Оператор компаниудаас хурууны хээгээр үйлчилгээ авах боломж бүрдлээ

2018-05-14
Нийтэлсэн: Админ
 1 мин
  С.САРУУЛ Төрийн үйлчилгээг хялбаршуулах, иргэдэд цахим үйлчилгээг хүргэх зорилгоор Үндэсний Дата төвийн инженерүүд “ХУР” системийг хөгжүүлжээ. Ингэснээр иргэдийн үйлчилгээ авахдаа бүрдүүлэх баримт бичиг багасаж, зөвхөн хурууны хээгээ уншуулан оператор компаниудаас бүх төрлийн үйлчилгээг авах боломжтой боллоо. Харилцаа Холбоо, Мэдээллийн Технологийн газрын дарга Б.Чинбат "Үүрэн холбооны операторууд төрийн мэдээлэл солилцооны “ХУР” системд холбогдсоноор иргэдэд үйлчилгээ үзүүлэхдээ лавлагаа, бичиг баримт шаардахгүйгээр онлайнаар мэдээллийг шууд авах боломж бүрдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, төр өөртөө байгаа мэдээллүүдээ бизнесийн байгууллагад ашиглуулсанаар иргэд лавлагаа тодорхойлолт авах гэж ийш тийш явахгүй болно. Үүнд нэмэлт төлбөр байхгүй бөгөөд одоогийн мөрдөгдөж буй тарифаар үйлчилгээ явна. Төрөөс иргэд рүү чиглэсэн үйлчилгээ, үйл ажиллагааг хялбарчлах, иргэн төвтэй, ил тод, нээлттэй, түргэн шуурхай болгох зорилгоор Харилцаа холбоо, Мэдээллийн технологийн газар болон Үндэсний дата төв УТҮГ-ын инженерүүд Төрийн мэдээлэл солилцооны “ХУР” системийг хөгжүүлж энэ оны нэгдүгээр сард нээлтээ хийсэн. "Хур" системд одоогийн байдлаар 27 байгууллагын 48 сервис холбогдоод, хоорондоо мэдээлэл солилцох хэлбэрээр ажиллаж байна" гэлээ. Монголын Цахилгаан Холбоо, Мобиком Корпораци, Скайтел, Юнител, Мэдээлэл Холбооны сүлжээ, Скайнэтворкс, Мобиком нэтворкс зэрэг Монгол Улсын Харилцаа Холбоо, Мэдээллийн технологийн салбарт үйлчилгээ эрхэлж буй оператор компаниуд 2018 оны нэгдүгээр сараас Мэдээлэл Холбооны Операторуудын Ассоциацид нэгджээ. Эх сурвалж: www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин