“Монголын эдийн засгийн форумаар хөгжлийн гарц, шийдлийг хэлэлцэнэ”

2018-05-15
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ТӨГС “Монголын эдийн засгийн форум-2018” энэ сарын 21, 22-нд “Хүчээ нэгтгэе” уриатайгаар болно. Эдийн засгийн тогтвортой хөгжлийн бодлогыг тодорхойлох, тулгуур салбаруудын тулгамдсан асуудлаар бодлого боловсруулагчид, бизнес эрхлэгчид, эрдэмтэн судлаачид, гадаадын хөрөнгө оруулагчид болон хандивлагчид, иргэний нийгмийн төлөөлөл оролцон нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, зөвшилцөлд хүрэхэд энэхүү арга хэмжээ чиглэжээ. Энэ онд “Монголын эдийн засгийн форум”-ыг хоёр шатлалтай зохион байгуулж байгаа бөгөөд өнгөрөгч гуравдугаар сарын 28-нд “Төр, хувийн хэвшлийн хаврын хэлэлцүүлэг” сэдвээр эхний хурлыг хийж, Засгийн газраас “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”, “Татварын хуулийн шинэчлэл” зэрэг хөгжлийн бодлого, шийдвэр, цаашдын хандлага, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудаа танилцуулсан юм. Монголын эдийн засгийн энэ удаагийн чуулганаар “Монгол улсын хөгжлийн загвар”, “Монгол Улсын хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого” сэдвээр нэгдсэн хуралдаан, “Аж үйлдвэрийн IV хувьсгал”, “Төр хувийн хэвшлийн түншлэл” нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, Хөдөө аж ахуй, аялал жуулчлал, эдийн засгийг хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах бодлого, Монгол Улсын брэндинг, Улаанбаатар хот, мега төслүүд, тэтгэврийн шинэчлэл баялгийн сан, хариуцлагатай манлайлал ба эргэх холбоо, дижитал шилжилт зэрэг 12 салбар хуралдаан зохион байгуулна. Өчигдөр форумд оролцох төлөөллүүд хэвлэлийн бага хурлаар дараах мэдээллийг өглөө.   Г.Занданшатар: ХУВИЙН ХЭВШЛЭЭ СОНСЧ, ШИЙДВЭР ГАРГАХ ТОГТОЛЦООГ БҮРДҮҮЛНЭ /Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга/   -Монголын эдийн засгийн чуулган энэ жил найм дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Энэ удаа улс орны өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хөрөнгө оруулалтын дунд хугацааны хөтөлбөрийг танилцуулах зэргээр илүү ажил хэрэгч чуулган болно. Эхний шатны  хэлэлцүүлгийн үр дүнд татварын хуулиа өргөн барина. 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой аж ахуйн нэгжүүдийг нэг хувийн татвартай болгох, татварын дарамт шахалт гэж шүүмжилдэг асуудлыг цэгцлэх гээд олон дэвшилттэй хуулийн төслийг УИХ-д өргөн барих бэлтгэл үндсэндээ хангагдаж байна. Энэ чуулганаар бизнесийн салбарынхан болон ард түмнийхээ саналыг сонсоно.  Гурван тулгуурт хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг боловсруулсан. Энэ хөтөлбөрт санхүүгийн эх үүсвэртэй, хариуцах эзэдтэй, түншлэл, концесс, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх томоохон төслүүдийг багтаасан. Мөн аливаа асуудалд хувийн хэвшлээ сонсож, шийдвэр гаргадаг тогтолцоог бүрдүүлнэ.   Ч.Ганхуяг: ТЕХНОЛОГИЙН ХУВЬД ДЭВШИЛТЭТ ФОРУМ БОЛНО /Ард санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал/   -Чуулганы үеэр тусгай аппликэйшнээр дамжуулан санал өгөх, асуулт тавих, хариултыг явуулах, материалаа татаж авах боломжтой. Өөрөөр хэлбэл, ухаалаг утаснаасаа чуулганыг хянаж, оролцоно. Сэдвүүдийн хувьд  ажлын хэсгээс олон талын саналтайгаа цуглуулж гаргасан. Бид дуу хоолойгоо нэгтгээд, гол нь шийдэлд хүрч, цаашид тэр нь үргэлжлэх ёстойг мартаж болохгүй. Чуулганаар улс төр ярихгүй, энэ улсын хөгжилд саад болоод байгаа асуудлууд, түүний шийдлийг хэлэлцэнэ.   Б.Лхагважав: ДАРГА НАР СУУХГҮЙ БОЛ БИЗНЕС ЭРХЛЭГЧИД ОРОЛЦОХГҮЙ /МҮХАҮТ-ын ерөнхийлөгч/   - Танхимын зүгээс энэ чуулганд анхнаас нь идэвхтэй оролцож байгаа. Төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын ажиллагааг бататгах чиглэлээр оролцдог. Манай улсын эдийн засаг ойрын хоёр жилд 6-7 хувийн өсөлтийг барина. Тиймээс энэ үед хуримтлагдсан татварын орлого, нийтийн мөнгөний санхүүжилтийн ил тод байдал зэргээр асуудлуудаа тавина. Нөгөө талаас нийтийн сангийн мөнгөөр хэрэгжиж байгаа хөрөнгө оруулалт дээр засаг шийдвэр гаргаж байгаа ч авлига, хээл хахуулийн асуудлыг ярилцана. Манайд бизнес сэргэж байгаа ч тэдний цуцашгүй хөдөлмөрийг дарамталж байгаа Зөрчлийн тухай хууль, санхүүжилтийн ил тод байдлыг шилэн байлгана гэсэн ч хуваарилалт нь бизнесийн зарчмыг хадгалж байна уу гээд асуудлуудыг гаргаж тавих болно. Эрх мэдэлтний дуу хоолой болгож энэ индэрийг ашиглуулахгүй шүү гэдгийг анхааруулъя. Тиймээс дарга, сайд нар хоёр өдөр цагаа гарган  чуулганд оролцохгүй бол бизнесийнхэн ч оролцохгүй гэдгийг албан ёсоор хэлье.   Б.Баярсайхан: УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХӨТӨЛБӨРТ 113 ТӨСӨЛ БАГТСАН /Үндэсний хөгжлийн газрын дарга/   -Өнгөрсөн гуравдугаар сарын 28-нд төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалтаар Монгол Улсын 2020 он хүртэл хэрэгжүүлэх гурван тулгуурт хөгжлийн бодлогыг зарласан. Суурь баримт бичиг болох улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг Үндэсний хөгжлийн газраас хийж дууслаа. Энэ хөтөлбөрөөр 113 төсөл хэрэгжүүлэхээс 43 нь шилжин хэрэгжинэ. 70-аад төсөл нь 2021 он хүртэл шинээр хэрэгжүүлнэ. Нийт 22 их наяд төгрөгийн төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлийн шугамаар хэрэгжүүлэхээр байгаа. Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах, агаарын тээврийн либералчлал, цахим шилжилт, цахим засаглал гэх мэт томоохон төслүүдийг танилцуулна.   О.Адьяа: ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД ЗОРИУЛСАН ХУУЛЬ ТОГТВОРТОЙ БАЙГААСАЙ /Америкийн худалдааны танхимын дарга/   -  Монгол дахь Америкийн худалдааны танхим энэ чуулганыг сүүлийн 3-4 жилд дэмжиж ирсэн. Нэгэнт Монгол Улсад ороод ирсэн хөрөнгө оруулалттай төр засаг нь хэрхэн хамтарч ажиллаж байгаагаас хамаараад шинэ хөрөнгө оруулалт орж ирэх эсэх нь шийдэгддэг.  Тиймээс энэ талаар бид чуулганы үеэр ярих болно. Түүнчлэн хууль эрхзүйн орчин урт хугацаанд тогтвортой байх санаануудыг хэлэлцүүлнэ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

2 цаг 28 мин
KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа

Дижитал арт болон электрон хөгжмийг хослуулан хүргэдгээрээ танигд

2 цаг 55 мин
“Шунхлай”-гийн 50000-ын шатахуунд хонон өнжин дугаарлаж байгаа монголчууддаа “Шунхлай”-гийн босс 4 тэрбумын “BRABUS BODO” гайхуулав

Монголчууд Үндэсний их баяр наадмаас хойш шатахуунд дугаарласан. Өнгөрсөн долоо хоногт “Оло

8 цаг 51 мин
Даварсан шатахуун импортлогчид Г.Дамдинням сайдаас дахин юу шаардаад шатахуунаа “дарсан” бэ?

Олон жил яригдаж байгаа нэг үнэн байдаг. “Монголын төр шатахуун дээр тогтдог” гэдэг. Тэгсэн

8 цаг 51 мин
“Нийслэлийн МАН-ын дарга хэн бэ” гэдэг тандалт намрын улс төрийн хатгалт уу?

Энэ намрын улс төр ширүүсэж магадгүй тухай яриа гараад удлаа. “Зунжин энд тэнд, х

8 цаг 51 мин
Шонхорын отогтой холбоотой асуудал: Хууль зөрчсөн бол хариуцлага, хууль ёсны бол хамгаал

Монгол Улс өнөөдөр  100 гаруй орны 6000 гаруй зочныг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17

19 цаг 7 мин
Монголын сэтгүүлчид Эрхүүд

Монгол, Вьетнам улсын сэтгүүлчдийн төлөөлөгчид  2026 оны наймдугаар сарын 16-ны өдөр Эрхүү хотн

Өчигдөр 14 цаг 41 мин
ХАРХОРУМЫН ТУНХАГЛАЛ

Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод 2026 оны наймдугаар сарын 13–14-ний өдрүүдэд хорь гаруй улсын монголч эрдэмтэд

Өчигдөр 13 цаг 29 мин
Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

Өчигдөр 12 цаг 55 мин