19 цаг 5 мин
Монголын сэтгүүлчид Эрхүүд

Монгол, Вьетнам улсын сэтгүүлчдийн төлөөлөгчид  2026 оны наймдугаар сарын 16-ны өдөр Эрхүү хотн

Өчигдөр 14 цаг 41 мин
ХАРХОРУМЫН ТУНХАГЛАЛ

Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод 2026 оны наймдугаар сарын 13–14-ний өдрүүдэд хорь гаруй улсын монголч эрдэмтэд

Өчигдөр 13 цаг 29 мин
Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

Өчигдөр 12 цаг 55 мин