“Хьюндай Моторс Монгол”  компанийнхан хэрэглэгчдийн өдрөө тэмдэглэлээ

2018-05-11
Нийтэлсэн: Админ
 1 мин
  Ч.Зотол, Л.Батдорж “Хьюндай Моторс Монгол” компани өнөөдөр “Хэрэглэгчдийн өдөр-2018” –ийг  зохион байгууллаа. Энэ үеэр тус компанийн хамт олон бүтээгдэхүүнээ сурталчилж, техник, технологийн шинэ дэвшлүүдийг танилцуулсан илтгэл тавьж хэлэлцүүлэв. Мөн   хэрэглэгчдийнхээ дунд сонирхолтой  тэмцээн явуулж, азын сугалаагаар гэнэтийн бэлэг барилаа. “Хьюндай Моторс Монгол” компани Монголын 100 хувийн хөрөнгө оруулалттай, БНСУ-ын Хьюндай фирмийн албан ёсны дистрибьютер юм. 2009 оноос тус фирмийн бага, дунд,хүнд даацын ачааны автомашин, автобус, тусгай зориулалтын машиныг Монголд борлуулж, түүнд холбогдох баталгаат засвар үйлчилгээ, сэлбэг хэрэгсэл, тос тосолгооны материал, батарей аккумлятор нийлүүлж ирсэн. Тус компанийнхан орчин үеийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон баталгаат засвар үйлчилгээний хоёр төв, үзэсгэлэнгийн танхимтай. Ачааны автомашин, автобус, тусгай зориулалттын автомашиныг нийлүүлж ирсэн арвин туршлагатай, энэ салбарт мэргэжлийн чадварлаг хамт олон юм. БНСУ-ын“Хьюндай Мотор” компанийн хувьд  1967 оноос 2007 он хүртэл дэлхийн хэмжээнд зэрэглэлээрээ тавд багтах машин үйлдвэрлэгч болсон бөгөөд  2009 оноос маш хурдацтай хөгжиж, хоёр жилийн дотор Хьюндай, Киа автоматив групп болсон. 2011 онд дэлхийн хэмжээнд зэрэглэлээрээ дөрөвт багтах автомашин үйлдвэрлэгч болсон юм. Энэ хугацаанд олон тооны охин компани салбарлан хөгжжээ. Одоогийн байдлаар тус групп сая хол давсан өндөр хүчин чадалтай бүх төрлийн ачааны автомашин, дунд болон том оврын автобусыг дэлхий даяар нийлүүлж байна. Эх сурвалж: polit.mn 
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин