“Оюутолгой” төсөлд хийх аудитыг нээлээ

2018-05-11
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ТӨГС Үндэсний аудитын газраас “Оюутолгой” төсөлд хийх аудитын нээлтийг өнөөдөр хийлээ. Тус аудитыг 2018-2019 онд он дамнан гүйцэтгэх бөгөөд эхний шатанд далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөнд аудит хийнэ. Харин хоёрдугаар шатанд Оюутолгой төслийн нэг болон хоёр дахь шатны хөрөнгө оруулалтын гүйцэтгэл, хувь эзэмшигчид ногдох хөрөнгө оруулалт болон хөрөнгө оруулалтад болон зориулж авсан зээлийн тооцоо, ирээдүйд төлөгдөх өр төлбөрийн байдал сэдвээр гүйцэтгэх юм байна. Аудитын нийт зардлыг ойролцоогоор нэг сая ам.доллараар тооцжээ. Төрийн аудитын тухай хуулийн дагуу аудитын зардлаас холбогдох хэсгийг шалгагдагч байгууллагаас гаргадаг. Энэ талаар болон аудитын төлөвлөгөөг “Оюутолгой” ХХК-иас төлөөлж ирсэн гүйцэтгэх захирал Армандо Торрес нарын төлөөлөгчдөд Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар танилцуулсан юм. Түүнчлэн энэхүү аудит нь олон нийтийн дунд төслийн талаар үүссэн үл ойлголцсон олон асуултанд үнэн бодит хариулт өгөх учир, компанийн зүгээс хуульд заасан үүргээ бүрэн хэрэгжүүлж, хамтран ажиллахыг хүссэн юм. Эх сурвалж: www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин