Олон улсын малчдын зөвлөгөөн болов

2018-05-17
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ОЮУН-ЭРДЭНЭ Завхан аймгийн Засаг даргын санаачилгаар “Сайн малчин” хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд аймгийн залуу малчдын зөвлөгөөн болж 24 сумын 360 гаруй малчин оролцлоо. Мөн Канад, АНУ болон Архангай, Булган, Баян-Өлгий аймгаас туршлагатай сайн малчдыг урьж, олон улсын малчид харилцан туршлага солилцсон үр дүнтэй зөвлөгөөн боллоо. Мал аж ахуйн салбараа түшиглэн хөгжих боломжтой Завхан аймаг махаа гадны зах зээлд борлуулахын тулд бэлчээрийн мал аж ахуйг суурин мал аж ахуйтай хослуулан хөгжүүлэх зорилт тавин ажиллаж байна. Энэ удаагийн зөвлөгөөн залуу малчдаа мал маллагааны арга барилд сургах, малчдын залгамж халааг бэлтгэх, малчдын орлогыг нэмэгдүүлэх шинэ эх үүсвэрүүдийг бий болгох зорилготой юм. Урилгаар хүрэлцэн ирсэн малчин-төлөөлөгчид бэлчээрийн мал аж ахуйг үр ашигтай эрхлэх арга, туршлага, Махны үхэр бордох аж ахуйн туршлага, Монголын махны үхрийн салбарыг одоогийн зах зээлд нийцүүлэн хөгжүүлэх, Бэлчээрийн менежмент зэрэг сэдвээр мэдээлэл өгч туршлагаасаа хуваалцлаа. Сүүлийн үед малчид хонь малаа мотоциклиор хариулах нь ихэсэж, уламжлалт өв соёлоосоо холдож байгаа билээ. Тэгвэл Завхан аймаг жил бүр “Байгаль эх дэлхийдээ ээлтэй сайн малчин”-ыг шалгаруулж, нэг сая төгрөгөөр урамшуулахаар боллоо. Энэ жил 20 сумаас 20 малчны материал ирж, ажлын хэсэг 18 шалгуур үзүүлэлтээр дүгнэлээ. Байгаль эх дэлхийдээ ээлтэй, зөв хандлагатай, нийгмийн хариуцлагатай, мал аж ахуй эрхлэх уламжлалт арга, дэвшилтэт технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлж, санаачилга амжилт гарган бусдадаа үлгэр дуурайлал үзүүлж буй шилдэг таван малчныг шалгарууллаа.  “Байгаль эх дэлхийдээ ээлтэй сайн малчин”-аар Эрдэнэхайрхан сумын Бага нуур багийн малчин Д.Жигжид, Идэр сумын Дархан-Уул багийн малчин Г.Отгонбилэг, Тосонцэнгэл сумын Рашаант багийн малчин Ц.Батбаяр, Цагаанчулуут сумын Дэлгэр багийн малчин Ч.Эрдэнэбат, Тэс сумын Дооно багийн малчин Д.Тэгшбаяр нар тус тус шалгарсан юм. Энэ үеэр мал аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг эцсийн бүтээгдэхүүн болгох, малчид өөрсдөө нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл эрхлэх бололцоог хангах зорилгоор тоног төхөөрөмжийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулсан бол малчид ч өрхийн үйлдвэрлэлийн түвшинд хийж байгаа бүтээгдэхүүнээ танилцуулж туршлагаасаа хуваалцлаа. Зөвлөгөөнөөр бэлчээр ашиглалтын түр журмыг гаргаж, ирэх долдугаар сард төрийн цогц үйлчилгээг багт хүргэх үеэр малчдаараа хэлэлцүүлэхээр боллоо. Олон Улсын төсөл хөтөлбөрийн байгууллагууд ач холбогдол өгч хамтран ажилласан энэ удаагийн зөвлөгөөнөөс “Зөвлөмж” гаргасан юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин