Солонгос улсыг зорихоор өдөрт 900 хүн виз мэдүүлж байна

2018-05-11
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ТӨГС Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын Яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар болон  Цагдаагийн ерөнхий газраас хамтран өчигдөр хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Өнөөдрийн байдлаар Солонгос Улсад Монголын хүн амын нэг хувьтай тэнцэх буюу 30 мянга орчим иргэн оршин сууж байгаагийн таван мянга гаруй нь оюутан суралцагчид бөгөөд тус улсад сурч, хөдөлмөрлөх зорилгоор түр оршин суугаад буцсан 300 гаруй мянган иргэн байна. Хоёр улсын хооронд харилцан зорчих иргэдийн тоо жилд 150 мянга орчим байдаг бөгөөд БНСУ-ын Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд өдөрт 900 хүн виз мэдүүлж байна. Тэдний 90 хувь нь аяллын буюу 90 хоногийн виз хүсч байгаа аж. Манай улсын иргэд Солонгост 90 хоногийн визээр зорчиж, ажил хийх сонирхол сүүлийн үед илт өссөн. Тус улсын виз мэдүүлэх төвүүдийн ачаалал байнгын өндөр байгаа. Харин иргэдийн энэхүү хүсэл, сонирхолд дөрөөлж хууль бус үйлдлүүд гарч байгаа тухай хэвлэлийн бага хурлын үеэр хэллээ. Тухайлбал, виз мэдүүлэхэд шаардагдах бичиг баримтыг хуурамчаар бүрдүүлэх байдал ихэсч байна. Нийгмийн даатгалын лавлагаа, татварын тодорхойлолт, ажлын газрын тодорхойлолт, түрээсийн гэрээ, банкны хуулга зэрэг 15 нэр төрлийн бичиг баримтыг хуурамчаар үйлдэж байгаа аж. Өнгөрсөн дөрөвдүгээр сард гэхэд л 400-500 хуурамт материал илэрчээ. Тиймээс иргэдийн бүрдүүлж өгсөн бүх бичиг баримтыг нэг бүрчлэн шалгаж байгаа тул визний хариу удааширч байгаа нэг шалтгаан болж байгаа тухай БНСУ-ын Элчин сайдын яамны нэгдүгээр нарийн бичгийн дарга бөгөөд консул Кил Кан Мүг хурлын үеэр хэллээ.   800 ЛАВЛАГААГ ШАЛГУУЛАХАД 150 НЬ ХУУРАМЧ БАЙЖЭЭ   Иргэдийн эдийн засаг, санхүүгийн баталгааг лавлах зорилгоор Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагааг бүрдүүлэх шаардлагатай байдаг. Гэвч иргэд тус лавлагааг хуурамчаар үйлдэх нь буурахгүй байгаа тул Нийгмийн даатгалын байгууллага болон тус улсын ЭСЯ хамтран ажиллаж, хяналт тавихаар болсон байна. 800 гаруй лавлагааг шалгуулахад 150 нь хуурамч байсан тохиолдол байжээ. Тиймээс тус бичиг баримтыг хуурамчаар үйлдэх, бичилт хийх, засвар оруулах боломжийг хаах зорилгоор лавлагааны маягтыг шинэчилснээс гадна ЭСЯ, арилжааны банк зэрэг эрх бүхий гуравдагч этгээд “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт”-ын бодит байдлыг шалгах зориулалт бүхий программ хангамжийг шинээр нэвтрүүлжээ. Өөрөөр хэлбэл хэвлэсэн лавлагааг дээрх байгууллагууд системд нэвтрэн давхар шалгана гэсэн үг юм. Иргэд даатгуулагчийн шимтгэл төлөлтийн мэдээлэл хувийн нууцад хамаарах тул виз мэдүүлэгчийн лавлагааны кодоор зөвхөн тухайн хүний мэдээллийг л шалгах боломжтой, бусад даатгуулагчийн мэдээлэлд нэвтрэх боломжгүй гэдгийг Нийгмийн даатгалын ерөнхий газраас онцоллоо. Хуурамч бичиг баримтаар виз мэдүүлсэн тохиолдолд 1-5 жил хугацаагаар зорчих эрхийг нь хязгаарлаж, хуурамч бичиг баримт үйлдэж өгсөн хүнийхийг хугацаагүйгээр хязгаарладаг байна. Түүнчлэн энэхүү үйлдэл нь гэмт хэрэгт тооцогддог тул Монгол Улсын эрүүгийн хуулийн дагуу хууль хяналтын байгууллага арга хэмжээ авдаг аж. 2013 оноос хойш энэ төрлийн 11 гэмт хэргийг шийдвэрлэжээ. Тиймээс иргэдийг нэг удаагийн аргацаасан байдлаас болж хохирохгүй байхыг анхааруулж байна. Мөн хуурамч бичиг гаргуулахад 100 мянгаас таван сая төгрөг хүртэл төлбөрийг үйлдэж байгаа этгээдэд төлдөг нь зөвхөн өөрийгөө хохироохоос өөр ямар ч үр дүнд хүрэхгүйг санууллаа.   ЭМЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛЭЭР ЗОРЧИХОД НОТ БИЧИГ ШААРДЛАГАГҮЙ   БНСУ-ын элчин сайдын яам нь албан ёсны найман төвөөр дамжуулан визний мэдүүлэг хүлээж авч байгаа. Мэдүүлэг хүлээн авахдаа нэг ч төгрөгийн хураамж авдаггүй, дугаар зардаггүй болохыг албан ёсоор мэдэгдлээ. Мөн “Элчин сайдын яаманд танил бий. Виз хурдан гаргаж өгнө” гэсэн залилангийн шинжтэй гэмт хэрэг ихэссэн бөгөөд ийм зарлалд итгэхгүй байхыг анхааруулав. Элчин сайдын яамны зүгээс яаралтай хагалгаанд орох шаардлагатай гэх эрүүл мэндийн асуудлаар виз хүсч байгаа иргэдэд аль болох шуурхай үйлчлэх бодлого барьж байгаа гэв. Мөн эдгээр хүмүүс Гадаад харилцааны яамны Консулын газраас авдаг Нот бичгийг авчрах шаардлагагүйг хэллээ. Яаралтайгаар виз гаргуулах зайлшгүй ийм шалтгаантай иргэд болон удаа зорчсон виз хүсэгчдэд дараалалгүйгээр үйлчлэх журам бас үйлчилдэг юм байна. Ерөнхийдөө өглөө үдээс өмнөдөө очсон хүмүүс үдээс хойш гэхэд визний материалаа өгөх боломжтой байгаа гэсэн юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

2 цаг 43 мин
KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа

Дижитал арт болон электрон хөгжмийг хослуулан хүргэдгээрээ танигд

3 цаг 10 мин
“Шунхлай”-гийн 50000-ын шатахуунд хонон өнжин дугаарлаж байгаа монголчууддаа “Шунхлай”-гийн босс 4 тэрбумын “BRABUS BODO” гайхуулав

Монголчууд Үндэсний их баяр наадмаас хойш шатахуунд дугаарласан. Өнгөрсөн долоо хоногт “Оло

9 цаг 6 мин
Даварсан шатахуун импортлогчид Г.Дамдинням сайдаас дахин юу шаардаад шатахуунаа “дарсан” бэ?

Олон жил яригдаж байгаа нэг үнэн байдаг. “Монголын төр шатахуун дээр тогтдог” гэдэг. Тэгсэн

9 цаг 6 мин
“Нийслэлийн МАН-ын дарга хэн бэ” гэдэг тандалт намрын улс төрийн хатгалт уу?

Энэ намрын улс төр ширүүсэж магадгүй тухай яриа гараад удлаа. “Зунжин энд тэнд, х

9 цаг 6 мин
Шонхорын отогтой холбоотой асуудал: Хууль зөрчсөн бол хариуцлага, хууль ёсны бол хамгаал

Монгол Улс өнөөдөр  100 гаруй орны 6000 гаруй зочныг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17

19 цаг 22 мин
Монголын сэтгүүлчид Эрхүүд

Монгол, Вьетнам улсын сэтгүүлчдийн төлөөлөгчид  2026 оны наймдугаар сарын 16-ны өдөр Эрхүү хотн

Өчигдөр 14 цаг 41 мин
ХАРХОРУМЫН ТУНХАГЛАЛ

Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод 2026 оны наймдугаар сарын 13–14-ний өдрүүдэд хорь гаруй улсын монголч эрдэмтэд

Өчигдөр 13 цаг 29 мин
Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

Өчигдөр 12 цаг 55 мин