Шүүх: СУЛЛА, ХОРЬ

2018-05-11
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА Экс Ерөнхий сайдуудыг Оюутолгой, оффшор данс, Дубайн гэрээтэй холбогдуулан цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад 30 хонож байна. Тэднийг хорьж, байцаах хуулийн хугацаа өчигдөр дуусч суллах,  эсвэл  үргэлжлүүлэн хорихыг шийдвэрлэх шүүх хурал 09:30 цагт Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Шүүх хуралд Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг  нар хорих ангиас онлайнаар оролцсон бол өмгөөлөгчид хүрэлцэн ирсэн юм. Ийнхүү шүүхээс  Ерөнхий сайдууд болон Татварын ерөнхий газрын Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга асан Б.Бадрал нарыг  суллахаар болж, хилийн хориг тавих шийдвэрийг 11:40 цагт гаргасан ч Нийслэлийн прокурорын газраас шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж Чингэлтэй  дүүргийн ерөнхий шүүгчид гомдол гаргасан юм. Шүүхийн шийдвэрийн дараа тэдний өмгөөлөгчид үйлчлүүлэгчдээ гаргаж  авахаар хорих ангид очоод байсан ч 15:00 цагт шүүх хурал дахин товлогдов. Энэ үеэр Ч.Сайханбилэгийн өмгөөлөгч Л.Данзанноров “Хорихгүйгээр шалгуулья” гэсэн бол  С.Баярын өмгөөлөгч Б.Пүрэвням “Шүүх хараат бус байж, бие даасан шийдвэр гаргалаа. Шүүхэд итгэх итгэл сэргэлээ” хэмээн мэдэгдээд байсан. Харин үдээс хойш  Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн прокурорын газраас Ч.Сайханбилэг, С.Баяр, Б.Бадрал нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгуулах тухай санал ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэлээ. Улмаар Ч.Сайханбилэг, С.Баяр, Б.Бадрал нарыг суллах шүүхийн шийдвэрийг өөрчилж хилийн хязгаарлалт тогтоож, үргэлжлүүлэн хорихоор болов. Өөрөөр хэлбэл, шүүх үдээс өмнө 11:40 цагт С.Баяр, Ч.Сайханбилэг, Б.Бадрал нарыг суллах шийдвэр гаргасан ч 17:10 минутад шүүгчийн захирамжийг хүчингүйд тооцож, 30 хоног үргэлжлүүлэн хорихоор болсон юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

Э.Батшугар: COP17 хурлын үеэр эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллаж байна

2 цаг 43 мин
KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа

Дижитал арт болон электрон хөгжмийг хослуулан хүргэдгээрээ танигд

3 цаг 10 мин
“Шунхлай”-гийн 50000-ын шатахуунд хонон өнжин дугаарлаж байгаа монголчууддаа “Шунхлай”-гийн босс 4 тэрбумын “BRABUS BODO” гайхуулав

Монголчууд Үндэсний их баяр наадмаас хойш шатахуунд дугаарласан. Өнгөрсөн долоо хоногт “Оло

9 цаг 6 мин
Даварсан шатахуун импортлогчид Г.Дамдинням сайдаас дахин юу шаардаад шатахуунаа “дарсан” бэ?

Олон жил яригдаж байгаа нэг үнэн байдаг. “Монголын төр шатахуун дээр тогтдог” гэдэг. Тэгсэн

9 цаг 6 мин
“Нийслэлийн МАН-ын дарга хэн бэ” гэдэг тандалт намрын улс төрийн хатгалт уу?

Энэ намрын улс төр ширүүсэж магадгүй тухай яриа гараад удлаа. “Зунжин энд тэнд, х

9 цаг 6 мин
Шонхорын отогтой холбоотой асуудал: Хууль зөрчсөн бол хариуцлага, хууль ёсны бол хамгаал

Монгол Улс өнөөдөр  100 гаруй орны 6000 гаруй зочныг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17

19 цаг 22 мин
Монголын сэтгүүлчид Эрхүүд

Монгол, Вьетнам улсын сэтгүүлчдийн төлөөлөгчид  2026 оны наймдугаар сарын 16-ны өдөр Эрхүү хотн

Өчигдөр 14 цаг 41 мин
ХАРХОРУМЫН ТУНХАГЛАЛ

Их Монгол Улсын нийслэл Хархорум хотод 2026 оны наймдугаар сарын 13–14-ний өдрүүдэд хорь гаруй улсын монголч эрдэмтэд

Өчигдөр 13 цаг 29 мин
Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

Н.Учрал: COP17 бол өмнөх хурлуудын шийдвэр, тунхаглалыг давтах бус, хэрэгжилтийг хурдасгах бага хурал байх учиртай

Өчигдөр 12 цаг 55 мин