А.Билгүүн: Өрсөлдөх чадвараа тодорхойлоход давуу талаа ашигла

2018-05-16
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ОЮУНЧИМЭГ “Бизнес, хөгжил” булангийн зочноор “МIBG” компанийн гүйцэтгэх захирал, хөрөнгийн зах зээлийн шинжээч А.Билгүүнтэй ярилцлаа.   -Эдийн засагт эерэгээр нөлөөлсөн хүчин зүйл нь уул уурхайн түүхий эдийн үнийн өсөлт гэдгийг эдийн засагчид онцолдог. Тэгвэл бид үүнийг хэрхэн ашиглах ёстой вэ? -Манай эдийн засгийн нөхцөл байдал харьцангүй тогтворжсон. 2016 оныг өнгөрсөн онтой харьцуулахад эдийн засаг өсч, төсвийн алдагдал буурсан эерэг үзүүлэлт гарлаа. Үүнд нөлөөлсөн гол хүчин зүйл нь ОУВС-гийн хэрэгжүүлсэн хөтөлбөрийн үр дүн гэж харж байна. Учир нь тус сангийн Өргөтгөсөн санхүүжилтын хөтөлбөр хэрэгжүүлэхийн хэрээр Монгол Улсын Засгийн газар, санхүүгийн салбар болон нийт эдийн засагт хөрөнгө оруулагчдын итгэл сайжирч байгаа. Манай улсын бондын болон мөнгөний зах зээлд гадаадаас орж ирэх хөрөнгө нэмэгдэж байна. Түүнчлэн ОУВС-гийн хөтөлбөрт нүүрс, зэсийн үнэ өндөр байсан нь дэм болсон. Гэхдээ бид эрдсийн үнэ өндөр байх үеийг төдийлөн сайн ашиглаж чадсангүй. Хэдийгээр дэлхийн зах зээлд нүүрс, зэс гээд эрдсийн үнэ өсч түүнээс улбаалан эдийн засагт эерэг нөлөөлж байгаа ч энэ салбар хангалттай төвшинд ажиллаж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл, манай улсад ядуурал буурахгүй, зээлийн хүү болон валютын ханш өндөр байгаагаас харж болно. Энэ салбар экспортын орлого олохоос гадна гадаадын хөрөнгө оруулалтыг дэмждэг. Өнгөрсөн 2-3 жилийн хугацаанд энэ салбарт хөрөнгө оруулалт татаагүй. Монголбанкнаас гаргасан судалгаагаар гадаадын хөрөнгө оруулалт өссөн харагдаж байгаа нь Оюутолгойн хөрөнгө оруулалт явж байгаатай холбоотой. Энэ жилийн тухайд маш чухал цаг хугацаа. Манай улсын эдийн засаг сэхээнээс гарч энгийн тасаг руу шилжиж байна. Тэгэхээр бид эдийн засгаа хэрхэн тэнхрүүлэх вэ гэдгийг нухацтай ярилцаж, шийдэл гаргах хэрэгтэй. Манай улсын бодлого боловсруулагчид 2012 онд гаргасан алдааг давтах вий гэсэн болгоомжлол байна. -Тухайлбал? -2012 онд манай эдийн засаг маш өндөр өссөн. Гэтэл тухайн үед мөнгөтэй хүмүүс биднийг зорьж ирнэ гэдэг төсөөлөлтэй байсан нь нэг алдаа. Нөгөөтэйгүүр дэлхийн 180 гаруй улс болон эдийн засагтай юугаараа өрсөлдөх вэ гэдгээ тодорхойлоогүй. Дэлхий нийтийн бүх салбар өрсөлдөөнд суурилсан хэвээр байгаа. Бид гадаад орнуудтай худалдаа, наймаа хийж өөрсдийнхөө ашиг орлогыг нэмэхийн тулд давуу талаа ашиглан өрсөлдөх ёстой. Мөн эдийн засаг, улс төрийн бодлогыг уялдуулж чадаагүй байна. Энэ нь олон улстай өрсөлдөхөд сул тал болдог. -Энэ жил урд хөршид нүүрсний эрэлт ихтэй цонх үеийг ашиглах ёстой хэмээн зарим судлаач ярьдаг? -Урд хөршийн нүүрсний өндөр эрэлт түүнтэй уялдсан үнийн өсөлтийг ашиглахын тулд өнөөдрөөс эхэлж ямар нэг алхам хийх хэрэгтэй гэдэгтэй санал нийлэхгүй. Тэр ч бүү хэл ойрын зургаан сарын хугацаанд ч үүнийг ашиглахад бэрх. Жишээлбэл, анхны Ерөнхийлөгч П.Очирбат “Алт” хөтөлбөрийг боловсруулсан байдаг. Тухайн үед ДНБ-ий 70 хувьтай тэнцэхүйц гадаадын зээл тусламжийг алдсан. Өөрөөр хэлбэл, тэжээгчээ алдчихсан гэсэн үг. Тэгэхээр урт хугацаанд уул уурхайн салбарт суурилсан эдийн засагтай байх бодлогыг боловсруулсан нь 3-4 жилийн дараа үр дүн нь гарч эхэлсэн юм шүү дээ. Тиймээс аливаа зүйлийг том зургаар харж, урт хугацааны бодлого боловсруулан түүнийгээ тууштай хэрэгжүүлснээр тодорхой үр дүн гарна. Хэдийгээр Хятадын зах зээл дээрх эрэлтийг ашиглан ашиг олж болох ч энэ цонх үеийг ашиглана гээд их хэмжээний хөрөнгө оруулалт хийснээр үр дүн гарахгүй л болов уу. -Тэгвэл бид юү хийх ёстой вэ? -Манай улсын хувьд ирээдүйд ямар төрлийн эрдсийн бүтээгдэхүүн үнэд орох вэ гэдэг судалгааг ажиглах ёстой. Тухайлбал, 2016-2017 онд зайнд ашигладаг лити, кобальт, зэс, цайр зэрэг минераль эрэлт ихтэй байсан. Дэлхий даяар байгаа хувийн тээврийн хэрэгслүүд дотоод шаталтын хөдөлгүүртэй байснаа цахилгаан болж байна. Энэ бол хувьсгал. Ялангуяа, эрчим хүчний салбарт ашиглаж болох эрдсүүд үнэд орох, эрэлт өсөх хандлага ажиглагдаж байгаа юм. Бид “цонх” үеийг ашиглах тухай ярьдаг. Гэвч өнгөрсөн хоёр жилийн хугацаанд зайнд ашиглах эрдсүүдийг экспортод гаргаж чадсангүй. Тухайн үед манай улсад геологи хайгуул, судалгааны ажил огт хийгээгүйгээр барахгүй ямар хэмжээний нөөцтэй байгааг ч мэдэхгүй алдаж байна. Зөвхөн өнөөдөр болж байгаа зүйлээ хэрхэх талаар бодохын оронд маргааш юу хэрэгтэй вэ гэдгээ тооцоолдог байх ёстой. Цаашид ямар метал, эрдсүүд үнэд орох вэ гэдгийг судалж, тэдгээр нь манай улсад ямар хэмжээтэй байгаа вэ гэдгийг эрж, хайж, илэрүүлэх нь чухал. -Удахгүй эдийн засгийн форум болох гэж байна. Энэ удаагийн чуулганаас та ямар үр дүн хүлээж байгаа вэ? -Форумыг хүмүүс нэлээдгүй шүүмжилдэг. Гэхдээ тухайн чуулганд оролцохоор ирсэн хүмүүс шинэ мэдээлэл сонсохыг илүүд үздэг. Чөлөөт засаглалтай улсын хувьд форум гэдэг нь мэдээлэл солилцох талбар. Ингэхдээ богино хугацаанд үнэн зөв, бодит мэдээллийг түгээх учиртай. Энэ үед хөрөнгө оруулагчид ямар салбарт хөрөнгө оруулах вэ гэдгээ сонгох боломж бүрддэг. Энэ удаагийн эдийн засгийн форумыг мэдээллийн зөв тархалтад суурилсан хөрөнгийн зөв хуваарилалтыг гадаад, дотоодын компаниудад оновчтой тодорхойлж өгөх талбар байх болов уу гэж харж байгаа. Түүнээс гадна монголчууд бодит байдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай улсын хувьд уул уурхайн салбарыг түшиглэсэн эдийн засагтай. Гэтэл олон тулгууртай эдийн засагтай болгохын тулд хүч хэрэглэж байгаа нь зохисгүй. Учир нь эдийн засгийг солонгоруулахын тулд 2012 онд бодлого боловсруулж байсан. Гэвч төдийлөн үр дүн гараагүй. Учир нь бид эдийн засгийн хямралд өртөж ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс өөр гарц байгаагүй. Үнэхээр эдийн засгаа солонгоруулж, тэр нь үр дүнгээ өгсөн бол энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхгүйгээр эдийн засгаа чадавхи­жуулах боломжтой. Тиймээс төр, засгаас өмнө явуулсан алдаатай бодлогыг битгий давтаасай гэж хүсдэг. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Эмгэнэл

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, “Зууны мэдээ” сонины тоймч, зурагчин, сэтгүүлч Дуламын Цэрэннадмид нь

2 цаг 31 мин
ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

7 цаг 4 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

10 цаг 24 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

14 цаг 29 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

14 цаг 29 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

14 цаг 29 мин
Үзэсгэлэнт Халле Берригийн тухай 15 баримт

Жүжигчин Халле Берри /Halle Berry/  наймдугаар сарын 14-нд 60 нас хүрэв. Холливуд

Өчигдөр 17 цаг 38 мин
ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

Өчигдөр 14 цаг 13 мин
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Өчигдөр 14 цаг 08 мин
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

Өчигдөр 06 цаг 00 мин