Зөвшилцлөөс тогтолцоонд шилжинэ гэв

2013-11-14
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ч.ЗОТОЛ

 МАН-ын дарга М.Энхболд  намын дарга нарыг зөвшилцөлд уриалснаар  улс төрийн бусад хүчинтэй харилцаагаа эхлүүллээ. Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй 20 нам байдгаас 16 нь өнөөдөр улс төрд идэвхитэй оролцож байгаа юм. Түүнээс 13 нь уулзалтад төлөөллөө ирүүлэв. Харин АН-ын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуяг аймгийн удирдлагуудтай цахим ярилцлагатай байгаагаа учирлажээ.

МАН-ын зүгээс тус уулзалтаар Үндэсний хөгжлийн цогц бодлогыг шинэчлэхийн тулд улс төрийн намуудын дунд үндэсний зөвшилцөл хийх хэрэгтэй. Мөн үндэсний зөвшилцлийн хүрээнд Үндсэн хуулийн өөрчлөлт, сонгуулийн хуулиудын шинэчлэл, улс орны хэмжээний стратегийн ач холбогдол бүхий төсөл хөтөлбөрүүд, олон улстай харилцах харилцаа, залуусын боловсрол хүмүүжлийн асуудлын талаар онцгойлон ярилцаж, алдаа дутагдлыг засч сайжруулах шаардлагатайг онцоллоо.

Улс төрийн намуудын  дарга нар өмнө нь зөвшилцөл, тохиролцоо хийж байсан уу гэвэл байсан. Олон ч нам санал, санаачилга гаргаж уулзалт, хэлэлцээ эхлүүлж байв. Харин үндэсний зөвшилцлийн тухайд түүнийг хийх шалтгаан, шаардлага ямар үед бий болдог вэ гэвэл, улс орны хэмжээнд  түгшүүр зарласан, ноцтой нөхцөл байдал үүссэн үед талууд зөвшилцдөг. Тухайлбал, долдугаар сарын 1-ний үймээний үеэр  тухайн үед Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Энхбаяр намын дарга нарыг  зөвшилцөхийг санал болгож, уулзалт хийж байсан удаатай. Түүнээс хойш сонгуульд хамтран оролцох, улс орноо хөгжүүлэх зэрэг асуудлаар намууд хэлэлцээрийн ширээнд сууж, санамж бичигт гарын үсэг зурсан нь цөөнгүй. Тэр нь их төлөв хамтын ажиллагааны чиглэлээр өрнөж байв. Энэ удаа намын дарга нар зөвшилцөл гээд зүгээр нэг уулзаад өнгөрөх бус ажил хэрэг болгох ёстой, тухайлбал зөвшилцлийг тогтолцооны хэлбэрт оруулах нь зүйтэй гэдэгт санал нэгдлээ. Мөн уулзалтын үеэр зарим намын дарга нарын зүгээс зөвшилцөл гэдэг нэрнээсээ авахуулаад ойлголцох зүйлүүд байгаа талаар шүүмжлэл хэлсэн бол олонхи нь ямар ч байсан ойлголцоё, ойртож хамтран ажиллая гэж байгаа нь зүйтэй гэж байлаа. МАН-ын дарга М.Энхболдын хувьд өмнө нь олон намын төлөөллийг хангасан Эв нэгдлийн Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байсны хувьд хоёр дахь удаагаа намын даргын албыг аваад эхний ажлаа ийнхүү улс төрийн бусад намуудтай уулзаж, харилцаа, хамтын  ажиллагаа тогтоохоос эхэлж буй бололтой.

 

Хэн, юу хэлэв?

 

Ш.Төмөрсүх /Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга/:

УИХ-ЫН ДАРГЫН ДЭРГЭД ЗӨВЛӨЛ БАЙГУУЛАХ ХЭРЭГТЭЙ

 

-Зөвшилцлийг ширээ тойрч суугаад ярьдаг яриа бус бодит ажил болгох ёстой. Тухайлбал, УИХ-ын  даргын дэргэд улс төрийн намын дарга нараас бүрэлдсэн зөвлөл байгуулж ажиллуулах, энэхүү бүтэц нь сар тутамд хуралдаж байх гэсэн саналыг би гаргаж байна. Бусад нам, эвсэл дэмжих байх.  

 

М.Энхсайхан /МҮАН-ын дарга/: БОДЛОО ОЙРТУУЛЪЯ ГЭЖ БАЙГААГ ДЭМЖИНЭ 

 

-“Үндэсний зөвшилцөл”  гэх нэрнээс эхлээд бид зөв буруугаа ярилцах хэрэгтэй байх.Иргэний дайн болж байгаа оронд л үндэсний зөвшилцөл гэсэн нэр томъёог хэрэглэдэг. Бид хэрэглэх нь тохиромжтой юу гэдгийг бодолцох асуудал. Гэхдээ бид улс төрийн нам, шашин шүтлэг, төрийн бус байгууллага гэхчилэн оюун санааны хувьд задралд хэдийнэ орсон. Тиймээс бид үндэсний эрх ашиг дор нэгдэх шаардлагатай. М.Энхболд даргын дэвшүүлж буй зүйлээс төр, улс төрийн намын төлөвшлийн асуудлыг дэмжиж байна.

 

Ц.Шинэбаяр /Хамаг Монгол, хөдөлмөрийн намын дарга/:  ЯМАР АСУУДАЛД НЭГДЭХЭЭ ТОДРУУЛЪЯ

 

-Улс оронд тулгамдаж буй олон асуудал бий. Түүнд  хувь улс төрч, нам болгон өөр байр суурьтай байгаа. Яг ямар асуудалд нь нэгдэх вэ, юун дээр ойрхон байр суурьтай байх вэ. Ямар асуудалд улс төрийн нам өөрийн дуу хоолойг  гаргах вэ гэдэгт анхаарах учиртай.

 

Б.Жаргалсайхан/ БНН-ын дарга/: ЦАЙ УУГААД ТАРДАГ БАЙДЛААР ЦААШ ЯВАХГҮЙ

 

-Өмнө нь ч гэсэн бид цуглаад хуралддаг л байсан. Тэгээд ямар үр дүнд хүрсэн юм бэ. Та нар мэдэж байгаа биз дээ. Уулздаг, ярьдаг, цай уугаад тардаг байдлаар цааш явмааргүй байна. Үндэсний зөвшилцөл л юм бол аливаа асуудлаар зөвшилцөж  ч чаддаг, түүнийгээ ажил хэрэг болгож ч чаддаг байх хэрэгтэй.

 

Дуурийн театрт юу болоод, уран бүтээлчид нь ажил хаяхаар болов?

Дуурийн театрт юу болоод, уран бүтээлчид нь ажил хаяхаар болов?

20 цаг 35 мин
“Гэмт хэрэгтэй тэмцэх шинжлэх ухаан, технологийн хөгжил, ач холбогдол” өдөрлөг болов

“Гэмт хэрэгтэй тэмцэх шинжлэх ухаан, технологийн хөгжил, ач холбогдол” өдөрлөг болов

20 цаг 37 мин
У.Хүрэлсүх: Монгол хэмээх нэрийг тамгалан үлдээхэд монгол дархан, урлаачид онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн

У.Хүрэлсүх: Монгол хэмээх нэрийг тамгалан үлдээхэд монгол дархан, урлаачид онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн

23 цаг 54 мин
Г.Лувсанжамц: Барбадос улсаас суралцах зүйл их бий

Г.Лувсанжамц: Барбадос улстай дипломат харилцаа тогтоож болно, харин харилцан визгүй зорчиж болохгүй

Өчигдөр 11 цаг 09 мин
ХӨСҮТ-ийн ерөнхий захирлаар С.Энхболдыг томилжээ

ХӨСҮТ-ийн ерөнхий захирлаар С.Энхболдыг томилжээ

Өчигдөр 11 цаг 00 мин
“Монполимет”-ийн дансыг царцааж, үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг нь эрүүгийн хэрэгт шалгаж байна

“Монполимет” группийн ТУЗ-ийн дарга Б.Мөнхнасан өчигдөр “…Энэ жил манайх ТОП-100 аж а

Өчигдөр 06 цаг 00 мин
“Г.Дамдинням сайд эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ

Монгол баян. Монгол Улсын 3.5 сая иргэнд хангалттай байгалийн баялагтай. Гэхдээ түүнийг хэрхэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулснаас хойш сар шахмын хугацаа өнгөрлөө.

Өчигдөр 06 цаг 00 мин
Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр болж,  Төсвийн тогтвортой байдлын тухай ху

Өчигдөр 06 цаг 00 мин
Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?

Хэдхэн хоногийн өмнө “Gem mall” төвд өдрийн цагаар, олон нийтийн дунд ажлын байрандаа

Өчигдөр 06 цаг 00 мин