Ч.ЗОТОЛ
“Hyundai Motors Mongolia” компаниас жилийн бүрийн хавар барилга, зам гүүр, уул уурхайн бүтээн байгуулалтын ажилтай уялдуулан “Хэрэглэгчийн өдөр” өдөрлөгийг зохион байгуулдаг уламжлалтай. Найм дахь удаагийн өдөрлөг нь тус компанийн хамгийн анх оруулж ирсэн “HD160” автомашин сая км замыг туулсан амжилттай, шилдэг жолоочийг урамшуулж, шинэчлэгдсэн загваруудаа танилцуулснаараа онцлог болов.
“Hyundai Motors Mongolia” компани нь Монголын 100 хувийн хөрөнгө оруулалттай, БНСУ-ын “Hyundai” фирмийн албан ёсны дистрибьютер юм. 2009 оноос тус фирмийн бага, дунд, хүнд даацын ачааны автомашин, автобус, тусгай зориулалтын машиныг Монголд борлуулж ирсэн. Мөн холбогдох баталгаат засвар үйлчилгээ, сэлбэг хэрэгсэл, тос тосолгооны материал, батарей аккумлятор нийлүүлдэг. Монголдоо ачааны том оврын автомашин, автобус, тусгай зориулалтын автомашиныг нийлүүлж ирсэн арвин туршлагатай, энэ салбарт мэргэжлийн чадварлаг хамт олон юм.
“Хэрэглэгчийн өдөр-2018” өдөрлөг “Hyundai Motors Mongolia” компанийн үзэсгэлэнгийн танхимд болсон. Тэднийх орчин үеийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон баталгаат засвар үйлчилгээний хоёр төв, үзэсгэлэнгийн /brand showroom/ танхимтай. Монголдоо “Hyundai Motor”, “Hyundai Mobis”, “Hyndai heavy industries”, “Sebang Global Battery”, “GS-Oil”, “Daedong industial”, “Daerim Moto”, “Powerrex”, “Samkook industrial”, “Iveco Astra”-ийн брэндүүдийг төлөөлж байна.
БНСУ-ын“Hyundai Motor” компанийн хувьд 1967 оноос 2007 он хүртэл дэлхийн хэмжээнд зэрэглэлээрээ тавд багтах машин үйлдвэрлэгч болсон бөгөөд 2009 оноос маш хурдацтай хөгжиж, хоёр жилийн дотор Хьюндай, Киа автоматив групп болж өргөжсөн түүхтэй. 2011 онд дэлхийн хэмжээнд зэрэглэлээрээ дөрөвт багтах автомашин үйлдвэрлэгч болсон юм. Энэ хугацаанд олон тооны охин компани салбарлан хөгжжээ.
[caption id="attachment_38526" align="alignnone" width="645"]

Сэрээт өргөгчийн операторуудын ур чадварын тэмцээнд 11 баг оролцож, ИНЕГ-ын баг түрүүллээ.[/caption]

“Hyundai Motor” компани 2010 онд 659.565 машиныг Солонгосын дотоодын зах зээлийн хэрэглэгчдэд хүргэсэн байдаг. Түүнээс гадна 3.6 сая автомашиныг 193 орны 6000 дистрибьютер, диллерүүддээ нийлүүлсэн байна. Мөн тус групп нийт 75 мянган хүнийг ажлын байраар ханган ажиллаж байгаа бөгөөд сая хол давсан өндөр хүчин чадалтай бүх төрлийн ачааны автомашин, дунд болон том оврын автобусыг дэлхий даяар нийлүүлж байгаа юм.
“Хэрэглэгчийн өдөр-2018”-ийн үеэр тус хамт олон бүтээгдэхүүнээ сурталчилж, техник, технологийн шинэ дэвшлүүдийг танилцуулсан сонирхолтой илтгэлүүдийг хэлэлцүүлэв. Мөн хэрэглэгчдийнхээ дунд сонирхолтой тэмцээн явуулж, азын сугалаагаар гэнэтийн бэлэг барьсан юм.
Ачааны машины загварт сүүлийн үед агаар шүүгчийг сайжруулж нэмэлт фильтер суулгасан, замын нөхцөл, ачаанд зориулсан бэхэлгээнүүдийг шинээр суурилуулсан зэрэг дэвшил гарчээ. Монголын нөхцөлд цаг агаарын хүндрэл илүүтэй гардаг. Үүнийг харгалзан үзэж шланкуудыг шинэчилжээ. Мөн “Hyundai” автомашиныг удаан хугацаанд хэрэглэхэд зориулсан зөвлөгөөг гаргасан байна. Сүүлийн үеийн автомашинуудад техник үзлэг, үйлчилгээг цаг тухайд нь хийж байх хэрэгтэй. Замын нөхцлөөс шалтгаалан хурдаа тохируулах ёстойг зөвлөмжид тусгажээ.
М.Баттулга: “Hyundai”-ИЙН АВТОМАШИНЫ ЗАГВАРУУД БҮРЭН ШИНЭЧЛЭГДЭЖ БАЙГАА
Өдөрлөгийн үеэр “Hyundai Motors Mongolia” компанийн засвар, техникийн үйлчилгээ хариуцсан захирал М.Баттулгаас цөөн асуултад хариу авсан юм.
-Энэ удаагийн өдөрлөгийн онцлог, үр дүнг та юу гэж үзэж байна?
-Манай компани 2010 онд байгуулагдсан. БНСУ-ын“БНСУ-ын“Hyundai Motor” компанийн ачааны автомашин, автобусны албан ёсны дистрибьютер юм. Мөн бид 2011 оноос эхлэн “Hyundai” хүнд даацын автомашин үйлдвэрийн сэрээт ачигч машиныг Монголд нийлүүлэгч албан ёсны дистрибьютер болсон. Эдгээр бүтээгдэхүүний нээлтийн дараах засвар үйлчилгээ, сэлбэг хэрэгслийг хэрэглэгчдэдээ нийлүүлдэг. Өнөөдөр манай компанийн найм дахь удаагийн “Хэрэглэгчийн өдөрлөг” болж байна. Энэ өдөрлөгийн гол онцлог нь манай анхны нийлүүлсэн автомашинууд сая гаруй км замыг туулсан амжилтыг үзүүллээ. Хамгийн олон км зам туулсан жолоочийг урамшууллаа.
-“Hyundai Motor” группын бүтээгдэхүүнүүд буюу автомашинууд шинэчлэгдэж байгаа гэж сонслоо?
-Сүүлийн үед “Hyundai”-ийн автомашины загварууд бүрэн шинэчлэгдэж байгаа. Энэ талаарх мэдээллүүдийг бид илтгэлүүдээр танилцуулж онцлог давуу талуудыг нь сурталчилсан. Өмнөх хэрэглэгчийн өдөрлөгүүд тухайн үедээ тохирсон онцлогтой байсан. Энэ удаа бид сэрээт ачигчийн операторуудын дунд ажил мэргэжил, ур чадварын тэмцээн зохион байгуулж явууллаа. Ер нь бол хаврын улиралд, Монгол орны эдийн засаг, цаг уурын онцлогтой холбоотойгоор, хавар зам барилга, уул уурхайн ажил эхэлдэгтэй холбоотойгоор уламжлал болгож хэрэглэгчийн өдөрлөг зохион байгуулдаг.
С.Энхбат: 2010 ОНД АВСАН МАШИНААРАА САЯ КМ ЗАМЫГ ТУУЛЛАА
“Hyundai Motor Mongolia” компанийн хамгийн анхны оруулж ирсэн “HD160” том оврын автомашинг жолоодож сая км замыг туулаад буй шилдэг жолооч С.Энхбатаас машины онцлог, давуу талыг сонирхлоо.
-Том оврын машинаар сая км тээвэр хийсэн танд уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Баярлалаа. Намайг С.Энхбат гэдэг. Ховд аймгийн Буян сумын уугуул, жолооч мэргэжил эзэмшээд 36 дахь жилдээ тээвэрт явж байна.
- Та “Hyundai Motor Mongolia” компанийн оруулж ирдэг БНСУ-ын “Hyundai Motors” группын “HD160” автомашиныг жолооддог юм байна. Хэзээ энэ машиныг жолоодох болов?
-Хамгийн анх 2010 онд “Hyundai Motor Mongolia” компани “HD160”, “HD250” зэрэг автомашинуудыг оруулж ирэхэд манай компани “HD160” автомашиныг авч, би жолоодсон юм. Өнөөдрийг хүртэл тэр машинаа бариад сая км замыг туулаад явж байна. Манай “АПУ трейд” компани борлуулалт хариуцдаг. Тийм болохоор бараа, бүтээгдэхүүнээ 21 аймаг, хөдөө, орон нутагт хүргэж өгөх зориулалттай том оврын автомашинуудтай.
-Таны барьж байгаа машин ямар онцлогтой вэ?
-Ер нь бол Европын үнэтэй автомашинуудтай харьцуулахад үнэ хямд. Тэгсэн атлаа эдэлгээ, чанарын хувьд хамаагүй илүү. Эвдрэл маш бага.
-Засвар үйлчилгээ хийхэд бэрхшээл гардаг уу?
-“Hyundai Motor Mongolia” компани өөрсдөө сэлбэгээ оруулаад ирдэг учраас ямар нэг бэрхшээл хүндрэл, хүлээлт гардаггүй. Засвар үйлчилгээг манай компанийнхан өөрсдөө хийгээд сурчихсан, бараг гаршсан гэж болно.
-Жолоочийн тав тухыг хэр хангасан машин бэ?
-Ер нь“Hyundai”-ийн том оврын автомашинууд ч, автобуснууд ч жолоочийн болоод үйлчлүүлэгчдийн тав тухыг бүрдүүлсэн бүх зориулалтыг хангасан найдвартай унаа шүү.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин