З.Түвшинтөгс: Хувьсгалын өлгий нутагт жуулчин их ирдэг

2018-05-11
Нийтэлсэн: Админ
 1 мин
Р.ОЮУН Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргын үүрэг гүйцэтгэгч З.Түвшинтөгстэй ярилцлаа.   -Сэлэнгэ аймагт аялал жуулчлал хэр хөгжиж байна вэ? -Сэлэнгэ аймаг түүхэн дурсгалт, байгалийн үзэсгэлэнт газар ихтэй. Үүнийгээ түшиглээд аялал жуулчлалыг хөгжүүлэх аймгийн хөтөлбөр боловсруулсан байгаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд таван зорилттой, 36 үйл ажиллагаатай хөтөлбөр батлагдсан. Цаашид Сайханы хөтөл, зам дагуу түр байрлах цэг, том цогцолбор, бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөж байна. Мөн бусад суманд байгаа байгалийн үзэсгэлэнт болон түүхэн дурсгалт газрыг нутгийн иргэдийг түшиглэж аялал жуулчлалыг хөгжүүлэх төлөвлөгөө бидэнд бий. -Иргэдийг түшиглэж яаж аялал жуулчлалыг хөгжүүлнэ гэж? -Нутгийн иргэдийг түшиглэсэн аялал жуулчлал гэдэг нь жуулчдыг өөрийн оршин суугаа газартаа урьж авчраад гар бие оролцуулан хийх үйл ажиллагаа юм. Тухайлбал, Сэлэнгэ аймаг зөгий үржүүлгийн газартай. Үүнийгээ түшиглээд гадаадын болон дотоодын жуулчдад зөгий хэрхэн үржүүлэх, яаж зөгийн балаа хурааж авах, эмчилгээнд яаж ашиглах вэ гэдэгт өөрсдийг нь оролцуулаад сэтгэлийн таашаал авах үйл ажиллагааг явуулна. Ингэснээр үйлчилгээ үзүүлснийхээ төлөө иргэд санхүүгээ идэвхжүүлнэ. Хоёрдугаарт, байгаль, түүхийн дурсгалт газраа сурталчилна гэсэн үг. -Сэлэнгэ аймаг жилд хэчнээн жуулчин хүлээж авдаг вэ. Цаашид хэчнээн жуулчин хүлээж авах зорилт тавьж байна? -Яг хэдэн жуулчин хүлээж авна гэсэн төлөвлөгөө байхгүй байна. Сэлэнгэ аймгаар ОХУ руу дамжин өнгөрдөг гадаадын болон дотоодын жуулчид бий. 2015 онд 900 гаруй мянга, 2016 онд 1.3 сая жуулчин Сэлэнгэ аймгийн нутгаар дамжин өнгөрсөн байна. Ер нь жил ирэх тусам өсөх хандлагатай байгаа. -Танай аймгийг зорьж ирсэн гадаад, дотоодын жуулчид юуг их сонирхож байна вэ. Сэлэнгэ аймгийн брэнд? -Манай Сайханы хөтөл, Ээж мод, Амарбаясгалан хийд гэсэн түүхийн дурсгалт үзэсгэлэнт газрыг харуулсан тэмдэг, хөргөгчний наалт бий. Мөн эсгий үйлдвэрлэл, нум сум байгаа. Өнгөрсөн жил “Сэлэнгэ судлал” ТББ-тай хамтарч аялал жуулчлалын хөтөч ном гаргасан. Энэ номонд Сэлэнгэ аймгийн бүх рашаан, байгалийн үзэсгэлэнт дурсгалт газрууд, усан аяллын маршрутыг ном болгож гаргасан байгаа. Сэлэнгэ аймгийн хувь Сайханы хөтлийг үзэх, ханш нээх үеэр Ээж модонд хүмүүс их ирдэг. Мөн Ерөө, Идэрийн байгалийн үзэсгэлэнт газрыг сонирхдог. -Жуулчдын тоог нэмэхийн тулд ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ? -Цаашид Сэлэнгэ аймгийн аялал жуулчлалын маршрут, байгалийн үзэсгэлэнт, түүхийн газрыг харуулсан ухаалаг утасны апплекэйшнийг хийгээд бэлэн болж байгаа. Үүнийгээ интернэтийн цахим орчинд ашиглаж туршина. -Аль улсын жуулчид их ирж байна? -ОХУ-аас дамжин орж ирж байгаа европын орны жуулчин их ирдэг. Мөн Азийн орноос ч ирнэ. Сүүлийн үед дотоодын жуулчин их ирдэг болсон. ОХУ руу визгүй зорчдог болсон учраас жуулчны тоо өссөн. Тавдугаар сард далий ягаан цэцгэнд суухаар дотоодын жуулчин их ирдэг. -Сайханы хөтөл бусад газраас юугаараа ялгаатай юм бэ? -Сайханы хөтөлд гурван голын бэлчир нийлээд ОХУ руу гардаг үзэсгэлэнтэй болохоор хүмүүс их сонирхдог. Монгол Улсын хэмжээнд ийм газар байхгүй. Харин хоёр голын бэлчир нийлсэн газар Хэнтий аймагт байдаг. Мөн дээр нь хувьсгалын өлгий нутаг гэдгээрээ их онцлогтой учраас жуулчин их ирдэг. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Өчигдөр 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Өчигдөр 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Өчигдөр 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Өчигдөр 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Өчигдөр 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Өчигдөр 06 цаг 00 мин
Нөөцийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нефтийн бүтээгдэхүүн агуулах “сав”-тай болно

УИХ-ын чуулганы  нэгдсэн хуралдаан өчигдөр 14:00 цагт эхэллээ. 

Өчигдөр 06 цаг 00 мин
Абу-Даби: Тодорхой үр дүн нь хоригдлын солилцоо, шийдвэр нь Москвад

2026 оны 11 дүгээр сарын 10-11-ний өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби хотод Орос, Украин, АНУ-ын төлөөлөгчид хоёр өдөр уулзлаа.

Уржигдар 14 цаг 32 мин
Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг хүлээн авч эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2026 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа

Уржигдар 11 цаг 12 мин