Уралдаан зарлаж байна

2013-11-13
Нийтэлсэн: Админ
 1 мин

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН БЭЛГЭДЭЛ, ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮНИЙ ЭНГЭРИЙН ТЭМДЭГ, ШҮҮХИЙН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН ТЭМДЭГНИЙ ЗАГВАР ШАЛГАРУУЛАХ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

 

2013.11.11                                                                                        Улаанбаатар хот

Шүүхийн ерөнхий зөвлөлийн үйл ажиллагааны зорилго, зорилтыг илэрхийлсэн, утга санаа, агууламж, цар хүрээг бүрэн илтгэх Шүүхийн ерөнхий зөвлөлийн бэлгэдэл, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүний энгэрийн тэмдэг, Шүүхийн тэргүүний ажилтан тэмдэгний загвар бүтээх уралдааныг мэргэжлийн байгууллага, дизайнер, зураач, урчууд, мэргэжлийн сургуулийн оюутны дунд зарлаж байна.

Бүтээлд тавигдах шаардлага:

1. Adobe Photoshop, Corel Draw, InDesign зэрэг тусгай мэргэжлийн програм болон гараар зурсан бүтээл байна.

2. Бүтээл нь өндөр нягтралтай (300 dpi) байх шаардлагатай бөгөөд уралдаанд бүтээлээ файл хэлбэрээр gif, jpeg форматтай хувилбарыг ирүүлнэ.

3. Гараар зурсан бүтээлийг өнгөт хувилбараар А4 хэмжээний цаасан дээр 2 хувь үйлдэн бүтээлийн тайлбарын хамт ирүүлнэ. Мөн уралдаанд оролцогчийн овог, нэр, холбоо барих утас хаяг байна.

4. Бэлгэдлийг зураг, графикаар дүрслэхээс гадна текст оролцуулж болно.

5.Тэргүүний ажилтан тэмдэгний загварт ШҮҮХИЙН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН хэмээн заавал бичигдсэн байна. Мөн загвар нь  төмөр суурин дээр өнгөт төмөрлөгөөр товойлгон, паалантай хэвлэгдэхээр зохиомжлоно.

6. Бүтээлийг интернэт, телевиз, видео, сурталчилгааны самбар, сонин сэтгүүл, хэвлэмэл хуудас, ил захидал, сурталчилгааны материал, зурагт хуудас, даавуун болон бусад материалууд дээр хэвлэгдэх боломжтой бөгөөд жижгээс том хүртэл хэмжээг нь өөрчилж болохоор зохиогдоно.

7. Уралдаанд оролцогч нь зөвхөн өөрийн зохион бүтээсэн дизайн загвараар өрсөлдөнө.

8. Уралдаанд шалгарсан бүтээлүүд нь зохион байгуулж буй байгууллагын өмч болж, зохиогчийн эрхийн хуулийн дагуу оюуны өмчийн бүтээл болон хамгаалагдана.

9. Уралдаанд нэг уран бүтээлч хэдэн ч загвараар оролцож болох бөгөөд бүтээл тус бүрийг тайлбарласан утга санааны тайлбарыг хамт хавсаргана.

Бүтээлийг хүлээн авах :

            Бүтээлийг биечлэн авчрах болон онлайн хэлбэрээр хүлээн авах бөгөөд 2013 оны 11 дугаар сарын  12-ны өдрөөс эхлэн 2013 оны 11 дугаар сарын 20-ний өдрийн 17 цаг хүртэл Засгийн газрын 11 дүгээр байр, 10 давхар, 1001 дугаар өрөөнд хүлээн авна. Мэйл хаяг: enkhbold@judcouncil.mn

Бүтээлийг шалгаруулах журам:

            Уралдаанд ирсэн бүтээлүүдийг 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр эцсийн шалгаруулалтыг хийж зөвхөн нэг бүтээлийг шалгаруулна.

Шагнал:

Шалгарсан бүтээл тус бүрийг 1.000.000 /нэг сая/ төгрөгийн мөнгөн шагналаар урамшуулан өргөмжлөл олгоно. 

Тайлбар:

Ирүүлсэн бүтээлийн эхийг буцаан олгохгүй.

Зохион байгуулагч :  Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын алба                                                                                                                                                                                      Дэлгэрэнгүй мэдээллийг : 70007027, 263055

Эрдэмтэн Ж.Цэвээний сэтгүүл зүйн үйл ажиллагааны талаар эрдэм шинжилгээний хурал

Орчин цагийн Монголын сэтгүүл зүйг үндэслэгчдийн нэг, их соён гэгээрүүлэгч, эрдэмтэн Жамсрангийн Цэвээний мэндэлсний 145 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдана.

4 цаг 25 мин
В.Путин, Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын талаар юу мэдэгдэж байна вэ?

Владимир Путин, Ши Жиньпин, Дональд Трамп нар түүхэндээ анх удаа Орос, Хятад, АНУ-ын удирдагчдын

4 цаг 42 мин
Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

8 цаг 33 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

8 цаг 45 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

8 цаг 51 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин