Япон, БНХАУ, Өмнөд Солонгос протекционизмын эсрэг байгаагаа илэрхийлэв

2018-05-11
Нийтэлсэн: Админ
 1 мин
© AFP 2018 / YoshikazuTsuno
Д.ЭНХЭЭ   Ерөнхий сайд Шинзо Абэ, Төрийн зөвлөлийн дарга Ли Кэцян, Ерөнхийлөгч Мүн Жэ Ин нар лхагва гарагт /2018.05.09/ Токиод болсон гурван талын уулзалтаар Япон, Хятад,Өмнөд Солонгос улс чөлөөт худалдааны төлөө байна гэдгээ мэдэгдлээ хэмээн РИА-Новости мэдээлжээ. "Протекционизмаас татгалзаж, худалдааг чөлөөтэй болгох нь гурван улсад ч, дэлхий ертөнцөд ч, бүгдэд нь ашигтай. Чөлөөт худалдаа дэлхийн эдийн засгийг сайн зүг рүү хөтөлнө гэж бид үзэж байна. Гурван улсын аль алинд хөгжих боломж байна, өнөөдөр гурван улсын харилцааг шинэ түвшинд гаргах хэрэгтэй үе шатанд бид хүрч ирээд байна”  гэж Ли Кэцян хэлжээ. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин гурван улсын эдийн засгийн харилцан хамтын ажиллагаа чухал болохыг онцолжээ. Тэрээр хэлэхдээ "Хүн амын амьжиргааны чанарыг сайжруулахын тулд гурван орны хүчин чармайлтыг нэгтгэх хэрэгтэй. Байгаль орчныг хамгаалах, газар хөдлөлтөд тэсвэртэй байх, даатгал, эмнэлгийн үйлчилгээ зэрэг ард түмний амьдралтай нягт уялдаа холбоотой салбаруудад явуулах хамтын ажиллагаа өдөр тумын амьдралд мэдрэгдэхүйц бодитой үр дүн авчирна” гэсэн байна. Гурван улсын тэргүүний уулзалт анх 2015 онд Токиод болсон юм. Харин дараа нь 2015 оны арваннэгдүгээр сард Өмнөд Солонгост болсон. Уулзалтын хүрээнд хоёр талын хэлэлцээрүүд явагджээ. Хятадын Төрийн Зөвлөлийн даргын айлчлал 2011 оны тавдугаар сараас хойш долоон жилийн дараахь анхны, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн айлчлал мөн 2011 оны арванхоёрдугаар сараас хойшхи анхных юм байна. Талууд Солонгосын хойгийн нөхцөл байдал, тухайлбал, дөрөвдүгээр сарын 27 – нд Өмнөд Солонгос, БНАСАУ – ын хооронд гарын үсэг зурсан “Солонгосын хойгийн энх тайван, хөгжил цэцэглэлт, нэгдэж нийлэх тухай Панмунжомын тунхаг бичиг”-ийн талаар хэлэлцэж, гурван улсын хооронд хийх чөлөөт худалдаа, Бүс нутагт эдийн засгийн бүх талын түншлэлийн (RCEP) асуудлаар хэлэлцээр байгуулах тухай яриа хэлцэл явуулсан байна. Мөн удирдагчдын хоёр талын уулзалтуудыг ч хийхээр төлөвлөжээ. Эх сурвалж: www.polit.mn  
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин