Загас, тахианы мах илүүдэл жинтэй хүмүүст ямар ашиг тустай вэ

2013-11-18
Нийтэлсэн: Админ
 1 мин

Яаж ч хичээсэн та илүүдэл жинтэй хэвээрээ л байна уу. Таргалалтын эх үндэс нь их идэх, идэвхгүй хөдөлгөөн юм. Илүүдэл жингээсээ салахын тулд эрүүл бус аргаар хоолоо хэт сойн, их хэмжээгээр ус уух нь бие организмын хэвийн үйл ажиллагааг өөрчилж биеийн дархлааг сулруулж өвчинд өртөмтгий болдог.

Хоол хүнсний зөв зохистой хэрэглээ нь таны эрүүл мэнд урт удаан наслахын хамгийн гол шалтгаан юм. Учир нь та гаднаас өөрийн бие организмдаа хоол хүнсээр дамжуулан шим тэжээлтэй болон шим тэжээлгүй хорт бодисуудыг авч байгаа тул зөв зохисгүй хэрэглээний улмаас таргалах, эд эрхтэндээ өвчлөл үүсгэх болон ходоод гэдэсний хямралын эх үүсвэрүүдийг эдгээрээс авч байдаг. Энэ удаа дан ганц махны ашиг тусыг авч үзье.

Сүүлийн үед бүх насны хүмүүс таргалалттай тэмцэж эхэлжээ. Фитнессийн багш, эмч нарын зөвлөж байгаагаар  илүүдэл жингээ хасахыг хүсэж байгаа хүмүүс удаан шингэж өөх тос хуримтлуулдаг улаан махнаас илүүтэй эмчилгээ сувилгааны ач холбогдолтой хүний биед хурдан шингэдэг, уураг, эрдэс бодисын агуулагдах хэмжээ өндөр, хлострин өөх тос, илчлэгийн хэмжээ бага,  шим тэжээл сайтай загас, тахианы цагаан махыг хэрэглэхийг зөвлөж байна.

 

Загас, тахианы цагаан  мах  яагаад танд хэрэгтэй вэ

                                                                                                      

Загасны маханд “Омега- 3” хэмээх тосны хүчил их хэмжээгээр агуулагддаг. Энэ хүчил нь зүрх судас, ясны эмгэг болон хорт хавдрын эсрэг үйлчилгээтэйг судлаачид тогтоожээ. Хүн өдөрт 35 гр загасны мах тогтмол хэрэглэхэд зүрхний шигдээсээр нас барах эрсдэл 50 хувиар буурдаг болохыг нотолжээ. Иймээс л далайн гаралтай хүнс их хэмжээгээр хэрэглэдэг Японы хүн ам дундаж наслалтын үзүүлэлтээрээ дэлхийд толгой цохидог хэрэг.

Тахианы мах өөх тос багатай тул илүүдэл жин нэмэхгүй, жингээ тогтмол барьж  уураг, эрдэс бодис төмөр, В-гийн төрлийн амин дэмээр баялагаараа малын махнаас давуу чанартай. Элэг, цөс, ходоод гэдэсний зарим үрэвслийн үед тахианы махны шөлийг эмчилгээний зориулалтаар хэрэглэхийг дэлхийн эрүүл мэндийн байгууллагын эмч нар зөвлөдөг юм. Тахианы махны шингээх чанар бусад төрлийн махнаас илүү. Хүний бие махбодод үхрийн мах 5 цаг, харин тахианы мах 2-3 цагт бүрэн боловсорч дуусдаг гэнэ.

Тэгвэл эрүүл мэндэд мах, махан бүтээгдэхүүн зайлшгүй хэрэгтэй. Гагцхүү сонголт, зөв зохистой хэрэглээ л эрүүл амьдрахад тус болно.

 

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

4 цаг 25 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

4 цаг 42 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

8 цаг 33 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

8 цаг 45 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

8 цаг 51 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин