Ш.Бадам: УИХ олон түмний шүүмжлэлийг хүлээж авах хэрэгтэй

2018-05-17
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ҮЛ-ОЛДОХ УИХ-ын гишүүн асан, ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбооны тэргүүлэгч, ахмад парламентач Шаравын Бадамтай ярилцлаа.   -Парламетын гишүүдийн нэр хүнд унаж байгаагаас УИХ-ын гишүүдийн ёс зүйн байдлын тухай хууль эрх зүйн асуудлыг боловсронгуй болгохоор хэлэлцэж байна. Энэ талаар та ямар бодолтой байна?  -Манай ард түмэн, бидний эцэг өвгөд  төрөө дээдэлж “Төрийн сүлд минь” гэж залбирч, төрдөө бүхий л амь амьдарлаа даатгаж ирсэн. Гэтэл одоо төрөө хүндэтгэн дээдлэх нь бүдгэрч, төрийн түшээдээ харааж зүхэх нь түгээмэл болж өнөөгийн УИХ-ын нэр хүнд доод туйлдаа хүртэл унажээ. Яагаад ийм байдалд хүрэв гэдгийг бодож үзэх хэрэгтэй. Нэгдүгээрт, сонгогчид бид өөрсдөөсөө эхлэн шалтгааныг хайх хэрэгтэй. Бидний сонголтоор  төр засаг бүрэлддэг.Сонгогчдын улс төрийн ухамсар, боловсролын түвшин  доогуур байгаагаас нэр дэвшигчийн тараасан мөнгө, шуудай гурилыг бодолцон саналаа өгөөд наанадаж өөрийн болон үр хүүхдийнхээ ирээдүй, цаанадаж улс орны ирээдүй юу болохыг хөсөр хаяж байна. “Ямар ард түмэн байна тийм төр засагтай байдаг” гэж мэргэд хэлсэн байдаг. “Хонь шиг иргэд чоно шиг засаг төрүүлдэг” гэж Амеркийн нэрт сэтгүүлч В. Мирроу хэлсэн байхад ”Хүн ард нь бүдүүлэг харанхуй байх тусам төр нь дураараа аашилдаг. Бид үүнийг ойлгох хэрэгтэй” гэж Л.Толстой хэлсэн нь бий. Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн М.Зэнээ амьд сэрүүн байхдаа “ Нэр дэвшигч мөнгө тараавал түүнийг нь аваад түүний эсрэг санал өгч бай “ гэж хэлж байсан. Даанч түүнийг ойлгож хүлээж авахгүй  юм.Уг  нь энэ асуудлыг зохицуулах хуультай ч  хэрэгжүүлж  чаддаггүй. Нэр дэвшигч мөнгө тарааж, хууль зөрчиж байна гэж шуугиад л өнгөрдөг. Хууль ёсоор бол тэр мөнгийг нь хурааж улсын орлого болгоод тэр нэр дэвшигчийг нэрсийн жагсаалтаас хасч хуулиа хэрэгжүүлэх ёстой.Тэгж хариуцлага тооцох гэхээр намууд нь хамгаалж айлгаад улс төрчдөөс шууд хараат байдалд орсон гэх хуулийн байгууллагын хүчин мөхөстдөг бололтой. Зарим нам гишүүн нэрийн дор гэмт хэрэгтнүүдийг хамгаалж, нөмөр халхавч болж байдгийг үгүйсгэх аргагүй. Сонгогчдын итгэлийг хүлээж сонгогдсон төрийн түшээд улс төрийн ухамсар, мэдлэг, боловсрол муутай, төрөө түших, улс орноо удирдаж ард түмний төлөө хоёргүй сэтгэлээр ажиллах бэлтгэл хангагдаагүй нь олонтой байна. - Уг нь монголчууд  “ Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэдэг шүү дээ? - Манай  зарим түшээ  төрөө түшилцэх байтугай өрх гэрээ ч авч явах хэмжээнд ч биеэ засч чадаагүй сонгогдчихоод элдэв хэл ам, хэрэг зөрчилд холбогдож,  төр, засгийн нэр хүндийг шороотой хутгаж, амьтны хараал, зүхэл  идэж яваа нь нууц биш.Ийм хүмүүсийг гаргасан сонгогчдын буруу ч гэсэн “Овоо босгоогүй бол шаазгай хаанаас суухав” гэгчээр нэр дэвшүүлж байгаа намуудын үйл ажиллагаатай шууд холбоотой. Намууд санхүүжилт хүнд байна гээд мөн л мөнгөнд дулдуйдаж, мөнгө хөрөнгөтэй хүнийг нэр дэвшүүлдэг.Нэгэнт их хэмжээний мөнгөөр нэр дэвшиж сонгогдсон хүн түүндээ эрдэж, өөрийгөө бүхний дээр тавьж, нэр дэвшүүлсэн намынхаа үг захирамжийг ч тоохоо байдаг. Өөрийгөө хэмжээгүй эрх мэдэлтэн болгож, өөрт хамааралтай,хамааралгүй бүх юм руу хошуу дүрэн “дүрсгүйтэж”, сонгуульд нэр дэвшихэд болон сонгуулийн явцад зарцуулсан мөнгөө нөхөж олж авахын төлөө төрийн халаас, төсвийн мөнгө рүү гар дүрж,бүр цадаж ханахыг мэдэхгүй  байна уу гэсэн сэтгэгдэл төрүүлж, олон түмнийг бухимдуулж, нэр хүндээ унагаж байна. - УИХ- ын үндсэн үүрэг болсон хурал, чуулгандаа суухгүй, хэлэлцэх гэж буй асуудлын материалтайгаа бүрэн гүйцэд танилцаж судлахгүй,ямарч бэлтгэлгүй орж байгаа шүүмжлэл их гарч байна? -Сонгогдсоноос хойш УИХ-ын үйл ажиллагаанд огт оролцохгүй байгаа хүнд ямар ч арга хэмжээ байхгүй, сонгогчид ч тийм хүнийг дахин дахин сонгож “урамшуулаад” байх юм.  Зарим нь бүр сонгогчдодоо хүртэл томорч загнаж, зандарч байх юм. Ийм бусармаг үйлдлүүдээс болж эцэг эхээс заяасан нэрэндээ элдэв муугаа дуудуулсан цол гуншин, чимэгтэй болж байх ч шиг. Зарим нь “Боорцог”, “Бандааш”,”Унтаахай”, “Зугтаахай” гээд хэвлэл мэдээлэлийн хэрэгслээр цоллуулж байна. Улс орныхоо өмнө, ард түмэндээ өргөсөн тангаргаа умартан үндсэн үүрэг болсон хуралдаа суухгүй, суусан ч идэвхи муутай  оролцох байдлаар, бүр завтай цагтаа УИХ-ын үйл ажиллагаанд оролцдог хэмээн яриа үүсгэх хэмжээнд байгаа нь харамсалтай. УИХ -ын гишүүд  нэр дэвшиж явахдаа хайлсан тугалга шиг намилзаж, сонгогчдынхоо өмнө духаа цоортол мөргөхөд ч бэлэн нахилзаж байснаа сонгогдсоны дараа  хараа дээгүүр ихэмсэг болж, сонгогч олон түмэнтэйгээ харилцахгүй шахам,  тэдний өмнө эртний үеийн чулуун хүн шиг дүлий дүмбэд царайлан байгааг сонгогч олон  шүүмжилж байна. Ийм цадиггүй байдал нь даамжирсаар УИХ-ын гишүүний халдашгүй байдлаа ашиглан зарим нь элдэв бусармаг үйлдэлд орооцолдон  гэмт хэрэгт орж  байх юм. Манай нэг нэрт зохиолч “УИХ-ын халдашгүй байдал ч яах вэ, олдошгүй байдлыг нь яалтай билээ” гэж халаглаж байсан. Гишүүд халдашгүй эрхийн тухай ойлголтыг буруугаар ойлгож, өөрийгөө хэнд ч захирагдахгүй бүрэн эрхтэй гэж бодож өөртөө хамааралгүй юм бүхэн рүү хошуу дүрж, нэр хүндээ алдах явдал нэлээд байх шиг. Зарим яам, агентлагийн дарга, сайд нар “Их хурлын гишүүд нь тэр орон тоон дээр байгаа хүнээ халж миний ийм хүнийг ав” гэх мэтээр олон хүний анкетаар шахаж ажил хийлгэхгүй байна. Түүнийг нь биелүүлэхгүй болохоор чамайг хална гэж “зуух” нь  дэндүү юм гээд гасалж яваа дуулдах  юм. Түүнчлэн хаана их мөнгөтэй концесс, тендер,бага хүүтэй зээл байна түүн рүү өнөөх л Их хурлын гишүүний эрх дархаа ашиглан дайрдаг байдал байгаа нь ч яригдсаар  байна Их Хурлын гишүүдийн ихэнх нь мөнгө хөрөн­гөтэй, зарим нь бүр дотооддоо шингээж чадахаа байгаад оффшорт хадгалсан гэцгээх юм. Шунал ихэдвэл шулам болно гэж манай ард түмэн ярьдаг даа.Үрж ядаж, хийх газар олдохгүй байгаа мөнгөөрөө эмнэлэг, сургууль, цэцэрлэг, халамжийн үйлчилгээний зэрэг буяны үйлсэд зариулаад улсдаа хүлээлгээд өгчихөөсэй. Дэлхийн баячууд цуглуулсан мөнгөөрөө Соросын сан Эбертийн,Конрад Аденаурын гэх мэт өөрсдийн нэрээр сан байгуулаад олон түмний үйл хэрэгт зарцуулан мөнхөрч байгаа жишээ олон л байна. -Намууд УИХ-ын гишүүнд нэр дэвшигчдийг шилж сонгохдоо юу анхаарвал зохилтой вэ? -Насны хувьд 40-өөс  дээш насны хүнийг сонгох нь зүйтэй. Дөч гарсан эр, дөрвөн настай ат гэдэг дээ. Манай ардчилсан шинэ Үндсэн хуульд УИХ-ын гишүүнээр 25 нас хүрсэн иргэнийг сонгож болох тухай заасан ч намууд дотоод дүрэм журмаараа 40-өөс дээш насны хүнийг сонгоод сонгогчид нь ч ийм насны хүнийг нь дэмжиж сонгоод байж болох юм.Ийм тохиолдолд гишүүдийн элдэв бусармаг, тавьтаргүй үйл ажиллагаанууд гарахгүй, УИХ-ын нэр хүндэд ихээхэн ач тустай.Японы парламентын гишүүдийн дундаж нас 70 гаруй байдаг байх шүү. Намууд нэгэнт тухайн хүнд улс төрийн дэмжлэг үзүүлж, гэрээ байгуулж нэр дэвшүүлсэн бол тэр хүнтэйгээ ажилладаг, гэрээ, тангаргийн биелэлтэд нь хяналт тавьдаг, хариуцлага тооцдог байх хэрэгтэй.Энэ талаар намын өмнө үүрэг хүлээсэн УИХ дахь намын бүлгүүд тун хариуцлагагүй ажиллаж байна гэж боддог.Гишүүдээ хуралд нь ч суулгаж чадахгүй  байхад бусад ажлын чанарын талаар ярих.юм байхгүй л дээ.Нам бүхэнд хяналтын хороо байж, гишүүдийнхээ ёс зүйг сахиулах  үүрэг хүлээсэн байдаг.Энэ байгууллагууд үүргээ биелүүлж хариуцлагатай ажилладаг бол УИХ-ын нэр хүнд ингэтлээ унахгүй байсан байх. -Одоо хэлэлцэж байгаа хуультай холбогдуулж  та ямар  санал хэлэх вэ? -Миний дээр хэлсэн, олон түмний шүүмжлээд байгаа дутагдлыг засахтай холбоотой заалтуудыг эдгээр хуульдаа оруулж өгөх хэрэгтэй. Элдэв хэрэг зөрчилд  холбогдсон нөхцөлд УИХ-ын гишүүнээс нь эргүүлэн татах, гишүүд өөрсдөө өргөдлөө өгөөд гишүүнээсээ татгалзах зэрэг заалтуудыг оруулах байх гэж бодож байна.УИХ гэмт үйлдэлд холбогдогчыг хоргодож нөмөрлөх, хаацайлах газар байж болохгүй.УИХ-ын гишүүд бол ард түмнээс сонгогддог ард түмний элчийн хувьд тэднийгээ төрд төлөөлсөн ард түмний зарц гэдэг утгаар ажиллах нөхцлийг бүрдүүлэхээр хууль эрх зүйг нь бүрдүүлэх хэрэгтэй. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Эмгэнэл

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, “Зууны мэдээ” сонины тоймч, зурагчин, сэтгүүлч Дуламын Цэрэннадмид нь

2 цаг 31 мин
ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

7 цаг 5 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

10 цаг 24 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

14 цаг 30 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

14 цаг 30 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

14 цаг 30 мин
Үзэсгэлэнт Халле Берригийн тухай 15 баримт

Жүжигчин Халле Берри /Halle Berry/  наймдугаар сарын 14-нд 60 нас хүрэв. Холливуд

Өчигдөр 17 цаг 38 мин
ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

Өчигдөр 14 цаг 13 мин
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Өчигдөр 14 цаг 08 мин
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

Өчигдөр 06 цаг 00 мин