Зөвшөөрөлгүй 16 нэрийн 136 сая төгрөгийн эмийг акталжээ

2018-05-16
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ НМХГ-аас энэ оны эхний таван сарын хийсэн хяналт шалгалтынхаа талаар мэдээллээ. Улаанбаатар хотын 13 гүний гаалийн хяналтын бүсээр нэвтэрсэн 3166 аж ахуйн нэгжийн 129379.5 тонн, 448961 ширхэг түүхий эд, бүтээгдэхүүнд хяналт тавьж, 33 зөрчил илрүүлэн 38 сая төгрөгийн шийтгэл ногдуулж шийдвэрлэсэн байна. Эрүүл ахуй, хүнсний чанар стандартын хяналтын чиглэлээр давхардсан тоогоор 1,652 аж ахуйн нэгжийн боловсруулсан хүнс, мал эмнэлгийн хяналтын чиглэлээр 396 аж ахуйн нэгжийн түүхий эд, бүтээгдэхүүн, ургамлын хорио цээрийн хяналтын чиглэлээр 664 аж ахуйн нэгжийн ургамал, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, байгаль орчны хяналтын чиглэлээр 156 аж ахуйн нэгжийн химийн хорт болон аюултай бодис, эм биобэлдмэлийн хяналтын чиглэлээр 298 аж ахуйн нэгжийн эм биобэлдмэл, лабораторийн эм урвалж бодис, эмнэлгийн хэрэгсэлд байнгын хяналт шалгалт хийж дараах зөрчлийг илрүүлэн арилгуулж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлжээ. Тухайлбал, “АБТЕМА” дахь гүний гаалийн хяналтын бүсээр БНЭУ-аас импортлосон хоёр  нэр төрлийн, нийт 105,693,342 төгрөгийн эм нь Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораторид хими, бактерлогийн шинжилгээнд хамруулахад эерэг сорьц илэрсэн. -“Туушин” дахь гүний гаалийн хяналтын бүсээр Нидерланд улсаас импортлосон 1 нэрийн, 17,530,000 төгрөгийн эм нь Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораторид хими, бактерлогийн шинжилгээнд хамруулахад эерэг сорьц илэрсэн. -“Монгол шуудан” дахь гүний гаалийн хяналтын бүсээр БНЭУ-аас тусгай зөвшөөрөлгүй, эм импортлох лицензгүй, Монгол Улсад бүртгэлгүй, бүртгэлийн загвараас зөрүүтэй дөрвөн нэрийн, 376,000 төгрөгийн эм, Нидерланд улсаас Монгол Улсад бүртгэлгүй 6 нэрийн 14.6 кг биологийн идэвхт бүтээгдэхүүн, Итали улсаас импортын лицензгүй, МУ-д бүртгэлгүй эм, эмнэлгийн хэрэгсэл, Польш улсаас Монгол Улсад бүртгэлгүй 7 нэрийн 1.93 кг биологийн идэвхт бүтээгдэхүүн тус тус импортолсон. -“Интердисежн” дахь гүний гаалийн хяналтын бүсээр БНСУ-аас 9 нэрийн, 12,972,300 төгрөгийн эмийг тусгай зөвшөөрөлгүй, эм импортлох лицензгүй, Монгол улсад бүртгэлгүй, бүртгэлийн загвараас зөрүүтэй эм импортлосон. Дээрх зөрчлүүд нь Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15 дугаар зүйл, Зөрчлийн тухай хуулийн 6 дүгаар зүйлийн 9.2 дахь заалтуудыг зөрчсөн тул илэрсэн зөрчилтэй холбогдуулан нийт 16 нэрийн, 136,571,642 төгрөгийн эмийг улсын байцаагчийн актаар хураан авч, Захиргааны журмаар эд зүйл хураах, улсын орлого болгох, үнэлэх, устгах үйл ажиллагаанд хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулах үүрэг бүхий орон тооны бус зөвлөлд шилжүүлж болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийллээ. -“Материал Импекс” дэх гүний гаалийн хяналтын бүсээр хүнсний бүтээгдэхүүний тээвэрлэлтийн горим зөрчсөн, чанар, аюулгүй байдлын шаардлага хангахгүй болсон 13 нэр төрлийн, 7.6 тн, 5,320 ширхэг, 114 сая төгрөгийн дарсанд улсын байцаагчийн дүгнэлт үйлдэж, гаалийн 901 горимоор устгуулсан. -Тээвэрлэлтийн горим зөрчсөн, чанар, аюулгүй байдлын шаардлага хангахгүй болсон “VIDAN” ХХК-ийн Польш улсаас импортолсон 19.8 тн, 59.4 сая төгрөгийн, “И ЭС ЭМ ПИ” ХХК-ийн 15 тн, 45 сая төгрөгийн, нийт 218.4 сая төгрөгийн алимыг тус тус улсын байцаагчийн дүгнэлт үйлдэж, гаалийн 901 горимоор устгаж ажилласан. -2018.04.26-ны өдөр “АБТЕМА” дахь гүний гаалийн хяналтын бүсээр Польш улсаас импортолсон нэг нэрийн, 790 кг, 50 хайрцаг, 600 ширхэг, 2 сая төгрөгийн даршилсан байцаа нь 2018 оны 06 дугаар сарын 12-нд үйлдвэрлэсэн гэсэн огноотой импортлогдсон тул буцаах мэдэгдэл өгсөн. -Нийт 672 тээврийн хэрэгсэл бүхий 43,760 тн хүнсний улаан буудай импортлогдсоноос дээж авч, ХАБҮЛЛабораторийн шинжилгээнд хамруулахад гадаад хорио цээртэй хортон шавж, хог ургамалын үр, өвчин илрээгүй. Эх сурвалж: www.polit.mn  
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин