Тарасова: Тутберидзе Медведеваг урвагч гэж хэлэх ёсгүй байсан

2018-05-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
Татьяна Тарасова
Орчуулж бэлтгэсэн Д.ЭНХЭЭ ОХУ-ын гавьяат дасгалжуулагч Татьяна Тарасова РИА Новости агентлагийн сурвалжлагч Тарас Барабаштай ярилцахдаа 2018 оны өвлийн Олимпийн мөнгөн медальт, дэлхийн болон Европын хоёр удаагийн аварга, Оросын уран гулгагч Евгения Медведева болон түүний дасгалжуулагч Этери Тутберидзе нарын зөрчлийн талаар өөрийн бодлоо хуваалцжээ. -Татьяна Анатольевна, даваа гарагт Евгения Медведева өөрийн дасгалжуулагч Этери Тутберидзегээс явж, канад мэргэжилтэн Брайан Орсертэй хамтрах болсноо мэдэгдсэн. Тэгэхдээ уран гулгагч маань Оросын төлөө гулгана гэдгээ мэдэгдсэн. Дасгалжуулагчаа солих нь Женяг илүү хүчтэй болгож чадах уу? - Тэр өөрөө энэ талаар бодож тунгаасан байх. Надаас асуух юу байх вэ? Өөрөөс нь асуух хэрэгтэй. - Орсер түүнд юу өгч чадах бол? - Тэр бол гарамгай сайн дасгалжуулагч,сүүлийн жилүүдэд маш амжилттай байгаа. Түүний удирдлага дор олимп, Европын аваргууд хичээллэдэг. Манай Тутберидзегийн нэг адил Орсер бол дэлхийн түвшний дасгалжуулагч. Хүүхэд багачуудаас эхлээд насанд хүрэгчид хүртэл янз бүрийн насны уран гулгагчидтай тэр ажилладаг. - Женягийн гулгалтад тэр ямаршуу шинэ содон зүйл оруулж чадах бол? [caption id="attachment_38365" align="alignnone" width="300"] Брайан Орсер /© РИА Новости. Александр/[/caption]   -Хамгийн гол нь Женягийн хөл л битгий өвдөөсэй. Тэгвэл тэр өөр болно. Тэд маш гарамгай бүжгийн багш нартай хамтарч ажиллана. Энэ бүгдийг л Женя тооцсон байх гэж би бодож байна. Женятай бүтэн жилийн туршид арван минут ч ярилцах боломж надад бараг гарахгүй байх. Амьдралдаа олон юм үзэж, өөрийн биеэр амсаж туулсан хүний хувьд бодоход нэгэнт ийм сүрхий өөрчлөлт шилжилт болж байгаа юм чинь ямар нэг асуудал тохиолдсон байх л гэж хэлэх байна. Би тамирчдыг ойлгож чадна, тэд өөрсдийгөө бодох ёстой. Спорт дахь тэдний амьдрал богинохон. Би Этери Тутберидзегийн дасгалжуулалт дээр жилд ганц удаа л байж үзсэн, тийм болохоор яг юу болсныг ойлгохгүй байна. Би юу болсныг мэдэхгүй, зөвхөн таамаглахаас цаашгүй, гэтэл ийм нөхцөлд таамаглана гэдэг огт буруу зүйл. Гарамгай тамирчныг өөртөө дасгалжуулахаар авч байгаа аливаа гарамгай дасгалжуулагч хүн тамирчнаа хөгжүүлэх маш сайн төлөвлөгөөтэй байж таараа. Женя бол Тутберидзегийн өсгөж хүмүүжүүлсэн гарамгай тамирчин. Би Женяд эрүүл мэнд нь сайн байгаасай л гэж хүсэх байна, яагаад гэвэл Олон улсын олимпийн хорооны гүйцэтгэх хорооны хуралдаанд оролцохоор явсан түүний аялал бидний эх орон нэгтнүүдэд Олимпийн наадамд оролцох боломж олгосон хэдий ч эрүүл мэндийнх нь хувьд маш их зүдрээсэн. Түүнийг Швейцарт дуудсан, тэр маань тэнд сонгино арилгаагүй, харин эх орныхоо төлөө тэмцсэн. Ийм хэцүү ажил хүний хамаг тархи мэдрэл, хүч тамирыг бардаг шүү дээ. Тийшээ тэр хөлдөө шохойдсон (гипсэн) гуталтай явсан, спортын төлөө ажилласан түүний ачаар л бид Олимпиадад оролцсон. Бид өөрийнхөө тамирчдад халамж анхааралтай хандах учиртай. [caption id="attachment_38366" align="alignnone" width="300"] Евгения Медведева, Этери Тутберидзе, Алина Загитова (зүүнээс баруун тийш)[/caption] -Олимпийн аварга болсон Алина Загитоваг идэрчүүдийн насанд нь дахиад нэг жил барьж болоогүй юм уу гэж Медведева асуулаа гэж Тутберидзе хэлсэн ... -Би үүнийг телевизээр сонссон. Хамаг байдгаа итгэдэг дасгалжуулагч хүн ямар ч хүнд хэцүү цаг мөчид үүнийг ярих ёсгүй байсан гэж бодож байна. Тэд дэндүү ойр дотно байсан ... Ийм ойр дотно харилцааг би л лав үзээгүй. Женя урвагч гэж ийм хүнд хэцүү цаг мөчид ярьж болохгүй л дээ. Этери бол насанд хүрсэн хүн, харин Женя бол түүний охин гэсэн үг. Яг л охин шиг нь л байсан. Охинтойгоо хэл амаа ололцож болно оо доо. Та хэдэн настай вэ, ээжтэй биз дээ? -33 настай. Бурхны авралаар ээжтэй. -Тэгэхээр та ч гэсэн эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ ойлголцох ёстой гэдгийг ойлгох хэрэгтэй. Женя бол өөрийнх нь охин гэж Этери ярьдаг шүү дээ. Дасгалжуулагч, багш бид нар чинь хүүхдүүдтэйгээ үг хэлээ олох хэрэгтэй. Дасгал сургуулилт хэчнээн хүнд бэрх байсан ч охинтойгоо хэл амаа ололцох хэрэгтэй. Эх сурвалж: www.polit.mn
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин