Хүчээ нэгтгэх уриалга

2018-05-14
Нийтэлсэн: Админ
 1 мин
Монголын Эдийн Засгийн Чуулган зохион байгуулагдах болсонтой холбоотой сайн муу мэдээ, мэдээлэл гарч эхэлсэн тул би зарим бодлоо энд хуваалцах нь зүйтэй гэж үзлээ. 2005 оноос эхлэн Монголд иргэний хөдөлгөөн идэвхжиж, улсын хөгжил, нийгэм, эдийн засаг, бизнес, хөрөнгө оруулалтын асуудлаар тодорхой санал дэвшүүлж, тэмцэл өрнүүлсэн билээ. Хэд хэдэн том бизнесийн төлөөлөл тухайн үед санаачлага гарган ярилцаж, өөрийн дуу хоолойг нийгэмд, төр засагт хүргэдэг цомхон бүтэц хэрэгтэй гэдэг дээр санал нэгдэж, МҮХАҮТ-ын тухайн үеийн удирдлагатай зөвшилцөн 2007 онд CEO Club буюу Гүйцэтгэх Захирлуудын Клубыг үүсгэн байгуулсан түүхтэй. Яг тэр үед Монголын Бизнесийн Зөвлөл байгуулагдсан нь энэ бол нийгмийн захиалга байсан гэдгийг батална. Бид Дэлхийн Банктай зөвшилцөн 2008, 2009 онуудад Монголын Эдийн Засгийн Бодлогын Чуулганыг зохион байгуулахад нь оролцож ажилласан бол 2010 оны эхээр анхдугаар Монголын Эдийн Засгийн Чуулганыг “Бид Чадна” уриан дор амжилттай зохион байгуулж чадсан юм. Тэрхүү Чуулганы амжилт нь тухайн үеийн нийгэмд эргэлзээ төрүүлж байсан асуудлаар төр засаг, хувийн хэвшил, иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл, эрдэмтдийн төлөөлөл тойрон суун олон түмэндээ нээлттэй мэтгэлцээн өрнүүлж, бие биенээ биш улс орны өмнө тулгараад байгаа асуудлаа хэлэлцэж чадсанд оршдог гэж би үздэг. Энэ хуралд Ерөнхий сайд өөрийн кабинетээ тэргүүлж бүтэн оролцсон бол УИХ-ын дарга үг хэлж, Ерөнхийлөгч хүндэт зочноо урьж авчран бид бүгдийнх нь санал бодлыг сонсож, тойрч хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Форум зорилгодоо хүрч чадсан. Бид үүнийг хамтдаа хийж чадсан юм. Үр нөлөө нь зөвхөн Монголоор зогсоогүй - бид олон улсад нэр хүндээ асар хурдтай өсгөж чадсан бөгөөд Монголчуудтай хамтарч ажиллаж болох юм байна гэж дэлхий биднийг хүлээн зөвшөөрсөн. Манай эдийн засаг түүхэн дээд өсөлтийг 2011 онд гаргасан. Энэ бол бидний олон жилийн хамтын ажиллагааны бахархалтай үр дүн байсан. Энэ оны 5 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд “Хүчээ Нэгтгэе” уриатай Монголын Эдийн Засгийн Чуулган явагдах гэж байгаа. Энэ бол Хүрэлсүхийн тэргүүлсэн нэг нас хүрээгүй засгийн бодлогыг олуулаа тойрч хэлэлцэн дараагийн 2 жилд энэ засгийн үүд хаалгыг нээлттэй байлгаж, эргэх холбоотой ажиллуулах сайхан боломж мөн. Дарга нар зөвхөн ярьж заадаг биш жилдээ нэг ч гэсэн удаа баялаг бүтээгч иргэдээ бас сонсдог арга хэмжээ болох учиртай. Хүнийг бус асуудлыг хэлэлцдэг хурал бол энэ мөн. Улстөрийг арагш тавьж байгаад бид Улсаа, Хүнээ яаж хөгжүүлэх тухай бүтээлч хэлэлцүүлгийг өрнүүлэх учиртай. Энэ бол бидэнд олдож байгаа нэгэн том боломж. Энэ боломжоо бид авах ёстой бөгөөд хувийн амбиц, явцуу эрх ашиг, улстөрийн зөрчлийг энэ арга хэмжээнд оруулахыг зөвшөөрч яавч болохгүй. Бидэнд улстөржилт багадаагүй ээ.

Сайхан Монгол Улсынхаа төлөө хүчээ нэгтгэе!

Хутагт овгийн Чулууны Ганхуяг,

Монголын Эдийн Засгийн Форум НҮТББ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга,

Гүйцэтгэх Захирлуудын Клубын Ерөнхийлөгч

Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин