Гэгээн үдшийн ОНЦЛОХ ЭШЛЭЛҮҮД

2018-05-15
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ГАНТУЛГА Тэнгэрийн муза газарт бууж, авьяаслаг уран бүтээлчдийн урмыг тэтгэсэн гэгээн үдэш өнгөрлөө. 14 дэх удаагийн “Гэгээн муза” наадам ёслол төгөлдөр болж өндөрлөсөн юм. Монголын театрын урлагт нэгэн шинэ үе, шинэ давалгаа бий болсныг илтгэх мэт, залуу уран бүтээлчид энэ үдэш музатай харив. Тэдний онцлох эшлэлээс хүргэе. 
Шилдэг туслах дүрийн эзэн Б.ШИНЭБАЯР /Драмын жүжгийн төрөл/ -Тайзны ард дуулах гээд хүлээж байхдаа өөрийнхөө нэрийг сонсоод гайхлаа. “Адууны түүх” жүжгийг найруулсан тэнгэрт байгаа Б.Баатар найруулагчдаа баярлалаа. Шилдэг эмэгтэй жүжигчин Д.ОЮУНЗУЛ   /Драмын жүжгийн төрөл/ -“Годо-г хүлээсэн нь” абсурт жүжгийг Монголд тавьсан нь зориг гаргасан алхам юм. Найруулагч М.Боролдой та чадлаа. Шилдэг эрэгтэй гол дүр Б.ЗОЛЖАРГАЛ  /Хүүхдийн жүжгийн төрөл/ -Би оюутан байхдаа “Гэгээн муза” наадмыг туулайчилж үздэг байлаа. Гэртээ очоод өөрөө авч байна гэж төсөөлөөд хэлэх үгээ хүртэл бэлддэг байсан. Шилдэг зохиолч Я.БАЯРАА  /Нэг хүний жүжгийн төрөл/ -Энэ цомыг анх удаа барьж байна. Үнэхээр сайхан цом байдаг юм байна. Жүжигчин Г.Алтангэрэл ээ энэ бас чиний цом шүү. Шилдэг найруулагч Н.НАРАНБААТАР /Хөгжимт жүжгийн төрөл/ -А.П.Чехов хэлэхдээ хүнийг танихыг хүсвэл юу шүтдэгийг нь сонс гэсэн байдаг. Өндөр гэгээн юу хүсч, мөрөөддөг байсныг энэ жүжгээр харуулахыг хүссэн. Шилдэг эмэгтэй туслах дүр Ж.ОЮУНДАРЬ    /Драмын жүжгийн төрөл/ -Аавтай минь хамт ажиллаж байсан П.Цэрэндагва ахаасаа энэ нэр хүндтэй шагналыг хүртсэндээ баяртай байна. Аав минь намайг тэнгэрээс харж байгаа. Шилдэг эрэгтэй жүжигчин Ч.ЛХАГВАДОРЖ   /Хөгжимт жүжгийн төрөл/ -Өндөр гэгээний дүр надад буян заяагаар иржээ. Театрын урлагт дурлуулсан Н.Наранбаатар найруулагчдаа талархая. Шилдэг эрэгтэй дүр Г.МИШЭЭЛ   /Нэг хүний жүжгийн төрөл/ -Жүжиг тоглохоос илүү энэ тайзан дээр зогсоход сандарч байна. IX ангидаа Лир ванд тоглоход минь Ардын жүжигчин Жамсранжав гуай чамд театрын грим их сайхан зохих юм байна гэж хэлж байсан.
  Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин