Монгол Улсын Хууль (2)

2013-11-06
Нийтэлсэн: Админ
 1 мин

16 дугаар зүйл. Тогтворжуулах гэрчилгээ олгох шалгуур, хугацаа

16.1.Хөрөнгө оруулагч хуулийн этгээдийн Монгол Улсад хэрэгжүүлэх төсөл нь доор дурдсан шалгуурыг бүрэн хангасан тохиолдолд тогтворжуулах гэрчилгээ олгоно:

16.1.1.бизнес төлөвлөгөө, техник, эдийн засгийн үндэслэлд заасан хөрөнгө оруулалтын нийт хэмжээ нь энэ хуулийн 16.2, 16.3-т заасан хэмжээнд хүрэх;

16.1.2.хуульд заасан бол байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийлгэсэн байх;

16.1.3.тогтвортой ажлын байр бий болгох;

16.1.4.дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх.

16.2.Тогтворжуулах гэрчилгээг доор дурдсан салбарт дараах хугацаагаар олгоно:

16.2.1.уул уурхайн олборлолт, хүнд үйлдвэр, дэд бүтцийн салбарт:

16.2.2.энэ хуулийн 16.2.1-д зааснаас бусад салбарт:

16.3.Дараах төслийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулагчид тогтворжуулах гэрчилгээний хугацааг энэ хуулийн 16.2-т заасан хугацааг 1.5 дахин уртасган тооцож олгоно:

16.3.1.улс орны нийгэм, эдийн засгийн урт хугацааны тогтвортой хөгжилд онцгой ач холбогдол бүхий импортыг орлох болон экспортлох  бүтээгдэхүүн үйлдвэрлэх, техник, эдийн засгийн үндэслэл батлагдсан өдрийн Төв банкны албан ханшаар 500 тэрбум төгрөгөөс дээш хэмжээний хөрөнгө оруулалт хийх тооцоотой, бүтээн байгуулалтын ажилд гурваас дээш жил шаардагдах  төслийг байршил, салбар харгалзахгүйгээр;

16.3.2.энэ хуулийн 16.1-д заасан шалгуурыг хангасан хөрөнгө  оруулагч хуулийн этгээд нэмүү өртөг шингэсэн боловсруулах үйлдвэрлэл эрхлэн, үндсэн бүтээгдэхүүнээ экспортод гаргаж байгаа.

16.4.Хөрөнгө оруулалтаа хийж дуусах хугацааг тогтворжуулах гэрчилгээ олгосон өдрөөс эхлэн тооцно.

 

16.5.Тогтворжуулах гэрчилгээ эзэмшигч хуулийн этгээд нь энэ хуулийн 16.2-т заасан хөрөнгө оруулалтаа хийж дуусах хугацааг сунгах хүсэлтээ хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргаж болох бөгөөд уг хүсэлтийг үндэслэлтэй гэж үзвэл энэ хугацааг 2 хүртэл жилээр сунгаж болно.

 

17 дугаар зүйл. Тогтворжуулах гэрчилгээ авах тухай хүсэлт гаргах

 

17.1.Энэ хуулийн 16.1-д заасан шалгуурыг хангасан хөрөнгө оруулагч хуулийн этгээд нь тогтворжуулах гэрчилгээ авах хүсэлтээ хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргана.      

17.2.Тогтворжуулах гэрчилгээ авах хүсэлтэд доор дурдсан бичиг баримтыг  хавсаргана:

17.2.1.энэ хуулийн 16.1-д заасан шалгуурыг хангасан тухай хүсэлт гаргагч  хуулийн этгээдийн мэдэгдэл;

17.2.2.хүсэлт гаргагч хуулийн этгээдийн танилцуулга, улсын бүртгэлийн гэрчилгээ, хуульд заасан тохиолдолд эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөл, бусад эрхийн гэрчилгээний хуулбар;

17.2.3.дэвшилтэт техник, технологи нэвтрүүлж байгаа талаарх танилцуулга;

17.2.4.хуульд заасан бол байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ;

17.2.5.төслийн хөрөнгө оруулалтын хэмжээ нь 10 хүртэл тэрбум төгрөг бол бизнес төлөвлөгөө, 10 тэрбум төгрөгөөс дээш бол техник, эдийн засгийн үндэслэл.

 

18 дугаар зүйл.Тогтворжуулах гэрчилгээ олгох

18.1.Хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь тогтворжуулах гэрчилгээ авах хүсэлт, холбогдох бичиг баримтыг хүлээн авснаас хойш 30  хоногийн дотор хуульд заасан шалгуурыг үндэслэн тогтворжуулах гэрчилгээ олгох эсэхийг энэ хуулийн 9.3-т заасан зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн шийдвэрлэнэ. Хэрэв шаардлагатай гэж үзвэл хугацааг 15 хоногоор сунгаж болно.

18.2.Хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас тогтворжуулах гэрчилгээг олгохоор шийдвэрлэсэн бол тогтворжуулах гэрчилгээнд холбогдох бичилтийг хийж, гэрчилгээг төсөл хэрэгжүүлэгч Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээдэд олгоно.

18.3.Хөрөнгө оруулалтын төсөл нь энэ хуулийн 16.1-д заасан шалгуурыг хангаагүй буюу бичиг баримтын бүрдэл дутуу тохиолдолд хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь холбогдох үндэслэл бүхий гэрчилгээ олгохоос татгалзсан хариуг энэ хуулийн 18.1-д заасан хугацаанд бичгээр хөрөнгө оруулагчид хүргүүлнэ.

18.4.Энэ хуулийн 15.2-т заасан мэдээлэлд өөрчлөлт орсон тухай бүр  тогтворжуулах гэрчилгээ эзэмшигч хуулийн этгээдийн хүсэлтийг үндэслэн хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тогтворжуулах гэрчилгээнд өөрчлөлт оруулна.

 

19 дүгээр зүйл. Тогтворжуулах гэрчилгээг хүчингүй болгох

19.1.Тогтворжуулах гэрчилгээг доор дурдсан үндэслэлээр хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын шийдвэрээр хүчингүй болгоно:

19.1.1.тогтворжуулах гэрчилгээний хүчинтэй байх хугацаа дууссан;

19.1.2.тогтворжуулах гэрчилгээ эзэмшигч хуулийн этгээд  хүсэлт гаргасан, эсхүл татан буугдсан;

19.1.3.тогтворжуулах гэрчилгээ эзэмшигч хуулийн этгээд Монгол  Улсад оруулсан хөрөнгөө Монгол Улсын нутаг дэвсгэрээс бүрэн татаж, шилжүүлсэн;

19.1.4.тогтворжуулах гэрчилгээ эзэмшигч хуулийн этгээд нь хууль бус  бичиг баримт бүрдүүлэн тогтворжуулах гэрчилгээг авсан болох нь тогтоогдсон;

19.1.5.эрх залгамжлагч нь энэ хуулийн 15.4-т заасан шаардлагыг хангаагүй;

19.1.6.энэ хуулийн 15.3-т заасныг зөрчсөн;

19.1.7.гадаадын төрийн өмчит хуулийн этгээд нь энэ хуулийн 21.1-д заасан зөвшөөрөл аваагүй болох нь тогтоогдсон;

19.1.8.тогтворжуулах гэрчилгээ эзэмшигч нь энэ хуулийн 16.2-т  заасан хугацаанд хөрөнгө оруулалтаа хийгээгүй;

19.1.9.тогтворжуулах гэрчилгээ эзэмшигч нь хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан.            

19.2.Хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 19.1-д заасан үндэслэлээр тогтворжуулах гэрчилгээг хүчингүй  болгосон шийдвэрээ ажлын таван өдөрт багтаан тогтворжуулах гэрчилгээ  эзэмшигч хуулийн этгээдэд болон татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ.

 

20 дугаар зүйл. Хөрөнгө оруулалтын гэрээ

20.1.Засгийн  газар 500 тэрбум төгрөгөөс дээш хэмжээний хөрөнгө оруулалт хийх хөрөнгө оруулагчтай түүний гаргасан хүсэлтийн дагуу үйл ажиллагаа явуулах орчныг нь тогтвортой байлгах зорилгоор хөрөнгө оруулалтын гэрээ байгуулна.

20.2.Хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хөрөнгө оруулагчтай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулна.

20.3.Хөрөнгө оруулалтын гэрээг энэ хуулийн 16.2, 16.3-т заасан хугацаанаас доошгүй хугацаагаар байгуулж болно.

20.4.Хуульд өөрөөр заагаагүй бол хөрөнгө оруулалтын гэрээнд энэ хуулиар тогтоосон хөрөнгө оруулагчид үзүүлэх эрх зүйн баталгааг олгож, татварын орчныг тогтворжуулах, зохицуулалтын болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх нөхцөлийг тусгаж болно.

20.5.500 тэрбум төгрөгөөс дээш хөрөнгө оруулалт бүхий  тогтворжуулах гэрчилгээ эзэмшигч хуулийн этгээд нь өөрөө хүсэлт гаргавал түүнтэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж болно.

20.6.Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах журмыг Засгийн газар батална.

 

ЗУРГААДУГААР БҮЛЭГ

ГАДААДЫН ТӨРИЙН ӨМЧИТ ХУУЛИЙН ЭТГЭЭД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙХ

 

21 дүгээр зүйл. Гадаадын төрийн өмчит хуулийн этгээд хөрөнгө оруулалт хийх

21.1.Дараах салбарт үйл ажиллагаа эрхлэх Монгол Улсын хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 33 буюу түүнээс дээш хувийг гадаадын төрийн өмчит хуулийн этгээд эзэмших тохиолдолд зөвшөөрөл авна:

21.1.1.уул уурхай;

21.1.2.банк, санхүү;

21.1.3.хэвлэл, мэдээлэл, харилцаа холбоо.

 

22 дугаар зүйл. Зөвшөөрөл хүсэх, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх

22.1.Энэ хуулийн 21.1-д заасан хуулийн этгээд нь зөвшөөрөл хүсэх тухай хүсэлтээ шууд болон Монгол Улс дахь төлөөлөгчийн газар болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргах бөгөөд хүсэлтэд дараах бичиг баримтыг хавсаргана:

22.1.1.зөвшөөрөл хүсэгч хуулийн этгээдийн эрх бүхий бүртгэлийн байгууллагаас олгосон хуулийн этгээдийн нотариатаар гэрчлүүлсэн гэрчилгээний хуулбар;

22.1.2.зөвшөөрөл хүсэгч хуулийн этгээд, түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээд, энэ хуулийн 22.1-д заасан этгээдийн гүйцэтгэх удирдлагын талаарх бүртгэлийн байгууллагын сүүлийн хоёр жилийн лавлагаа;

22.1.3.гадаадын төрийн өмчит хуулийн этгээдийн монголын талын  аж ахуйн нэгжтэй  урьдчилан тохиролцсон хэлцэл, түүний төрөл, нөхцөл, хэлцэлд оролцогч талууд, худалдах хувьцааны тоо болон хувь эзэмшлийн хэмжээ, гэрээний үнэ болон хуулийн этгээдийн дүрэм, хуулийн этгээдийн удирдлагад өөрчлөлт оруулахаар тохиролцсон бол энэ  талаарх мэдээлэл;

22.1.4.гадаадын төрийн өмчит хуулийн этгээдийн болон хэлцэлд оролцогч монголын талын аж ахуйн нэгжийн санхүүгийн тайлан, санхүүгийн тайлангийн тодруулга;

22.1.5.зөвшөөрөл хүсэгч хуулийн этгээдийн Монгол Улсад хийх хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, бизнес төсөл.

22.2.Энэ хуулийн 22.1-д заасан бичиг баримт нь монгол хэлээр байна.

22.3.Хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь хүсэлтийг нягтлах явцад зөвшөөрөл хүсэгч хуулийн этгээдээс энэ хуулийн 22.1-д зааснаас бусад шаардлагатай бичиг баримтыг шаардаж болно.

22.4.Хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ хуулийн 22.1-д заасан шаардлага хангасан хүсэлтийг хүлээн авч, дараах нөхцөл байдал үүсэх эсэхийг нягтална:

22.4.1.хөрөнгө оруулагчийн аливаа үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын шинж чанар нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд12 харшилсан эсэх;

22.4.2.хүсэлт гаргагч нь Монгол Улсын хууль тогтоомж, бизнесийн тогтсон хэм хэмжээг сахин биелүүлэх нөхцөл, боломжийг хангасан эсэх;

22.4.3.хөрөнгө оруулалт нь тухайн салбар дахь өрсөлдөөнийг хязгаарлах, давамгай байдал тогтоох шинжийг агуулсан эсэх;

22.4.4.хөрөнгө оруулалт нь Монгол Улсын төсвийн орлого, бусад бодлого, үйл ажиллагаанд ноцтой нөлөөлөл үзүүлэх эсэх.

22.5.Хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ хуулийн 22.1-д заасан хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш 45 хоногийн дотор шийдвэр гаргана.

22.6.Хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ хуулийн 22.5-д заасан шийдвэр гарснаас хойш ажлын таван өдрийн дотор  хүсэлт гаргагчид шийдвэрийн талаар мэдэгдэнэ.

 

ДОЛООДУГААР БҮЛЭГ

БУСАД ЗҮЙЛ

23 дугаар зүйл. Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

23.1.Хөрөнгө оруулалтын тухай хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд   шүүгч, эсхүл хяналтын байгууллагын эрх бүхий албан тушаалтан дараах захиргааны хариуцлага ногдуулна:

23.1.1.тогтворжуулах гэрчилгээг хууль бус бичиг баримт бүрдүүлэн авсан болох нь тогтоогдсон бол холбогдох эрх бүхий албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хорин таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуугаас хоёр зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, төлөх ёстой татварыг нөхөн төлүүлж, хууль бусаар олсон орлогыг хураах;

23.1.2.тогтворжуулах гэрчилгээ олгохоос хууль бусаар татгалзсан, хуульд заасныг зөрчиж тогтворжуулах гэрчилгээг олгосон, эсхүл тогтворжуулах гэрчилгээг хууль бусаар хүчингүй болгосон бол буруутай албан тушаалтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох.

23.2.Хөрөнгө оруулагч нь энэ хуулийн 7.2.1-7.2.5, 7.2.8-д заасан үүргээ биелүүлээгүй  бол хяналтын асуудал хариуцсан эрх бүхий албан тушаалтан холбогдох хууль тогтоомжид заасны дагуу захиргааны хариуцлага ногдуулна.

 

24 дүгээр зүйл. Хууль хүчин төгөлдөр болох

24.1.Энэ хуулийг 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД

 

Тайлбар

1Монгол Улсын Үндсэн хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1992 оны 1 дугаарт нийтлэгдсэн.

2 Татварын ерөнхий хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2008 оны 22 дугаарт нийтлэгдсэн.

3 Компанийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2011 оны 42 дугаарт нийтлэгдсэн.  

4 Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2003 оны 22  дугаарт нийтлэгдсэн.     

5 Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай    хууль  “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2005 оны 48 дугаарт нийтлэгдсэн.

6 Цөмийн энергийн тухай хууль  “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2009 оны 29 дугаарт нийтлэгдсэн.      

7 Газрын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2002 оны 27 дугаарт нийтлэгдсэн.         

8 Чөлөөт бүсийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2002 оны 27 дугаарт нийтлэгдсэн.            

9 Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн    2010 оны 02 дугаарт нийтлэгдсэн.          

10 Инновацийн тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2012 оны 24 дугаарт нийтлэгдсэн.               

11 Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2001 оны 17 дугаарт нийтлэгдсэн.

12 Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал  “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2010   оны 36 дугаарт нийтлэгдсэн. 

 

Дуурийн театрт юу болоод, уран бүтээлчид нь ажил хаяхаар болов?

Дуурийн театрт юу болоод, уран бүтээлчид нь ажил хаяхаар болов?

19 цаг 57 мин
“Гэмт хэрэгтэй тэмцэх шинжлэх ухаан, технологийн хөгжил, ач холбогдол” өдөрлөг болов

“Гэмт хэрэгтэй тэмцэх шинжлэх ухаан, технологийн хөгжил, ач холбогдол” өдөрлөг болов

19 цаг 59 мин
У.Хүрэлсүх: Монгол хэмээх нэрийг тамгалан үлдээхэд монгол дархан, урлаачид онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн

У.Хүрэлсүх: Монгол хэмээх нэрийг тамгалан үлдээхэд монгол дархан, урлаачид онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн

23 цаг 15 мин
Г.Лувсанжамц: Барбадос улсаас суралцах зүйл их бий

Г.Лувсанжамц: Барбадос улстай дипломат харилцаа тогтоож болно, харин харилцан визгүй зорчиж болохгүй

Өчигдөр 11 цаг 09 мин
ХӨСҮТ-ийн ерөнхий захирлаар С.Энхболдыг томилжээ

ХӨСҮТ-ийн ерөнхий захирлаар С.Энхболдыг томилжээ

Өчигдөр 11 цаг 00 мин
“Монполимет”-ийн дансыг царцааж, үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг нь эрүүгийн хэрэгт шалгаж байна

“Монполимет” группийн ТУЗ-ийн дарга Б.Мөнхнасан өчигдөр “…Энэ жил манайх ТОП-100 аж а

Өчигдөр 06 цаг 00 мин
“Г.Дамдинням сайд эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ

Монгол баян. Монгол Улсын 3.5 сая иргэнд хангалттай байгалийн баялагтай. Гэхдээ түүнийг хэрхэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулснаас хойш сар шахмын хугацаа өнгөрлөө.

Өчигдөр 06 цаг 00 мин
Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр болж,  Төсвийн тогтвортой байдлын тухай ху

Өчигдөр 06 цаг 00 мин
Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?

Хэдхэн хоногийн өмнө “Gem mall” төвд өдрийн цагаар, олон нийтийн дунд ажлын байрандаа

Өчигдөр 06 цаг 00 мин